news
АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛИЙН ЭСРЭГ ТРАНСПЭРЭНСИ ИНТЕРНЭШНЛ-ЫН БИЗНЕСИЙН ЗАРЧМЫН АСУУДЛААРХ ДУГУЙ ШИРЭЭНИЙ ЯРИЛЦЛАГА

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Транспэрэнси Интернэшнл Монгол ТТБ хамтран хувийн хэвшлийн салбарт авлига хээл хахуультай тэмцэх  бизнесийн зарчмын асуудлаар дугуй ширээний ярилцлага зохион байгуулах гэж байна. 

Энэхүү уулзалтын гол зорилго нь Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ компаниудад өөрийн байгууллагын хүрээнд авлига хээл хахуулиас сэргийлэх хөтөлбөр боловсруулах, эсвэл одоо хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хэрэгжилтийн үндэслэл болгон ашиглан дэмжихэд оршино. Мөн тус байгууллага нь Авлига, хээл хахуультай тэмцэх бизнесийн зарчмыг  монгол хэл рүү хөрвүүлэн орчуулсан учраас энэ ярилцлагын үеэр оролцогчид авлига хээл хахуулиас сэргийлэх хөтөлбөрийг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл зэрэг асуудлаар туршлага солилцох боломжтой юм. 

Хурлыг Герман улсын Берлин хотын Транспэрэнси Интернэшнл байгууллагын Нарийн бичгийн газрын ажилтан Сюзан Койт Фримэн нь удирдан явуулах бөгөөд уг зарчмын талаар танилцуулга хийж, бизнесийн компаниуд энэхүү хөтөлбөрийг хэрхэн хэргэжүүлж буй талаар өөрийн туршлагаасаа хуваалцах болно.  

Дугуй ширээний ярилцлага 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 10.00-12.00 цагт МҮХАҮТанхимын 507 тоот хурлын танхимд болно. 

Уулзалтууд үнэ төлбөргүй оролцогчдын тоо хязгаартай тул та дараах хаяг, утсаар холбоо барьж бүртгүүлнэ үү. 

Хариуцах ажилтан: МҮХАҮТанхимын МОНХГазрын ахлах мэргэжилтэн Л.Ойгонжав, 
Утас: 70109090
Цахим шуудан: oigonjav@mongolchamber.mn

Э. Мөнхжаргал Транспэрэнси Интернэшнл Монгол ТТБ 
Утас: 99091215
Цахим шуудан: munkhjargal.e@gmail.com

Санал асуулга