short news
Thomson reuters сан trustlaw буюу хууль хэрэгжүүлэх явдлыг дэмжих үйлчилгээ нэвтрүүлж эхэллээ.
Авлигач этгээдүүдийн завшсан хөрөнгийг нуун дарагдуулах, эдгээрт хариуцлага тооцох үйл явцад авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хамсаатан болох санхүү бүртгэлийн ажилтнууд, эдийн засагч нар болон хуульч, өмгөөлөгч нар нэлээд саад учруулж байдагийг хэн бүхэн мэдэх билээ. 2008 оны эдийн засгийн хямралын үед ёс зүйн доголдолтой санхүүч, өмгөөлөгчид нэлээд баяжсан гэдэг. 
 
Тэгвэл эрх нь зөрчигдсөн, нотлох баримттай хувь хүн, хуулийн этгээдэд хууль эрх зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх улмаар дэлхийн нийгэмлэгийн хуулийн хэрэгжилт, хууль хэрэгжүүлэх байгууллагуудад итгэх итгэлийг нэмэгдүүлэхийг зорилгоо болгосон цахим хуудас ажиллаж эхэлсэн тухай мэдээллийг хүргэж байгааг үншигч олон саатан сонирхоно уу.
 
Thomson reuters сан trustlaw буюу хууль хэрэгжүүлэх явдлыг дэмжих  үйлчилгээ нэвтрүүлж эхэллээ
 
“TrustLaw” нь дэлхий дахинд үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжлийн хуулийн байгууллагуудын pro bono буюу олон нийтийн төлөө, цалин, хөлс авахгүйгээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх санаачилгыг дэмжих, авлигын эсрэг, засаглалыг сайжруулах үйл ажиллагааны талаар мэдээлэл олгох зорилгоор байгуулагдсан үнэ төлбөргүй цахим хуудас юм.
  • Эрх зүйн туслалцаа шаардлагатай боловч төлбөрийн чадваргүй хувь хүн, хуулийн этгээдүүдийг хуульчидтай холбох pro bono төслийг хэрэгжүүлэх олон улсын “үнэ төлбөргүй” зах зээл юм. 
  • Урьд өмнө сонсогдож байгаагүй энэ өвөрмөц үйлчилгээнд 60-аад хуулийн фирмүүд, 80 гаруй ТББ-ууд, мөн төдий хэмжээний хөрөнгийнхөө тодорхой хувийг нийгэмд өөрчлөлт хийх үйлсэд зарцуулах бизнесийн зарчим баримталдаг аж ахуй нэгжүүд (social entrepreneurs) зэрэг 190 гаруй түншлэлүүд аль хэдийн элсээд байна.
  • Тус үйлчилгээг өнөөдөр дараахь сайтаар дамжуулан хэрэгжүүлж эхэллээ http://www.trust.org/trustlaw
2010 оны 06-дугаар сарын 22, Лондон хот. Thomson Reuters Сан өнөөдөр pro bono эрх зүйн туслалцааг хүртээх, авлигатай тэмцэх болон сайн засаглалын асуудлын талаарх олон улсын мэдээллээр хангах дэлхий дахиныг хамарсан TrustLaw үйлчилгээг нэвтрүүлснээ зарлалаа. Энэ шинэ үйлчилгээ нь (http://www.trust.org/trustlaw) хууль дээдлэх, хуульд захирагдах ёсыг өргөн хүрээнд хэрэгжүүлж, мөн найдвартай мэдээлэл буюу нотлох баримттай иргэд, хуулийн этгээдэд, үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа авах боломжоор ханган, ил тод байдлыг сурталчлах болно. 
 
Цахим хуудасны нээлтийн үйл ажиллагаан дээр Thomson Reuters сангийн Гүйцэтгэх захирал Monique Villa “Эдийн засгийн байдал тогтворгүй байгаа энэ цаг үед нүүрлээд буй нийгмийн болон байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа байгууллагуудад хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх явдал юу юунаас илүү чухал болж байна. Thomson Reuters сан өмнөө “Эрх зүйн үнэ төлбөргүй туслалцаа авахыг хүссэн этгээдүүдийг хуульчидтай холбон тухайн үйлчилгээг дэлхийн хаанаас ч авах боломжоор хангах олон улсын шинэ зах зээлийг бий болгох” зорилго тавиад байна. Ашгийн бус байгууллагууд болон хуулийн хүрээнийхнээс ирж буй санал хүсэлтүүд ийм үйлчилгээ эрэлт хэрэгцээтэй байгааг гэрчлэх буй заа” гэж хэллээ. 
 
Авлигатай тэмцэх, сайн засаглалын талаарх дэлхий нийтийн цахим эх сурвалж болохын хувьд TrustLaw нь Сангийн судалгааны редакцийн багаас бэлтгэсэн хэлэлцэж буй асуудлын талаарх материалын дагуу мэдээлэл, зөвлөгөө болон сайн туршлагын нэгдсэн санг байгуулсан юм. Үндэсний хууль тогтоомжууд, олон улсын конвенцууд, мэдээ, улс орнуудын тухай мэдээлэл болон хуулийн тойм зэргийг багтаасан мэдээллийн сан бүхий энэ цахим хуудас авлигын эсрэг, сайн засаглалын талаарх мэдээллийг нэг дороос авах “дэлгүүр”-ийн үйлчилгээг үзүүлэх болно. Энэхүү цахим хуудсыг цаашид улам баяжуулан эмэгтэйчүүдийн эрх зэрэг бусад салбаруудад ашиглах болно.
 
АНУ-ын Траспэрэнси Интернэшнлийн салбарын Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Nancy Boswell TrustLaw-ын талаар “Транспэрэнси Интернэшнл-АНУ TrustLaw-ыг нээсэнд баяртай байгаа бөгөөд мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар авлигыг багасгахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Мэдээллийн чөлөөтэй урсгал иргэдэд өөрсдийн засгийн газар болон хувийн хэвшилд хариуцлага хүлээлгэх боломжийг олгоно. Бид TrustLaw-ын дэлхий нийтийн сонгогчдод үр өгөөжөө өгөхөд нь хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. 
 
Төслийн гол цөм нь дэлхий дахинд рro bono эрх зүйн туслалцааны соёл болон туршлагыг түгээхэд хувь нэмрээ оруулах pro bono ажиллагааг хэрэгжүүлэх цахим зах зээл болох TrustLaw Connect юм. TrustLaw Connect бол pro bono үйлчилгээг үр нөлөөтэй хэрэгжүүлэх, сайн дураар ажиллах сонирхолтой хуульчдад зориулсан зайлшгүй хэрэглэвэл зохилтой арга хэрэгсэл юм. Үүний зэрэгцээгээр, хөрөнгийнхөө тодорхой хувийг нийгэмд өөрчлөлт хийх үйлсэд зарцуулах бизнесийн зарчим баримталдаг аж ахуй нэгжүүд, ТББ-ууд болон засгийн газрын агентлагууд дэлхийн хаанаас ч хуульчдаас үнэ төлбөргүйгээр pro bono эрх зүйн туслалцаа хүртэх бүрэн боломж нээгдэж байгаа юм. 
 
TrustLaw Connect нь өөрөө бүх гишүүддээ үнэгүй, түргэн холбогдох боломжтой, эрх зүйн туслалцаа шаардлагатай хувь хүн, хуулийн этгээд, мөн тухайн үйлчилгээг үзүүлэх хуульчид хоорондын үр дүнтэй холболтыг үзүүлэх өвөрмөц цахим талбар юм. Энэ нь танд  хүсэлт болон үзүүлж буй туслалцаанд итгэх итгэлийг хөсөрдүүлэхгүй байх үүднээс оролцогчдыг бүх талаар хянах итгэмжлэгдсэн зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг.
 
TrustLaw Connect үйлчилгээний талаар Clifford Chance-ийн Stuart Popham хэлэхдээ “TrustLaw” бол хуульчдад нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхэд бодитоор туслах гайхалтай концепци юм. Энэ нь хараат бус, тэргүүлэгч, мөн олон улсын хуулийн салбарынхнаас аль хэдийн ихээхэн дэмжлэг хүлээгээд байгаа цахим хуудас юм. Энэ нь дэлхий даяар энэ үйлчилгээ хэрэгцээтэй байгаа хувь хүн, хуулийн этгээдэд, тэр бүү хэл эрх зүйн хамгаалалтаас хол байгаа хэнд ч хүрэх болно. Би энэ өвөрмөц, хосгүй шинэ зах зээлд оролцож, хувь нэмрээ оруулах гэж байгаадаа баяртай байна” гэжээ.
 
“Pro bono хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хуулийн фирмүүдийн өмнө тулгарах гол саад бэрхшээл нь асар их нөлөө үзүүлэх боломж бүхий байгууллагуудтай эхэлж холбоо тогтоох явдал болохыг бид ойлгосон юм. ТББ-ууд болон аж ахуй нэгж байгууллагууд мөн хүлээн авч болох тусламж байдгийг төдийлөн мэддэггүй. TrustLaw Connect энэ дутагдлыг арилгаж гүүр нь болно” гэж Thomson Reuters сангийн Гүйцэтгэх захирал Monique Villa хэлээ.
 
140 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байгаа 190 гаруй байгууллагууд аль хэдийн TrustLaw Connect-д нэгдээд байгаагийн дотор дэлхийн өнцөг булан бүрээс бүртгүүлсэн 60 гаруй тэргүүлэх хуулийн фирмүүд багтаж байна. Энэ төрөлдөө анхдагч, олон улсын хэмжээний үйлчилгээнд хамрагдсан тэргүүлэх Slaughter and May, Eversheds, Herbert Smith, Torys, Bird & Bird болон Beirut Legal хуулийн фирмүүд аль хэдийн TrustLaw Connect сүлжээгээр дамжуулан ТББ-ууд болон аж ахуй нэгжүүдэд туслалцаа үзүүлж эхлээд байна. 
 
TrustLaw Connect нь дан ганц хуулийн фирмүүдэд зориулсан форум биш бөгөөд хөрөнгийнхөө тодорхой хувийг нийгэмд өөрчлөлт хийх үйлсэд зарцуулах бизнесийн зарчим баримталдаг аж ахуй нэгжүүдийг дэмждэг - Skoll Foundation, Schwab Foundation зэрэг - дэлхийн хэмжээний олон тэргүүлэх байгууллагууд, мөн 80-аад ТББ-уудыг эгнээндээ нэгтгээд байна. 
 
Холбоо барих:
 
Thomson Reuters Foundation
 
Victoria Brough
Гадаад асуудал эрхэлсэн дарга, EMEA
+ 44 (0) 207 542 8763
victoria.brough@thomsonreuters.com
Tom Gilbert
Байгууллагын харилцааны менежер
+44 (0) 207 542 4214
tom.h.gilbert@thomsonreuters.com
Anne-Sophie Sabouret
Түншлэл болон харилцааны менежер
+44 (0) 207 542 3397
Anne.Sabouret@thomsonreuters.com
Санал асуулга