news
“НҮБ-ЫН ДАЯН ДЭЛХИЙН ГЭРЭЭНИЙ 10 ДУГААР ЗАРЧИМ” УУЛЗАЛТ

Хувийн хэвшлийн салбарт авлига хээл хахуультай тэмцэх  бизнесийн зарчмын асуудлаар “Авлига, хээл хахуультай тэмцэх НҮБ-ын Даян Дэлхийн гэрээний 10 дугаар зарчим болон бусад авлигатай тэмцэх аргачлалыг танилцуулах уулзалтыг хийх гэж байна. 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 14.00 – 16.00 цагт

Энэхүү уулзалтаар хувийн хэвшлийн болон авлигын эсрэг санаачилгын өнөөгийн байдлын товч танилцуулга хийгдэнэ. Авлигатай тэмцэх газар нь энэ талаарх тойм болон НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн талаар товч явцын тайлан зэргийг танилцуулахаас гадна Транспэрэнси Интернэшнл байгууллагын Нарийн бичгийн газрын ажилтан Cюзан Койт Фримэн, бизнесийн авлигатай тэмцэх зарчим болон тус байгууллагын боловсруулсан бусад авлигатай тэмцэх арга замуудын талаарх өнөөгийн чиг хандлагыг танилцуулна.

Уулзалт 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 14.00 – 16.00 цагт Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн байранд болно. Нэгдсэн үндэстний гудамж 38, 1 дүгээр давхарт /Уул уурхайн яамны чанх ард/ болно.

Холбоо барих ажилтан: Э. Мөнхжаргал Транспэрэнси Интернэшнл Монгол ТТБ
Утас: 99091215
Цахим шуудан: munkhjargal.e@gmail.com

Санал асуулга