news
Авлигын гэмт хэрэг нийгэмд яагаад хор хөнөөлтэй байдаг вэ?

by Dr. Ulrich F. H. Andree, Business Integrity Officer
at Transparency International - Mongolia -

 

1. Авлига бол даяаршмал, эртний үзэгдэл болох тухай

Энгийн асуудлууд үүссээр л байна: Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн тасралтгүй хомсдол, амьтан ургамлын олон төрөл зүйлийн эргэлт буцалтгүй мөхөл, дэлхийн олон хэсэг дэх хүн амын огцом өсөлт, түүнтэй холбоотой шилжилт хөдөлгөөн зэрэг нь ямар аюул занал  учруулах вэ?- Эд бүхэн чинь даяаршмал асуудлууд шүү дээ.

Тэгэхээр эдгээр асуудлуудыг ер нь яах болж байна?- За тэгэхээр эдгээр асуудалтай дэлхий даяараа л тэмцэх хэрэгтэй. Учир нь гэвэл эдгээр бүх тохиолдолд дэлхийн хэмжээний авлига гэгч зүйл "ширээний ард нь заларчихаад", энэ бүхэнд хамрагдсан бүх улс орны, тэр тусмаа илүү дутуу ч үгүй аргаа барсан дэлхийн хамтын нийгэмлэгийн бүх түвшин дэх болон бүх салбар дахь үр ашигтай хүчирхэг үйл ажиллагаа өрнүүлэхэд саад тотгтор учруулж байдаг.

Авлига нь нийгмийн бүх биед тархаад, эрт илрүүлж, тэмцэж, бүрэн устгахгүй бол огцом хурдтай доройтуулдаг хорт хавдартай адил юм. Авлигын асар их эвдэн сүйтгэгч, хөнөөлт үр дагаврын тухай дэлхий бүх соёл болон улс орнуудад хангалттай түүхэн жишээ байдаг, тэгээд ч энэ үгийн утга нь латин хэлний "corrumpere" үгнээс угшилтай бөлгөө.

Гэсэн хэдий ч авлига бол хүн төрөлхтөнтэй адил нэн эртний үзэгдэл тул эрх мэдэл, мөнгө хөрөнгө, нэр төр болон бусад хувийн ашиг хонжооний төлөөх хүсэл эрмэлзлэлд зонхилж, бүх соёл дахь “байнгын бөгөөд найдвартай нөхөр” мэт оршиж ирсэн нь: Эртний Египт, Вавилон ч юмуу Хятад  дахь түшмэдийн авлига, Эртний Грек дэх улс төрийн зорилгоор сонгогчдын санал наймаалцал, Ромын борчуулыг “талх болон үзвэрээр” санхүүжүүлэлт, “харанхуй Дундад зуун” дахь хамаатан садансах, тал тохой татах үзэгдэл болон  төр нь хаан эзнээсээ, хувийн шүүгч болон дайныг санхүүжүүлэгч нараасаа хараат байдал, Сэргэн мандлын үе дэх мөнгө хөрөнгөнд дулдуйдсан цатгалан цамаан байдал, Францын соёлыг доройтуулсан “Ancien Regime”, Английн эзэнт гүрэн доройтол гээд эрин үе бүр дэх авлигын жишээ элбэг ажгуу.

Христийн Библийн “Хуучин гэрээнд”, бүр тодруулбал 23.8 –д, МЭӨ 2500 онд бичигдсэн гэж болохоор, бүхэлдээ авлигын тухай ч, бүр нарийндаа шүүхийн авлигын талаар бичсэн байдаг нь: “Чи хахууль бүү ав. Учир нь хээл хахууль хүний харааг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг. Бурхан бол шударга Бурхан” гэжээ.

Дэлхий даяарх авлигын үзэгдэл олон арван жилийн турш  анхаарал татсаар байна. Энэ нь авлигын талаарх шинжилгээ судалгаа, үндэсний болон олон улсын боловсролын кампанит ажлууд,авлигатай тэмцэх хууль, хяналтын арга хэмжээнүүд ТI, ГС (Глобал Инвестмэнт) зэрэг дэлхийн хэмжээнд идэвхтэй, институцжсэн авлигатай тэмцэх хөдөлгөөн болон иймэрхүү санаачлагуудад тусгалаа олсоор байна.

Ингэж анхаарч сонирхох болсон шалтгаан юу вэ? Мэдээж 1980-аад оноос эхэлсэн "даяарчлал", зарим хүмүүс “капитализмын араатан“гэж нэрийддэг “неолиберализмын” ялгуусан алхаа, түүнчлэн 1990-ээд оноос эхэлсэн коммунист, социалист төр засгуудын уналт чухал үүрэг гүйцэтгэсэн байж таарна.

2. Маш бүрхэг болон зөрчилт шинж. Хэцүү асуудал: Хананд цэлцгэнүүр хэрхэн тогтоох вэ?

Эхлээд хэдэн баримт хэлье: Дэлхий даяарх авлигын мөнгөн дүн амьсгаа давхцам, асар их ажгуу.Сүүлийн үеийн тооцоогоор, нийтдээ $ 2 триллион ($ 2,000,000,000,000) буюу 12 тэг бүхий тоо байх ажээ. Харамсалтай нь, энэ тоог ямар арга зүйгээр тодорхойлсон болохыг эх сурвалжаас тогтоох аргагүй.

Гэхдээ авлигын салбар дахьөндөр "бараан нөхрийг" ерөн хувь гэж үзээд, авлигын талаар мэргэшсэн германы шинжээч Вольфганг Шаупенштейн уг нөхрийг"мөсөн уулын орой”-той зүйрлэж, тэр нь зөвхөн найм орчим хувь нь байдаг гэснийг бодолцвол бүр ч их тоо гарахаар байна.Тиймээс, авлигын талаар дурдсан дээрх дүнг ингэж үзвэл төсөөлшгүй их тоо болох 18 их наяд доллар (18,000,000,000,000) гарна!

Гэхдээ авлигыг яагаад нийгмийн амьдралын бүх салбарт маш их хохирол учруулдаг хэмээн үзэх болов? Эцсийн эцэст, бараг бүх оролцогчидийм гэнэн асуулт тавидаггүй гэж үү?Түүнээс гадна, дэлхийн олон соёлд авлигыг “тэвчиж”, өөрсдийн төлөвлөгөөгөө үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэхэд маш хэрэгтэй, ердийн "бизнес загваруудынхаа" -ын салшгүй хэсэг болгодоггүй гэж үү? Өөрийн эзэн Флоренцийн хан хүү Лоранзо ди Пьеро де Медичиийнхээ сувдаг сонирхлыг дарах гэж"Үр дүн ньарга хэрэгслээ зөвтгөдөг" бус шүү хэмээн Сэргэн мандалтын үеийн философич Николь Макчиавелли хахир цэвдэг томьёолол өгөөгүй гэж үү?

Бүр цаашилбал, амьтан, ургамлын ертөнцөд ч “авлигын тодорхой олон янз байдал” оршиж буйг симбиоз хэмээх үгийн дэлгэрэнгүй тайлбараас олж харж болно.Симбиоз (грек үг: σύνβίος, хамтдаа амьдардаг) гэдэг нь өөр хоорондоо ялгаатай хоёр юмуу түүнээс олон төрөл зүйлс биологийн хувьд тэсч үлдэх,улмаар бодисын солилцоогоо сайжруулахын харилцан үйлчлэлд орохыг хэлдэг. Иймэрхүү харилцаа аль алинд нь ач тусаа өгдөг. Ийм харилцаа авлигад хамаагүй гэж үү?

Одоо ингээд Транспэрэнси Интернэйшнл (ТИ) -ээс өгсөн авлигын талаарх товчхон бас аятайхан гэж болох тодорхойлолтыг хэлье: "хувьдаа ашиг хайн өөрт нь итгэж олгосон эрх мэдлийг урвуугаар ашиглах”.

Хэдийгээр авлигын хувьд хахуулийг өгсөн, авсан аль алин нь хождог өвөрмөц нөхцөл байдал үүсдэг ч энэ нь дээрх “эрх мэдлийг урвуугаар ашиглах”-ыг онцолсон IT-ийн тодорхойлолттой огт нийцдэггүй. Тиймээс эрх мэдэл хүлээсэн атлаа авлигад автсан (бүлэг хүмүүс, хувийн компаниуд, АББ, ТББ-ын ажилтнууд гэх мэт) этгээдүүд нь байгууллага, хамт олон, хувь хүмүүст их бага хэмжээгээр санхүүгийн болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

Тиймээс нийгмийн сайн сайхны үүднээс ч тэр, эдийн засгийн утгаар ч тэр, оролцогч талуудын аль нэг нь л хожих юмуу хожигдож таардаг байна. Тэгэхээр ийм тэглэсэн үр дүнтэй тоглолт дахь авлигад оролцогсдын материаллаг болон материаллаг бус ашиг нь үл үзэгдэх гурав дахь нөхрийг золиосолж буй хэрэг юм.

Хэрэв бид энэхүү харилцааг симбиозын загвар дээрээ зөөж харвал, нэг нь л ашиг хүртээд бусад нь хохирох юмуу үхэхэд хүрэх тул үүнийг шимэгчид буюу паразит (Грекээр: παράσιτεῖσθαι, sam time-д хооллодог) гэх болж таарна.

3. "Принципал Агент хоёрын харилцааны онол" (“Эзэн, төлөөлөгч хоёрын харилцааны онол”)-ын үүднээс хандахын давуу тал

Энэхүү санаа нь өнгөрсөн зууны 1970-аад оны эхэн үеэс "гол төлөөлөгчийн онол" нэрээр нийгмийн шинжлэх ухаануудад яригдах болсон юм. Энэ онолыг товчхон юу гэж ойлгох вэ?

3.1 "Эзэн төлөөлөгч хоёрын харилцаан дахь хандлага"

Улс төрийн болон эдийн засгийн ухаануудад "Эзэн-төлөөлөгч”-ийн асуудал нь нэг хүн юмуу хуулийн этгээд (төлөөлөгч) нөгөө хүн юмуу хуулийн этгээд (эзэн)-ийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах үед үүсдэг “төлөөлөгчийн дилемма(ацан шалаат байдал, хэцүүдэл)” буюу “төлөөлөгчийн асуудал" юм. Иймэрхүү хэцүүдэл нь төлөөний этгээд өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлэн (тухайлбал, орлогоо нэмэх, нэр төр нөлөөгөө өсгөх г.м.) үйл ажиллагаа өрнүүлэх гэхээр, удирдлагатайгаа зөрчилдөхөд, “ёс суртахууны эрдсдэл” хүлээхэд хүргэдэг нөхцөл байдалд үүсдэг.  “Ёс суртахууны эрсдэл” хэмээх нэр томьёо нь эрсдэлтэй үйл явдалд эрсдэл хүлээхгүй гэдгээ мэдээд нэг тал нь оролцож, харин нөгөө тал нь хохирол амсахуйц нөхцөл байдлыг харуулдаг. Ийм нөхцөл байдал нь талууд бие биенийхээ тухай бүрэн мэдээлэлгүй үед үүсдэг.

Иймэрхүү нийтлэг жишээнд: корпорацийн удирдлага (төлөөлөгч) болон хувьцаа эзэмшигчид (эзэн), улс төрч (төлөөлөгч) болонсонгогч (эзэн), брокер (төлөөлөгч) болон зах зээл (худалдан авагч, борлуулагч, эзэн) багтдаг. Ийм  нөхцөл байдал нь аль нэг тал нөгөөдөө хариугүй өчүүхэн төлбөр төлөн ажил гүйцэтгүүлэх аливаа тохиолдолд үүсч болно.

Хоёр тал өөр өөр ашиг сонирхолтой, тэгш бус мэдээлэлтэй (төлөөлөгч илүү их мэдээлэлтэй) үед, тухайлбал эзний хийлгэж буй ажил төлөөлөгчийн хувьд үнэ өртөг өндөр үед, мөн төлөөлөгчийн гүйцэтгэж буй үйлдэл эзэнд нь их ашиг авчирч буй тохиолдолд, өөрийнх нь ашиг сонирхолд бүрэн нийцүүлж ажлаа гүйцэтгэнэ хэмээн эзэн төлөөлөгчдөдөө итгэх аргагүйд хүрч асуудал үүсдэг. Харилцан ашигтай нөхцлөөр төлөөлөгчийг ажиллуулахгүй байхыг эзэд голдуу санаархдаг нь нийт нөхцөл байдлыг дордуулсан хамгийн үр ашиггүй хувилбар юм. Хувийн сэдэлдээ хөтлөгдөн эзний ашиг сонирхлоос зайлсхийхийг “төлөөлөгчийн зардал” гэж болно.

Төлөөлөгчийн ашиг сонирхолыг эзнийхтэй нийцүүлэх төрөл бүрийн арга механизмуудыг үндсэн гурван бүлэгт хувааж болдог нь: төлөөлөгчийн эерэг, сөрөг сэдлүүдийг тогтоох,  эзний ашиг сонирхлыг дээдлэх хэрэгтэйг төлөөлөгчдөд ойлгуулах, албан тушаалын зааврын дагуу эзэн төлөөлөгчөө захирах зэрэг юм. Ийм байдлаар ажил олгогч (захирлууд) хувь хэмжээ / суутгал, ашиг хуваах, үр ашгийн нэмэгдэл болон үнэлгээ (санхүүгийн тайлан гэх мэт), ажил мэргэжлийн шинжтэй амлалтууд, ажлаас халахыг сануулахзэргээр төлөөлөгчийн ашиг сонирхлыг өөртөө ашигтай чиглэл рүү хандуулж болдог.Гэвч ямар ч тохиолдолд эзэн нь "хяналт тавих зардал" нэмж гаргадаг.

3.2 "Эзэн-төлөөлөгч хандлагыг"өргөжүүлж харахуй

Гол төлөөлөгчийн өвөрмөц онол нь авлигын ердийн механизмыг бүх илрэх хувилбар бүрээр нь хангалттай тайлбарлаж чадахгүй тул неоинституцжсэнэдийн засгийн шинжлэх ухаан нь гуравдагч чухал оролцогч  болох үйлчлүүлэгч буюу заримдаа хоёр дахь захирал гэж нэрлэдэг  хүн дээр уг онолыг дэлгэрүүлж үздэг. Үүгээр бид,үйлчлүүлэгч, эзэн, төлөөлөгчдийн хооронд байж болох авилгын харилцааг авч үзэн, “эзэн-төлөөлөгч-үйлчлүүлэгч загвар” хэмээн нэрлэн “олон талт асуудал” үүсгэлээ.

Товчхон жишээ болгож: “эзэн-төлөөлөгч-үйлчлүүлэгч загвар”-ыг засгийн газар болон түүний хүнд суртал, сонгогдсон улс төрчид, хүчирхэг сонирхлын бүлгүүд (лобби) хоорондын харилцаатай адилтгаж болох юм.Эзэн (засгийн газар) нь төлөөлөгчид (улс төрчид)-ийг хөлсөлж, тэдгээр нь үйлчлүүлэгч (сонирхлын бүлгүүд)-тэй харилцдаг. Ихэнхдээ төлөөлөгч өөрийн сонирхлыгэзнийхээс илүүд үзэх нь элбэг тул төлөөлөгчийн үйлдлийг эзэн үргэлж хянахад хүрнэ. Эзэн нь төлөөлөгчтэй мэдээлэл солилцдог, тэр нь цааш уг мэдээллийг үйлчлүүлэгчтэй солилцдог.Мөн үйлчлүүлэгчийн зүгээсэзэнд мэдээлэл өгдгийн зарим нь төлөөлөгчид хамаатай байдаг.Энэ харилцааг "төмөр гурвалжин" гэж нэрлэдэг.

Үйлчлүүлэгч төлөөлөгчдөд мөнгөн хахууль өгөх байдлаар “эзэн-төлөөлөгч-үйлчлүүлэгч загвар”-ын хүрээнд авлига үүсч болно, төлөөлөгчдөд мөнгөн хахууль өгсөн тохиолдолд авилга үүсч болно. Энд төлөөлөгч мөнгийг авах юмуу буцаах боломжтой. Түүнийг шийдвэр гаргахад хахуулиас олох ашиг, хахуулиас татгалзах ашгийг дэнсэлж үнэлэх явдал ихээхэн нөлөөлдөг.Хэрэв төлөөлөгч хээл хахуулиас татгалзвал тоглоом дуусгавар болно.Гэсэн хэдий ч хахуулиас татгалзвал юу ч хүртэхгүйг мэдэх төлөөлөгч голдуу хүлээн авдаг. Төлөөлөгч ийнхүү зөвшөөрсөн тохиолдолд эзнээ мэдэхээс болгоомжилж сандрах байдалтай болдог. Тэрбээр ийм авлигын үйлдэл ажиглагдалгүй өнгөрнө гэж боддог ч тийм байх нь ховор. Түлхүүр үг: лобби. Лоббист үзлийг ихэнхдээ "хууль ёсны авлига" гэж үздгийг сайн мэддэг ч “нийгмийн-соёлын хүлцэнгүй шинжээс" хамааран иймэрхүү явдлыг их бага хэмжээгээр "хүлээн зөвшөөрөх" нь элбэг.

Гэхдээ авлигын үйлдэл нь өөрсдийн үйлчлүүлэгч (жишээ нь, төрийн захиргаа, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, ТББ-ууд) нартайгаа сайн бизнес эрхлэхийг хүсч буй төрийн болон хувийн хэвшлийн захирлуудын тэвчихүйц хэмжээнд явагдах төдийгүй, тусгай “хар сан”-гаас зориуд далдлах ч юмуу заримдаа санхүүжүүлэх дэмжлэг хүртдэг. Ийм тогтвортой авлигын бүтцүүд нь хээл хахуульд автсан этгээдүүдийн гэрээ хэлцэл, үйл ажиллагаагзалж чиглүүлж, зохицуулж, хамгаалж байдаг “албан бус авлагын сүлжээ”-гүйгээр орших тогтнохгүй нь ойлгомжтой.Ийм сүлжээн дэх тогтвортой бүтцийг босгох гол механизмуудад: бүх оролцогчдын дотор итгэл найдвартай үйл ажиллагааг үндэслэх, харилцан ойлголцлын тогтолцоог бий болгох, “албан бус” зохион байгуулалт бүхий институци гэх утгаар тодорхой хэвшмэл төрхийг хангах, тэрчлэн авлигад автах үйл ажиллагааны “тоглоомын дүрэм” аятайзан үйлийн хэм хэмжээг заавал мөрдөхийгбататгах зэрэг үйлдэл хамаарна.

4. Авлига нь авлига төдий зүйл бас биш

 Дээр тэмдэглэсэнчлэн, авлига нь илрэх хэлбэр, санхүүгийн болон нийгэм соёлын шинж талууд зэргийнх нь  талаар урьдын адил ширүүн маргаан үүсгэсэн олон шинж бүхий хачирхалтай (феномен) гоц үзэгдэл бөлгөө. Тиймээс янз бүрийн шалгууруудад нийцүүлэн, түүний шинж талуудыг ангилсан зарим оролдлогуудыг авч үзэх нь зүйтэй байх.

4.1 "Хар, цагаан", "Саарал" авлига

Германы авлигын шинжээч Арнольд Хайненхаймер авлигыг "хар", "цагаан", "саарал" гэж ялгадаг.

- Энэ нь юу гэсэн үг вэ? Нотолгоондоо тэрбээр, тодорхой үзэгдлүүдийгзаримдаа нийгмийн янз бүрийн давхрааөөр өөрөөр хүлээж авдаг тухай дурьджээ. Ихэнх хүмүүс,нийгмийн аль ангийнх гэдгээсээ үл хамааран, хар авлигыг зэмлэл, шийтгэл хүлээлгэвэл зохих гэмт үйлдлийн бүлэгт багтааж буйг тогтоожээ. Цагаан авлигыг яг эсрэгээр нь: хэдийгээр авлига хэмээн хүлээн зөвшөөрдөг ч, хүн амын нийт давхраа нилээд хүлцэнгүй хандаж, шийтгэл хүлээлгэх шаардлагагүй хэмээн үздэг байна.Нөгөө талаас, саарал авлигатай тулгарах үед түүний гэмт хэргийн шинж чанар болон шийтгэлийн талаарх олон нийтийн санаа бодол маш их хуваагддаг ажээ.

Хайденхаймерийн хоёрдахь, арай бага тархсан хандлага нь төрийн албан хаагчдын нөхцөл байдалд, төрийн албанаас хүртэх ашиг,тэдний "зах зээлийн" эдийн засгийн үр өгөөж болон ажилтны авлигач үйлдлийн нийгэмд учруулах хор хөнөөл хэрхэн нөлөөлдөгт гол төлөв анхаардаг.

4.2 "Өвсөн тэжээлт" болон "махчин" авлига

"Оролцогчдын дотоод, гадаад идэвхи санаачлагынх нь түвшин"-ийг ялгаж буй хүчин зүйлсээр нь "өвс тэжээлт" (идэвхгүй) болон "махчин" (идэвхтэй) авлига гэж ангилах нь элбэг. Эхний тохиолдол нь авлига өгөхийг санал болгоход (тосч) хүлээж авдаг төрийн албан хаагчдад хамаатай, хоёр дахь нь үйлдэл хийхээсээ өмнө хээл хахууль шаарддаг ажилтнуудад хамаарна.Эдгээр асуудал нь гэмт хэргийн тухай кинонуудад гардаг авлигад автсан улс төрч,цагдаагийн албан хаагчид, төрийн бусад албан тушаалтнуудынх шиг хэвшмэл дүрээр илрэх нь олонтаа.

Үүнтэй холбоотойгоор авлига нэхэх болон арилжааны авлига хоёрыг ялгаж үздэг.Эхний тохиолдолд, хээл хахууль төлөгчдөд тодорхой хэмжээний дарамт шахалт үзүүлдэг бол хоёр дахь тохиолдолд сонирхогч талууд сайн дурын үндсэн дээр, ижил тэгш байр суурьтай оролцож, авлигын гэрээ хэлцэлээ хэнээс ч хараат бус, чөлөөтэй гэхээр хийдэг.

4.3 "Бага, дунд" ба "өндөр түвшний" авлига

Өөр нэг ялгаа нь хамрах хүрээ, нөлөөлөл болон хүн амын холбогдох давхраанд хамаарна. Авлигын үр дүн нь "бага, дунд", "өндөр" түвшинд илэрч болно.Эдгээр бүлгүүдийн аль нэгийг зөв ангилахын тулд авлигын цар хүрээний талаархи үнэлгээний нэмэлт шалгуурууд зайлшгүй  шаардагдах боловч, тэдгээр нь тухайн нөхцөл байдалдаа тохирч ангилагдаж, уг байдлын хам утганд (контекст) нийцүүлж авч үзэж, үнэлүүлэх ёстой.

Жишээ нь, бага түвшин дэх авлига нь засгийн газрын аливаа үйл ажиллагааг эхлүүлэх болон түргэсгэхийг, мөн шаардлагагүй төлбөрийг болиулах болон түүнээс зайлсхийхийг буцаах үйлдэл байдаг. Ихэнх тохиолдолд энэ нь төр, нийгэм, тэнд амьдарч буй хүмүүсийн үйл ажиллагаанд бага нөлөөлдөг. Нөгөө талаас,дунд түвшин дэх авлигын санхүүгийн цар хүрээ болон төр болон нийгэмд үзүүлэх хор хөнөөл илүү ноцтой юм: дунд түвшний авлига өргөн тархах тусам төрийн болон хувийн хэвшлийнхний эдийн засгийн хангалуун байдал улам доройтдог.

Өндөр түвшний авлигыг Дэлхийн Банк: "... Төрийн албан хаагчид, улс төрчдөд компаниуд далдуур төлбөр төлөх замаар тоглоомын дүрмийн томьёоллыг тогтоох болон  нөлөөлөх" гэж тодорхойлсон байдаг. Энэ нь улс төр, захиргааны шийдвэр гаргахад үр дүнтэй нөлөөлөх төдийгүй, үйлчилж буй хууль тогтоомжийн үйлчлэлийг санааны зоргоороо чиглүүлж залах болон тодорхой нөлөө бүхий сонирхогч талууд (жишээлбэл, хувиараа аж ахуй эрхлэгчид, бизнесийн холбоод , зохион байгуулалттай гэмт бүлэг)-ын ашиг сонирхолд нийцүүлж шинээр хууль  санаачлах зэргийг багтаадаг. Яамдын түшмэд, лоббичид (цалинтай улс төрчид) болон нөлөөлөлд өртсөн компаниудын мэргэжилтнүүд хууль тогтоомжийг боловсруулах, томъёолох гэж ширээний ард "найрсаг зөвшилцөл" хийхээр сууцгааж,өргөн олон түмэн, ард иргэд, хэрэглэгчид, нийгмийн эмзэг хэсэгт хохирол үзүүлэх нь цөөнгүй.

Энэхүү ялгааг Америкийн эрдэмтэн Расма Карклингс нилээд дэлгэрүүлж, Төв болон Зүүн Европын хуучин коммунист орнуудад хамаатуулж үзсэн нь их ач холбогдол бүхий юм: Энэ нь хуучин засаг захиргаан дахь төрийн албан хаагчдаас төрийн өмчийн эд хөрөнгийг хувиараа борлуулах тухай юм.Иймэрхүү арилжаа нь "албан тушаалтнуудын хувьчлал" гэгчийн хэсэг бөгөөд ихэнхдээ худалдан авагчид их хэмжээний хээл хахууль өгөх, эсвэл албан тушаалтнууд өөрсдөө үнэгүйдүүлж авах хэлбэрээр явагдаж байв.

4.4 Хээл хахууль ба авлига

Хээл хээл хахууль болон авлига хоёрын хооронд өөр нэг ялгаа бас байдаг:  Өмнө дурьдсанчлан, материаллаг болон санхүүгийн шинжтэй ямар нэг ашиг хонжоогүй, бизнесийн болонзасаг захиргааны шударга бус харилцааны хүрээнд авилга үүсч болно.Жишээлбэл, төрийн албан хаагчид төсвийн хөрөнгийг үрэгдүүлэх нь үүний нэг хэлбэр юм. Гэтэл хээл хахууль хүртэгч хувийн хэвшлийнх үү эсвэл төр захиргааных уу гэдгээсээ үл хамааран, материаллаг болон санхүүгийн ашиг хонжоо ямагт хүртэж байдаг.

Энд тэнд байнга үүсч, хариулахад хэцүү нэг асуулт бол авлигын хэрэг дэх хээл хахууль болон бэлэг дурсгалын тухай асуулт юм. "Хор хөнөөлгүй" эсвэл "эргэлзээтэй" гэх ангиллын хувьд бол хувийн үзэл бодол, үнэлгээнээс гадна нийгэм-соёлын болон нөхцөл байдлын хам утгаас ихэд хамааралтай маш том “саарал бүс” үүсгэдэг.

Жишээлбэл, Азийн олон соёлд бэлгийг хээл хахууль гэж үл тооцох төдийгүй, хээл хахууль хэмээн хүлээж авахгүй байх явдлыг бэлэглэгчийн “нэр нүүрийг барсан” гутамшигтай доромжлол гэж үздэг.“Энд, ялангуяа европчууд, бусад соёл дахь арилжааны шинжтэй зан заншил, дадал зуршлыг  тоодоггүй ч юмуу бараг хэрэгсдэггүй Өрнийн “соёлын империализмд” авталгүй, анхандаа хачирхалтай мэт санагдах ийм зүйлд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Энэ бүхэн маш их ухаарал, овсгоо самбаа шаардах нь ойлгомжтой.

Өдөр тутам бизнес эрхэлдэг хүмүүс доорх зүйлсийн талаар аль болох тодорхой ойлголттой болох ёстой:

  • Бэлэг өгөгчийн санаархал: хүлээж буй зүйлийг чинь нөхөн орлосон шууд юмуу далд санаа илэрхийлж буй эсэх?
  • Бэлэг хүлээн авагчийн хүлээлт: Хүлээн авагчаас хариуд нь ямар нэг зүйл хүсч буй эсэх?
  • Бэлэг өгч буй цаг хугацаа: Бэлэг өгч буй цаг хугацаа нь ямар нэг ажил төрлийн шинжтэй үйл ажиллагааны өмнө, ид үеэр, эсвэл дууссаны дараа болж байгаа эсэх?
  • Бэлгийн үнэ өртөг: бизнес арга хэмжээний  санхүүжилтийн тодорхой хэсгийг төлөөлж буй эсэх?
  • Тухайн улс орны холбогдох хууль тогтоомжийн дагуу бэлэг барих ангилал: бэлэг өгч буй шалтгаан, бэлгийн шинж чанар болон хэмжээ тухайн улсын хууль тогтоомж, дүрэм журамтай нийцэж буй эсэх?
  • Бэлэг барих эсэх талаарх нийгмийн үзэмж: бэлэг хүлээж авч байгааг соёлын хувьд ялгаатай нийгэм болоод олон нийт хэрхэн үзэж буйг орхилгүй анхаарах?

4.5 Институцжсан ба Эдийн засгийн авлига

Авлигын өөр нэг ялгаатай шинж чанар нь институцжсан болон эдийн засгийн гэмт хэргийн хоорондын ялгаа юм. Эхнийх нь төрийн салбарт голдуу хамаардаг бол сүүлийнх нь гол төлөв хувийн хэвшил дэх авлигад хамаатай байдаг.Энэ ялгаа нь нэн түрүүнд, улсын сектортой харьцахдаа иргэн хүн эдлэх боломжгүй хувилбар болох "сонгох эрх чөлөөнд" хамаатай.  Улсын секторд төр монополист эрх эдэлж, иргэдийн хувьд арбитрчийн үүрэг гүйцэтгэдэг. Харин  эсрэгээр,  хувийн компанийн бизнесийн үйл ажиллагаа ямар нэг шалтгаанаартаалагдахгүй байвал, иргэд өөр компани руу ханддаг нь өрсөлдөх чадвартай эдийн засагт бол ердийн үзэгдэл билээ.

4.6 Зохион байгуулалттай гэмт хэрэг ба авлига

Эцэст нь зохион байгуулалттай гэмт хэрэг, авлига хоёр нь өөр хоорондоо нарийн уялдаатай ч бас ялгаатай болохыг авч үзье. Бүх түвшинд, бүх үйл ажиллагаан дахь авлигач улс төрчид болон албан тушаалтнуудтай холбоо бүхий, тэдний дэмжлэгийг үргэлж хүртэж байдаг, улс төр дэх болон төрийн удирдлага дахь сайтар бодож тунгаасан, алс хэтээ бодсон харилцан үйлчлэлийн сүлжээгүйгээр, бас авлигын сүлжээгүйгээр зохион байгуулалттай гэмт хэрэг нь олон оронд байгаа шигээ тийм хүчтэй байж чадахгүй байсан билээ.

Зохион байгуулалттай гэмт хэрэг нь үйлчилж буй хуулийн хүрээнээс гадуур үйл ажиллагаа явуулж бараг чаддаггүйг тэмдэглэх хэрэгтэй. Энэ нь зарим талаар, авлигад автсан төрийн түшээдтэй хэр хамтран ажиллахаас үргэлж хамааралтай байдаг “цагаан захтанууд”-ын гэмт хэрэгт хамаарна. Жишээлбэл, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, эмзэг экспорт болон импорт (жишээлбэл, байлдааны техник хэрэгсэл, хориотой ан амьтан, соёлын дурсгалт зүйл гэх мэт)-ыг дэмжих, бүх төрлийн зөвшөөрөл олгох гэх мэт

5. Угсаа-соёлын, шашны болон бүлгүүдтэй холбоо бүхий шалтгаанууд нийгмийн шинжтэй тайлбар болох нь

TI (CPI)-ийн Авлигын төсөөллийнИндексээс харахад Герман болон Умард Европд (ялангуяа Скандинавд) төрөгсөд авлигын хамгийн доод түвшнийг үзүүлж, тогтмол нэгдүгээр байр эзэлдэг. Үүний гол шалтгаан нь тэдний зөвшилд үндэслэсэн хамтын нийгэмлэг, нийтлэг баялаг, хамтын үйл ажиллагаа гайхалтай үүрэг гүйцэтгэсэн түүхэн угсаа гарвалд, герман/скандинавын хөгжилд оршдог.

Католик Сүм хийдэд өргөн тархсан (тухайлбал, албан тушаалын наймаа,төлбөр төлж нүглээ наминчлах, танил тохой татах г.м.) авлигыг эсэргүүцэх байдалтай 16-р зууны эхээр өрнөсөн Лютерийн Шинэчлэлийн дараа, Герман болон Умард Европын улс орнуудад, шашны гол бүрдэл хэсгээр “протестант ёс зүйг” тунхагласан нь протестант үзлийг тэгш байдал, шударга ёс, үүрэг хариуцлагын мэдрэмж, хичээл зүтгэл, үнэнч зан төлөв зэрэгт тулгуурлан “сайн сайхан амьдралыг” цогцлуулахын төлөө гэж үзсэнийх юм. Энэхүү хамтын нийгэмлэгт авлига байсангүй, авлига авсан этгээдийг “нүгэл” үйлдсэнд тооцож, хойд насандаа сайн төрөл олохгүй, энэ насандаа шашны болон нийгмийн үйл хэрэгт оролцох эрхгүй хэмээн үзэж байв.

Үүний эсрэгээр, Европын Ром хавийн орнууд авлигад өртөмтгий байдаг. Энэ нь мөн тэр орнуудын хувиа хичээсэн амьдралын хэв маяг, хувийн ашиг хонжоо, сайн сайхан байдлыг дээдэлдэг угсаа-соёлоос нь улбаатайаж. Уламжлалт бараа бүтээгдхүүн болон хамтач ажиллагаа зэргийг хоёрдугаарт тавидаг заншил тогтжээ.

Дахин хэлэхэд эдгээр улс оронд католик шашин өргөн дэлгэрсэн учраас шашны  чиг хандлага чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Протестант шашинд Бурханы нигүүлслээр нүглээс салж болдог бол энд заавал санваартанд уучлал хүсэн нүглээ наминчлахад хүрдэг байна. Ер нь нарийн дэг жаягтай католик, Грек болон Оросын үнэн алдартны, мөн мусульманы сүсэг бишрэл зэрэг нь авлигад илүү автамтгайг шинжлэх ухааны судалгаанаас харж болохоор ажгуу.

Авлигыг угсаа-соёлтой холбож үзсэн өөр нэг тайлбар нь гэр бүл, хамаатан садан, нийгмийн тодорхой бүлэг (үндэс угсаа, овог, үндэстний цөөнх), нийгэм болон төрд хандах уламжлалтай холбоо бүхий юм.Өөрийн гэр бүл, клан, овог, үндэс угсаандаа илүү ханддаг нь итгэл үнэмшилт харилцаагаар зохицуулагддаг бол төр болон нийгэм дэх харилцаа нь хуулиар зохицуулагдаж байдаг. Тухайлбал, садан төрлийн сүлжээ хүчтэй тархсан улс орнуудад хүн амын ихэнх нь төрдөө итгэдэггүй. Энэ байдал нь Араб, Ази, Африк, Латин Америкийн "олон ам бүлтэй гэр бүл" зонхилсон улс орнуудад нийтлэг боловч цаашид судлах шаардлагатай юм.

Эцэст нь угсаа-соёлын шинжтэй, нилээд тархмал хоёр үзэл баримтлалыг авч үзье: Оросын "Blat" болон БНХАУ-ын "Guanxi".

"Блат" - нь коммунист эрин үед ихэд түгээмэл "дэлгэрсэн" үзэгдэл юм. Блат (Орос: blat) гэж зүй бус замаар эд бараа хувийнхаа хэрэгцээнд олж авахыг ийнхүү тодорхойлох ажээ. Ховор бараа, үйлчилгээг танилын хэлхээ холбоогоор дамжуулж хүртэх тухай юм. Ханган нийлүүлэгч болон хүлээн авч буй талуудын харилцаа нь итгэл дээр суурилна. Жишээ нь, blat-ын шинжээч Алена Ledeneva нь блатыг "Ховор бараа болон үйлчилгээг хүртэх зорилгоор хувийн хэлхээ холбоо болон албан бус харилцааг ашиглах, иймэрхүү арга зам хайх явдал” гэж товч тодорхойлжээ. Мөн “блат” маягийн харилцаанд ховор бараа, үйлчилгээ олж авахаас гадна, сайн чанарын бараа олж авах юмуу (төр засгийн) шийдвэр гаргахад нөлөөлөх (тухайлбал, том орон сууц, автомашин, телефон утасны шугам, холболт гэх мэт) үйлдэл бас багтдаг. Тиймээс “блат” нь шууд болон дам шинжтэй "биет солилцоонд" суурилсан үзэл баримтлал юм.

"Guanxi" (хятад: 关系) нь Хятадын соёлд маш хүчтэй дэлгэрсэн үзэгдэл хүч юм. "Guanxi"-ын шууд орчуулга нь "харилцаа" гэсэн утгатай боловч, хятад соёлын утга нь илүү баян, олон санаа бүхий ажээ.

Гуаньси нь нэг хүн нөгөөтэйгөө, нэг тал эсрэгтэйгээ харьцаж буй харилцааг илэрхийлдэг. Гэхдээ, бас нэг чухал зүйл бол энэхүү нэр томъёогоор, нийгэм дэх харилцан солилцох болон харилцан ивээх ёсны он удаан жилийн харилцаагаар бүрдсэн нэг тал нь нөгөөгийнхөө өмнө хүлээх үүрэг юм. Хэрвээ хэн нэгэн нь нөгөө хүнтэйгээ guanxi- харьцаатай бол эртний уламжлалаа сахин бүх зүйлийг тэр хүнийхээ нэрийн өмнөөс хийж гүйцэтгэдэг. Түүнчлэн, иймэрхүү харилцааг хэн нэгэнтэй тогтоох замаар, шаардлагатай үед нөгөө талаа ийм маягаар хариу барихуйц гарцаагүй байдалд хүргэж болдог. Ийнхүү “guanxi”-ыг, хоёр талын дунд хадгалагдаж, бас зарцуулж болох валют аятай зүйл гэж үзэж болно.

Иймэрхүү нөөц нь мөнгө шиг бас шавхагдаж болох учраас, бий болгосон guanxi-гээ хэтрүүлж хэрэглэхгүй байх мэдрэмж шаардана.

Харилцан ивээх явдал заавал ийм хэлбэртэй байх албагүй. Гэвч иймэрхүү маягийн харилцаан дахь харилцан ашиг хүртэх явдалд учрах гарз хохирол нь санхүүгийн хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй адил юм. Хэрвээ та тодорхой хүслийг биелүүлж үл хүчрэх аваас, нөхвөрлөх өөр арга хайхад хүрч, тусалж чадахгүйдээ харамсаж буйгаа илэрхийлэх ялдамд, урьдын харилцаагаа хэвээр хадгалах хүсэлтэйнхээ илэрхийлэл болгон, бяцхан бэлэг илгээн энэ тухайгаа мэдээлж болох ажгуу.  Ингэхлээр, иймэрхүү явдалд автсан хүн, бусдын өмнө их өртэйгөө хүлээн зөвшөөрч, тэнцвэрт байдлаа сэргээх үүднээс бэлэг өгдөг байна.

Guanxi болон түүний цаана агуулагдах үүрэг хоёрын харилцан шүтэлцээт шинж нь хятадууд огт танихгүй хүмүүстэй ойр дотно харилцаа тогтоох сонирхолгүй байдгийн үндсэн шалтгаан юм. Ийм харилцаа тогтоочихвол, хэн нэгнийг залруулах аргагүй эвгүй байдалд оруулж мэдэх учраас тэр. Түүнээс гадна, Guanxi харилцаа тогтоосон хэн нэгэн нь “бүтэлгүй хүн” болох нь хожим илрэх аваас, энэ бүхэн бүлгийн нэр хүндэд толбо учруулах учраас танихгүй хүнтэй ийм харилцаа тогтоохоос хятадууд цэрвэдэг байна. Эцэст нь хэлэхэд, тухайн хүн юмуу тал, guanxi харилцаа тогтоохдоо, ямар ч хариулт хүсэхгүй, ямар ч хүчин чармайлт болон үйлчилгээ үзүүлэхгүй байхад ийм харилцаа юунд хүргэж болохыг бас тооцоолдог.   

6. Яагаад дэлхий даяарх авлига маш аюултай гэж?

Авлигын үйлдэл могойн хор шиг аажуу үйлчилж эхэлдэг боловч яваандаа хувь хүмүүс, бүлэг, байгууллага, бүх нийгмийг хамардаг аюултай. ТИ-ээс хэвлэн гаргасан Авлигын төсөөллийн индексээс харахад, бүх улс орнуудын авлигад өртөмтгий байдал нь угсаа-соёлын нөхцөл байдал, шашны чиг хандлагаасаа хамаараад өөр өөр байх ажээ.

Гэхдээ дүгнэлт хийх гэж яарах хэрэггүй! Орчин үеийн нарийн ээдрээт нийгмийн зарим нэг талыг л хөндсөн учраас доох сануулгуудыг болгоомжтой хэрэглэвэл зохино. Мөн тодорхой үүрэг рольтой хам утгатай болон нөхцөл байдлыг харуулсан бусад талууд байдаг нь: нэг хүнд оногдох орлогын түвшин, ардчиллын ажил хэрэгч чанар, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний түвшин, төр болон нийгэмд итгэл үзүүлэх байдал, удирдлагын чанар болон үнэлгээнд хамаарах бусад олон шалгуурууд зэрэг үзүүлэлтүүд юм.

6.1 Нийгмийг бүхэлд нь хэвтэрд оруулдаг

Авлига нь нийгэм болон төрд олон янзын аргаар хохирол учруулдаг. Хамгийн аюултай нь жирийн иргэдийн амьдрах болон ажиллах нөхцөлд учруулж буй хор хохирол юм.

Авлига нь бүх иргэд юмуу тодорхой тэтгэмж хүртэгчдэд зориулагдсан төрийн хөрөнгийг "хувь хүний халаас"-нд оруулах төдийгүй, хөгжиж байгаа болон зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлж буй улс орнуудын төрийн болон хувийн байгууллагад гаднаас орж ирэх хандив тусламжийг зогсоох аюултай. Үүнээс болж улс орны ядуу зүдүү иргэд нь давхар зовлон амсдаг. Иймд энэ бүхэн нь “албан үүргийнхээ дагуу” ард иргэдээ халамжлах ёстой нөхдийн итгэл эвдсэн, хүнлэг бус хулгай юм. Гэтэл энэ нь бас “ганц нэгэн буруутнууд” биш төр засагт шургалсан, заримдаа бүр эзэлчихсэн өргөн хүрээтэй авлигын сүлжээ байдаг нь бүр аймшигтай. Тэд бол зүгээр л адгийн хулгайч нар юм!

Өөр нэг үр дагавар нь нийгмийг "босоо" болон "хэвтээ" тэнхлэгээр хуваах явдал. Босоо тэнхлэгийн дагуу харахад, "дээд анги" болох "элитүүд" болон энгийн, ядуу иргэд хоорондын ялгаа илт холдож байна: "энд байгаа болон тэнд байгаа нөхдийн” хоорондын ялгаа гэтэлшгүй болж ирэв. Гэтэл бас ядуу хүн амын дундах хэвтээ чиглэлээрх шилжилт өсөн нэмэгдэж байгаа нь нэг талаас хээл хахууль төлж чадах, өгөх хүсэлтэй иргэд байхад, нөгөө талаас ингэх чадваргүй иргэд бас байдаг.

Төрөл бүрийн шинжлэх ухааны судалгаанаас (жишээ нь, IWF, 1998) харахад авлигын түвшин өсөхийн хэрээр орлогын тэгш бус байдал болон ядуурлыг нэмэгдүүлж, улмаар хөгжиж буй орнуудад нөлөөлдөг. Дээр нь бас ажлын үр дүнд үндэслэж иргэдийн орлогын ялгаа гарч ирдэг байтал, танил тал хээл хахуульд автсан нөхцөлд орлогын ялгааг тогтооход ажиллах эрмэлзлэл, мэрэгшил, ажлын амжилт зэрэг нь чухал шинжээ алддаг.

Энэ бүхний эцэст иргэдийн дунд үл итгэсэн, тодорхойгүй байдлыг бий болгож, улс төрийн үйл ажиллагаанд оролцох сонирхол нь буурч, хүмүүс хувийнхаа амьдрал руу шигдэж, “авлигажсан шүүх засаглалтай” төрд найдахаа больж, шударга бус байдалтай эвлэрэхэд хүрдэг. Энэ бүхний үр дүнд нийт улс орон тэсч үлдэхэд маш чухал зүйл болох нийгэм болон бүлгүүдийн нэгдэл нягтралыг хангагч “нийгмийн капитал” маань хорогддог.  

Энэ нэгдэл нягтрал нь гурван чухал үндэс дээр суурилдаг: Эхлээд энэ нь хүмүүсийн өөр хоорондоо аяндаа юмуу хувиараа зориуд зохион байгуулсан “хэлхээ холбоонд” суурилдаг. Үүн дээр суурилж, нийгмийг зангидах хэлхээ холбоонуудаас бүрдэх зан үйлдлийн загварууд болон амьдрах дүрэм буюу “хэм хэмжээнүүд” тогтдог. Гуравдахь сан нь зайлшгүй шаардлагатай "итгэлцэлээс" бүрдэнэ: хэлцэлд оролцогч бүх хүмүүс дүрэм журмыг даган мөрддөг гэдэгт итгэлгүй байвал арилжаа тогтвортой биш явагдана.  Хэрэв энэ гурван суурийн аль нэг нь жижгэрвэл тэр тал руугаа хазайх аюул нүүрлэж, эцэстээ улс орон, нийгэм задардгийн жишээ гэвэл “бүрдэж чадаагүй улсууд” (Сомали, Жемман, Афганистан) юм.

Зүүн Европын коммунист орнуудын задралын дараа өргөн хүрээтэй хөрөнгөтнүүд байгаагүй нь голдуу төрийн хөрөнгө болон үйлчилгээг авлигаар дамжуулан завшиж баяжсан "олигарх" хэмээн нэрлэгддэг хөрөнгөтний шинэ давхрааг үүсгэж цэцэглүүлжээ. бий болгосон.хөрөнгө, түүнтэй адилтгах практикууд. Тэд тодорхой утгаараа, коммунист "номенклатур", "аппаратынхан" гэж нэрлэгдэгсдийн эрх ямбыг өөрсөддөө шилжүүлэгсэд төдийгүй, сүүлийн үеийн байдлаас ажихад, өнөө үед дуу нь чангараад буй коммунист элитэд багтаж буй нөхөд байх нь цөөнгүй ажээ. Тэд бол өөрсдийн баялгаа, улс төрийн задралыг далимдуулан, албан тушаалаа урвуулан ашиглаж, авлигын үр дүнд бүрдүүлсэн байдаг бол хүн амын дийлэнх хэсгийн эдийн засгийн нөхцөл байдал огт сайжраагүй, харин ч бүр буурсан үзүүлэлттэй байх ажээ.  Товчхондоо: тэд бол ард түмэндээ харгис ханддаг, адгийн хулгайч нар мөн!

Дээр дурдсанчлан авлига болон түүний хувилбарууд олон нүүр царайтай байдаг. Авлига нь их хэмжээтэй мөнгө эргэлдэж, оролцогч бүх хүмүүстээ их ашиг авчирдаг салбаруудад үүрлэдэг. Тэдгээрт, жишээлэбэл:

  • мансууруулах бодисын хууль бус наймаа (европын улс орнууд, хойд америк эсвэл өөр улс орон дахь)
  • Хүн худалдаалах наймаа (албадан хөдөлмөр эрхлэгчид, хямд цалинтай гэрийн үйлчлэгч, биеэ үнэлэгч),
  • зэвсгийн наймаа (жишээ нь үймээн самуунтай, дайнд автсан  бүс хутаг дахь хууль бус зэвсгийн наймаа, зэвсгийн хар зах ажиллуулах)
  • Барилгын салбар (тухайлбал барилгын ажлын зөвшөөрөл, хяналт шалгалт, барилгын ажлын эцсийн шалгалт, аюулгүй ажиллагааны байнгын хяналт зэрэг)
  • Төрийн  (хөрөнгө оруулалтын) гэрээ хэлцэл байгуулах (жишээ нь, улсын тендер, бүх төрлийн тоног төхөөрөмж болон хэрэглээний материалын худалдаа г.м.)
  • Төрийн чухал зөвшөөрөл олгох (жишээ нь, бүх төрлийн төслүүдийн лиценз олголт, ашигт малтмал олборлох, эзэмших, нөхөн сэргээх эрх олгох, )
  • хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих (жишээ нь аюулгүй ажиллагаа, ариун цэвэр, хөдөлмөрийн норм, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт)                                                                                                                                                                                                                                                

Жишээ болгон байгаль орчны хамгаалал болон барилга барих зөвшөөрөл олгох талаар авч үзье. Авлигчид нь үйлчилж буй заавал мөрдөх хууль журмыг зөрчих юмуу тэдгээрийг гуйвуулах замаар асар их хэмжээний ойн сав газрыг жил бүр сүйтгэж байна. Дэлхий даяар олон давхар орон сууц, их дэлгүүрүүд, сургууль болон бусад олон нийтийн зориулалттай барилга байгууламж  нурж сүйдэж байгаа нь төрийн албан хаагчдын зүгээс  чанаргүй материал болон буруу тооцоог далдалж зөвшөөрөл өгсөн “авлигын хүрд болон арилжаатай” холбоотойг мэдээлсээр байх болжээ. Иймэрхүү гай зовлон нь (бага зэргийн) газар хөдлөлт юмуу үер, гал түймэр, хар шуурга г.м байгалийн гамшгийн явцад учирж болно. Чухам ийм үед л авлигын луйврын аймшигт үр дагавар ил тод харагддаг.

Ийм үед л авлигад автсан нөхдүүд, санхүүгийн хохирлоос гадна, хүний амьдралд заналхийлж, хүний жирийн эрхийг хөсөрдүүлж буйгаа гарцаагүй хүлээдэг. Ийм ч учраас зарим улс оронд дээрх төрлийн нэг юмуу хэд хэдэн гэмт хэрэгт буруутай авлигад автсан төрийн албан хаагчид ялын дээд хэмжээ болох цаазаар авах ял хүртэл оноодог байна. Эдгээр нөхөд бол адгийн хулгайчид төдийгүй, гэм зэмгүй жирийн ард иргэдийн амь насыг сувдаг сэтгэлээсээ болж хөнөөсөн гэмт хэрэгтнүүд юм !

Үүний зэрэгцээ, XXI зуунаас эхлээд хувийн хэшлийн салбар дахь авлигад Өрнийн засгийн газрууд ихээхэн анхаардаг боллоо. АНУ-ын эрчим хүчний “Enron , телефон утасны “Worldcom”, Италийн хүнсний “Parmalat”, Австралийн үр тарианы “AWB” (“Australian Wheat Board”), Германы технологийн “Siemens”, автомашины “Volkswagen” зэрэг компаниуд дахь авлигын дуулиант хэргүүдийг дурьдахад л хангалттай бизээ.       

Авлигын эдгээр бүх ноцтой тохиолдлыг удирдлагууд нь дэмжих юмуу урамшуулж байснаараа хувийн компаниудын шударга, үл худалдагдах чанарын талаарх хүмүүсийн ойлголтыг хөсөрдүүлсэн юм. Зарим шинжээчид энэ бүхнийг 2008 оны дэлхийн санхүүгийн хямралтай холбож үздэг ч юуны өмнө, банкны салбар дахь луйвартай холбоотой гэж ихэнх хүмүүс үзэж байна. Эцэст нь хэлэхэд, энэ болон дээр дурьдсан бүх тохиолдлуудад шунахай сэдэл гол хөдөлгөгч хүч нь болж, хүмүүний хүнлэг чанар, шударга ёс, хувийн ёс суртахууныг нь нийгэмд сөрөг, аюултай “үйлдэлт зарчим” гээчид захируулсан явдал юм.

6.2 Байгалийн нөөцийг асар хурдтай сүйтгэдэг нь

Байгаль орчныг хамгаалах салбар дахь авлига нь  амьтан, ургамал болон хүний ​​амьдрах заяамал үндэс суурийг, ямар ч зохиомол шалтгаантай зүйрлэшгүй эвдэн бусниулж, бүрмөсөн сүйтгэдэг. Гэхдээ энгийн баримт бол: Хүн төрөлхтөнгүйгээр газар дэлхий орших ч, эх болсон байгаль, түүний нөөцгүйгээр амьдрал гэж үгүй!

Энэ бүхэн нь зөвхөн цэвэр ус, бохирдолгүй агаараар хангах, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хангамж, байгалийн нөөцийг ариг гамтай ашиглах, байгалийн нөөцийг хамгаалах төдийгүй, дэлхий даяарх амьтан ургамлыг хадгалж хамгаалах зорилгоор биологийн олон төрөл зүйлийг хадгалах хүн төрөлхтний ёс суртахууны  үүргийг бас шаарддаг.

Өмнө дурьдсанчлан, байгаль орчныг хамгаалах нь зөвхөн олон улсын түвшинд л шийдвэрлэж, шийдэж чадах хамгийн чухал зорилтуудын нэг билээ. Энд төрийн хариуцлагатай албан хаагчдын авлигад автсан үйлдэл  ноцтой хохирол учруулдаг. Энэ нь юуны өмнө, хөгжиж буй болон зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлж буй улс орнуудад хамаарах хоёр шалтгаантай юм.

Нэг талаасаа, эдгээр улсууд нь ихэвчлэн түүхий эдээ борлуулж улсынхаа орлогыг бүрдүүлдэг нийлүүлэгч орнууд байдаг. Гэхдээ нөгөө талаас, "албан ёсны" байгаль хамгааллын хууль тогтоомж болон байгаль орчныг хамгаалах дүрэм шаардлагууд нь, ялангуяа түүхий эдийн олборлолт, борлуулалтад оролцдог хүмүүс гадаад, дотоодын олборлогч компаниудаас авлига авах замаар хувьдаа ​​ашиг хүртдэг орнуудынх төдийлэн сайн биш байдаг ажээ. Зарим тооцоогоор, дэлхийн нийт мод бэлтгэн нийлүүлэлтийн тал хувийг Бразил, Индонези, ОХУ зэрэг дэлхийн хамгийн том мод бэлтгэн нийлүүлэгчдийн хагас хууль ёсны эсвэл хууль бусаар нийлүүлсэн мод эзэлж байгаа нь санаанд багтамгүй, сэтгэл түгшээсэн баримт юм.

Түүнээс гадна, үндэсний болон бүс нутгийн хэмжээнд олон улсын гэрээ хэлэлцээр, стандартын шаардлагад нийцэхгүй байдлыг хянах үр дүнтэй арга хэрэгсэл, хяналт шалгалтын байгууллага ховор эсвэл огт байхгүй байгаа , хэрвээ байлаа гэхэд тэдгээр нь ашиг хонжоо хүртэгчидтэй "хам хэрэг"  үйлдэх нь цөөнгүй байна.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар (UNODC) -ын тайланд дурьдсанаар экологийн авлигад: "Экологийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явц дахь мөнгө хөрөнгө шамшигдуулах, байгалийн нөөц ашиглах болон лиценз олгох явц дахь томоохон хэмжээний авлига, хууль сахиулах байгууллагын ажилтнуудад хээл хахууль өгөх" зэргийг багтааж үздэг байна Эдгээр зөрчил нь голдуу ойн аж ахуй, газрын тос олборлолт, ховордсон амьтдын худалдаа, аюултай хог хаягдлыг зайлуулах салбаруудад оршдог байна.

Хүрээлэх орчныг хамгаалах салбар дахь авлигад автсан үйлдлийг, зөвхөн төр болон иргэдэд их бага хэмжээний санхүүгийн хохирол учруулдаг нүгэл төдийхнөөр үзэж болохгүйг дүгнэн хэлэлцэх хэрэгтэй. Үүнтэй зэрэгцэн, хүн төрөлхтний орших, амьдралын чанарыг дээшлүүлэх нөөц баялаг устаж, ирээдүй хойч үеийнхэнд ноогдох ёстой  биологийн олон янз байдал үүрд алга болдог. Энэ бол бүх хүн төрөлхтний эсрэг хулгай учраас бүр харгис, эргэлт буцалтгүй шинжтэй юм.

6.3 Эдийн засагт учруулах сөрөг нөлөөлөл

Эдийн засгаас бусад салбар дахь авлига болон авлигач үйлдлийн  нөлөөг эрчимтэй судалдаг мөртлөө, эерэг болон сөрөг үр дагаврынх нь талаарх санаа бодол ингэж их зөрчилддөг судалгааны салбар эдийн засгийнхаас өөр байхгүй гэхэд болно.

Жишээлбэл,  саяхан хэдэн эдийн засагч, авлига бол хөрөнгө оруулалтын “хурдасгуур” болж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлдэг тухай санаа дэвшүүлсэн байна. Гэсэн хэдий ч АНУ-ын эрдэмтэн Паоло Мауро 1995 онд хэвлүүлсэн дуулиантай дүн шинжилгээгээрээ энэхүү нотолгоог үгүйсгэсэн байна. Эсрэгээр тэрбээр өөр зүйл илрүүлсэн нь: “авлигын түвшин” өндөр байгаа талаарх субьектив төсөөлөл нь тухайн улс оронд орж ирэх, ялангуяа гаднынхны хөрөнгө оруулалтыг сааруулдаг болохыг тогтоожээ. Улмаар иймэрүү үр дагавартай болохыг энэ талаарх судалгаанууд ч баталсан байна.

Үүнээс гадна авлигын өндөр түвшин нь зарим улс орнуудыг, эдийн засгийн үр өгөөж авчрах Европын Холбоо (ЕХ) зэрэг олон улсын болон үндэстэн дамнасан байгууллагуудад элсэх явдлыг удаашруулах ч юмуу бүр боломжгүй болгодог. Хэрвээ ЕХ-ны гишүүн нь байлаа гэхэд  авлигын өндөр түвшнээсээ болоод гишүүн нь болох Болгар, Румын, Чех улсуудад тохиолдсон шиг тус холбооноос үзүүлдэг санхүүгийн дэмжлэг буурах ч юмуу бүрэн зогсч ч мэдэх ажээ. Түүнээс гадна эдгээр орны хилийн цагдаа болон гаалийн албан тушаалтнуудын авилгалд өртөх өндөр эрсдэлтэйгээс үүдэн дайн тулаантай болон улс төрийн хурцадмал байдалтай улс орнуудаас хууль бус дүрвэгсэд  орж ирэхээс болгоомжлон, Европын 26 орноос бүрдэх дотооддоо хилийн шалгангүй бүс нутаг болох "Шенгений бүс"-дээ багтаахаас татгалзсан байна.

Авлига нь ЕХ-ны хуучин улсуудын хувьд ч ноцтой асуудал хэвээр байна. Тухайлбал, 2012 онд TI-ийн "Европ дахь авлигын эрсдэл: Мөнгө, улс төр, засаглал”  илтгэлд 2010 оны Евро бүсийн хямралд авлига бодитой хувь нэмэр оруулсныг гол буруутан Грек болон баруун-өмнөд нутгийн улс орнуудаар жишээ аван тэмдэглэжээ.

Гэхдээ л ЕХ-ны улс орнууд дахь авлигын шинжтэй санхүүжилтийн хэмжээ нь нэлээд их байсаар байна! 2014 оны 2-р сард ЕХ авлигатай тэмцэж буй тухай анхны тайландаа авлигын нийт дүнг 120 орчим тэрбум Евро гэж тооцоолсон нь мөсөн уулны орой шиг өчүүхэн хэсгийг харуулсан үзүүлэлт юм.

Улс орны болон иргэдийн орлогын алдагдал бол иргэдийн орлого багасч, аж ахуйн нэгжээс орж ирэх татвар буурсны үр дагавар болж, ялангуяа, татварын шаталсан тогтолцоотой татварын систем дэх татварын албан тушаалтнуудын авлигад автах сэдэл болдог. Татварын холбогдолтой баримт бүрдүүлэлт  нь татварын албан тушаалтны үзэмжээс ихээхэн шалтгаалдаг нь татвар төлөгчдөд таагүй эрсдэлийг агуулж, төлбөр төлөлтийг  цуцлах тохиолдол дахь төрийн албан хаагчдын оролцоог тэдэнд өөрт нь ашигтай байдлаар эргүүлэх нь элбэг байдаг. Энэ нь дээр дурьдсан хөгжиж буй болон шинээр зах зээлийн засгаа төлөвшүүлж буй улсууд тэгшитгэсэн татварыг илүүд үздэг нэг шалтгаан юм. Гэхдээ эдгээр тохиолдолд татвар төлөх суурийг зориудаар, шударга бусаар бууруулах явдал байхыг огт үгүйсгэхгүй.

Өрсөлдөөнд ч гэсэн авлига тодорхой нөлөө үзүүлдэг. Жишээ нь авлигад автсан төрийн албан хаагчид хувьчлал, төрийн худалдан авалт, томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын төсөл гэх мэтийг саатуулж авлига авах нь оролцогч талуудын үнэ өртөг зардлыг өсгөх төдийгүй, ялах магадлалтай юмуу хамгийн хүчтэй өрсөлдөгчдийг бүр эхнээс нь хасах замаар зах зээл дэх өрсөлдөх чадварыг бууруулдаг. Энэ бүхэн гэрээ хэлэлццэрийн хэр хэмжээнээс хамаарч улсын секторд санхүүгийн тодорхой алдагдал хүлээлгэж, улмаар нийгэм эдийн засгийн хохирол учруулж, ер нь л монополи, картелиуд олноороо төрөхөд хүргэдэг.

Авлигыг нийгэм хэвийн зүйл мэт үзэж, өргөн тархахад хүрвэл өндөр ур чадвартай, нарийн мэрэгшсэн хүмүүсийн “тархи гадагшлах”-д хүргэж, улс орны хөгжил дэвшил, цэцэглэлтэд ноцтой сөрөг үр дагавар учруулдаг. Ийм тогтолцоотой нийгэмд эдгээр хүмүүс өөрсдийн ур чадвард нийцсэн албан тушаал эрхлэхэд танил тал, хамаатан саднаа сонгох үзэл саад болдог учир, цагаачлахад хүрдэг. Улс орны, ялангуяа хөгжиж буй орнуудын дунд болон урт хугацааны өсч, хөгжих чадавхийн хувьд энэ бүхэн юунд хүргэдгийг Ойрхи Дорнодын олон улс орноос "хүмүүн капитал" нь хэрхэн дүрвэж байгааг анзаарч буй хэн бугай нь ч мэддэг. Жишээлбэл, Ирак, Ирак, Ливан, Ливан, Сири зэрэг авлигын гамшигт автсан улс орнуудаас профессор, эмч, инженер, багш зэрэг оюуны өндөр чадавхитай хүмүүс Европ, Америк болон Азийн орнууд руу цагаачилсаар байна. Үүний үр дүнд эдгээр улс орнуудын нийгмийг манлайлах ёстой элит хэсэг одоо алга болсон нь улс орны сайн сайхан байдалд хүрэхэд нөхөж баршгүй их гарз болдог.

Авлигаас үүдэлтэй өөр нэг ноцтой асуудал бол хилийн чанад руу их хэмжээгээр “хөрөнгө урсах” явдал юм. Төрийн албан хаагчид болон хувь хүмүүс хууль бус явуулгаараа хүртсэн авлигаа илрүүлэхгүйн тулд “татварын оромж” гэж нэрлэгдэх “эвдэрсэн хүмүүс” болон “шуудан компаниуд”-д байршуулж, тэндээсээ ашиг хүртэцгээдэг. Иймэрхүү хөрөнгийн гадагшлалт ямархуу ээдрээтэй эсэхээс үл хамааран, энэ бүхэн нь хөрөнгийн дотоод зах зээлийг сулруулж, улсын болон хувийн хөрөнгө оруулалтад зайлшгүй шаардагдах дотоод дахь хөрөнгийн урсгалыг боомилдог. Хэдий тийм ч “нийтээр нь өршөөл” үзүүлэхийг үргэлжлүүлэх эсэх нь ёс суртахууны болон эрх зүйн шинжтэй ширүүн маргаан дагуулдаг нь эдгээр мөнгийг хууль бусаар олж авсантай холбоотой юм. Гэхдээ, зөвхөн онцгой тохиолдолд, зөвхөн ганц удаа, зөвхөн маш ашигтай “тарган мэлхийг” үмхэх тохиолдолд байж болох юм.

Улс орны эдийн засаг дахь хор уршгаараа авлига нь санхүүгийн хүрээнээс ч хальж нөлөөлдөг: ажил хэргийн түншүүдийн итгэлт харилцааг эвддэг, чөлөөт өрсөлдөөнд саад учруулж, монополи болон картелиуд үүсэхэд хүргэх төдийгүй, хамгийн гол нь нийгмийг манлайлах ёстой шударга элитүүдийг байнга гадагш цагаачлахад хүргэдэг. Дахиад хэлэхэд, энэ бүхэн бол итгэл эвдсэн хулгай юм, учир нь гэвээс авлигчид улс орныхоо эдийн засгийн хөгжилд байнга саад болж, инэгснийхээ хэрээр улс орныхоо ирээдүйн амьдрах чадварыг хулгайлагсад болцгоож байдаг!

6.4. Улс төр, эрх зүйн тогтолцоог алдагдуулдаг

Авлигын аливаа илрэл улс төрийн систем, засгийн газар, засаг захиргааны аль ч салбарт олон тооны сөрөг нөлөө үзүүлж чадах нь нууц биш юм. Энэ нь дэлхий даяарх ардчилсан, автократи, цэргийн болон хаант засагтай засаглалын дэглэм болон удирдлыгн бусад хэлбэрүүдэд шууд хамаарах төдийгүй, хувийн хэвшлийн салбарыг бүхэлд нь өргөн  хамардаг.

Нөлөөллийн хамгийн түгээмэл арга бол улс төрчид, нөлөө бүхий өндөр албан тушаалтнуудад хээл хахууль өгөх замаар авлигач бүлгүүд өөрсдийнхөө сонирхлын төлөө тэднийг зүтгүүлэх  явдал юм.  онцгой анхаарал хандуулах болно. Энэ зорилгоор "гахайн зууш" хэмээх нэр томъёо үүссэн нь парламент дахь сонирхлын бүлгүүдэд үндэслэлгүй санхүүгийн давуу тал олгох юмуу, тэднийг шинээр нэр дэвшүүлэх гэж сонгогчдын ятгаж ухуулдаг.

Энэ нь дээр дурьдсан, өргөн тархмал үзэгдэл болох "лоббизм" руу биднийг дахин аваачдаг. Өрнөдийн ардчилсан олон оронд "лоббидох" нь хууль ёсны төрхтэй, институцжсэн байх нь элбэг тохиолддог. Гэхдээ "лоббидох" замаар улс төрийн шийдвэр гаргахад нөлөөлсөн хууль бус, таагүй жишээ ч олон бий. Хууль бус лоббизмыг хууль ёсныхоос ялгах стандарт гэж байна уу? - Энд дахиад л ТI-ийн өгсөн авлигын тухай тодорхойлолт зарим нэг хариултыг урьдчилсан байдлаар өгдөг.

Лобби нь буяны шинжтэй, нийгмийн зүгээс хүлээн зөвшөөрөхүйц, сайн санааны үйл ажиллагаа хэлбэртэй, ийм зорилго бүхий байгууллагын санхүүжилттэй (тухайлбал, дэлхий даяарх байгаль орчныг болон төрөл зүйлийг хамгаалах, өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын хоорондох худалдааг "шударга байхад" нөлөөлөх, ерөнхий боловсрол болон мэргэжлийн сургалтын талаарх хувийн хэвшлийнхний оролцоог болон буяны шинжтэй үйл ажиллагааг дэмжсэн) байгаад, энэ бүхнээ ил тод зарлах юмуу хэвлэл мэдээллээр нийтлэх үүрэг хүлээсэн тохиолдолд хууль ёсны лоббийн тухай ярих боломжтой юм. Хууль бус лобби ч  бас өөрийн санхүүгийн ашиг сонирхолдоо (жишээлбэл, зэвсгийн экспортод ээлтэй хууль тогтоомж, мод, хүдэр, эрдэс баялаг, түлш гэх мэт түүхий эдийн экспортын татаас, хөрөнгө оруулагчдад хууль бус татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэгт) хүрэхийн тулд болон санхүүжилтээ далдлах зорилгоор олон нийтийн дэмжлэг авахыг эрмэлзэн иймэрхүү үйл ажиллагаа явуулдаг.

Өөр нэг ноцтой асуудал бол улс төрийн намуудад үзүүлж буй санхүүгийн хувьд хүчтэй хүчирхэг бүлгүүдийн санхүүжилт юм.  Тэд өгөөмөр хандив өгөх замаар өөрсдийн сонирхолд нийцсэн улс төрийн шийдвэр гаргахад нөлөөлөх гэж үргэлж хичээдэг. Иймэрхүү практикийг хөгжиж буй орнуудад байдаг хэмээн хардах  төдийгүй, “улс төрийн намын хандивын” дуулиан Барууны ардчилсан, тухайлбал Герман, Франц, Итали зэрэг улсад дэгдэж байлаа. - Хэдийгээр энэ бүхэн хандивлагчид болон хандивын хувь хэмжээг хатуу тогтоосон тохиолдолд болсон явдал юм. Өгөөш үнэхээр том байсан нь ойлгомжтой тул ийм байдлаас болж Германд гэхэд намын санхүүжилтийн хуулийг улам чангатгахад хүрчээ.

Улс төрийн хүрээн дэх авлигын бас нэг үр дагавар нь сонгуулийн кампанид оролцох улс төрийн намуудын тэгш боломж болон өрсөлдөөнийг алдагдуулдаг явдал юм. Ингэж сонгогчдын саналыг будлиулах болон худалдан авах нь сонгогчдын хүсэл зоргийг мохоож, иймэрхүү хэрэг явдлыг арилгахаа амладаг хэрнээ, ажил хэрэг болгодоггүй баруун, зүүний гэлтгүй улс төрчдийн гарт тэднийг атгуулдаг. Эцсийн эцэст, аядуу дундаж иргэдийн анги ялгадал амсдаг нь ардчилсан улс орнууд дахь хамгийн шилдэг удирдлагын хэлбэр болох ардчиллыг жинхэнэ хохирогчоо болгодог.

Үүнээс гадна иргэдийн хүсэн мөхөсдсөн мэдрэмж өсч, төрдөө итгэх итгэл улам алдардаг нь хуулийг хамгаас дээдлэх  үзэлд, улс төрийн системийнхээ ажил хэрэгч чадварт, эцэст нь хууль ёсны гэдэгт итгэх явдлыг сулруулдаг. Энэ бүхнээс үүдэлтэй улс төрийн сэтгэл гонсойлт янз бүрээр илэрдэг:  улс төрийн хүсэл зоригоо төлөвшүүлэх үйл явцад ил далд оролцохоос татгалзах, нэг талаас бүх системийнхээ хууль ёсны гэдэгт эргэлзэх, нөгөө талаас, олныг хамарсан үймээн самуун гарах, ил эсэргүүцэх зэргээр илэрдэг. Энэ механизм хөгжиж буй орнуудад төдийгүй, хөгжингүй орнуудад ч илрэх болсон тул 2013 оны 1-р сард Европын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга "Өнөөдөр Европт хамгийн ихээр заналхийлж буй зүйл авлига болоод байна" гэж мэдэгдсэн юм.

Энэ бүхнийг дүгнэж хэлэхэд, улс төр, хууль эрх, үнэт зүйлсийн тогтолцоон дахь улс төрийн авлигын "дагалдах хохирол" нь санхүүгийн хохирлоос хамаагүй их гэж болно. Нийгмийг өргөн хүрээнд хамарсан авлига нь "түймэр дэврээгч" болж, тухайн төр засгийн хууль ёсны шинж чанарыг алдагдуулж, улс төрийн шийдвэр гаргах процесст итгэх иргэдийг итгэлийг сарниулж, улс орныхоо үйл хэрэг дэх хууль дээдлэх ёс үйлчилж буйд итгэхээ болидог. Ийм маягаар авлигад автсан улс төрчид, өндөр албан тушаалтнууд нь улс төрийн систем он удаан жил оршин тогтноход, хууль дээдлэхэд, хамтын амьдралд зайлшгүй чухал гол үндсүүдийг алга хийдэг. Ийм замаар тэд, төр засагтаа итгэх иргэдийнхээ итгэлийг хулгайлах төдийгүй, эцсийн эцэст, эрх мэдэл болон хөрөнгө мөнгөнд шунасан сувдаг сэтгэлээсээ болж өөрсдийнхөө мөхлийг ч тамгалдаг !

6.5 Дотоод, гадаад аюулгүй байдалд заналхийлдэг

Аливаа төр үндсэн зорилгоо зохих ёсоор гүйцэтгэхийн зэргэцээ ард иргэдийнхээ дотоод, гадаад аюулгүй байдлыг хангахад хангалттай хүрэлцэхүйц санхүүгийн эх үүсвэртэй байх шаардлагатай байдаг. Энэ нь цагдаа, зэвсэгт хүчний бие бүрэлдхүүнийг хэрэгцээт зүйлээр хангах, бэлтгэж сургах, хангалттай цалин хөлс олгох явдал юм. Энд бодит харилцаа гол үзүүлэлт байдаг нь төр хүчтэй байх тусам авлига буурдаг.

Сул дорой улс орнуудын авлигад автсан албан тушаалтнууд болон цэргийнхэн зэр зэвсэг болон зэвсэглэлийн бүхэл бүтэн системүүдийг авторитари, залхаан цээрлүүлэгч дэглэмүүдэд, зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдэд, тэр тусмаа алан хядагчдад зарж буй олон жишээг дэлхий даяар харж байна.  Ийм жишээг бас өөр өнцгөөс харвал, тогтворгүй улс орнуудын цагдаагийн албан хаагчид болон цэргийнхэн хэр авлигад өртсөнийг үзүүлдэг.

Эдгээрэс хамгийн алдартай нь хуучин Зөвлөлтийн нөөцөд байсан цөмийн материалын наймаа юм. Зүүн европ дахь эвсэл задран унасны дараа, эдгээр орны авлигад автсан түшмэд болон цэргийнхэн “засаглалын вакуум”-ыг ашиглан, дайн тулаан болон иргэний дайн хийж буй улс орнуудад “бэлэн мөнгөний” оронд бүх төрлийн зэвсэг санал болгох болсон юм. Энэхүү асар том зэвсгийн зах зээл дээр үнээ л тохирч чадвал Калашниковын автоматаас эхлээд өндөр технологи бүхий зенитийн пуужингийн иж бүрэн төхөөрөмж худалдагдаж байлаа.

Хорогдох байгууламжийг эвдэх зориулалттай цөмийн материал хяналтаас гадуур өөрчлөгдөх болсон нь олон улсын хамтын нийгэмлэгийг улам их түгшээх боллоо. Хэдийгээр энэхүү нийгэмлэгийн хүч чармайлтаар цөмийн нөөцийн хуримтлалыг хянах явдал сайжирсан ч олон улсын зэвсгийн далд, хууль бус зах зээл дээр худалдан авагчаа хүлээсэн их хэмжээний тэсрэх материал эргэлдсээр байна.

Гэвч зэвсэг болон орчин үеийн байлдааны тоног төхөөрөмжийн өндөр ашигтай арилжааг сул дорой улс орнууд эрхэлдэг гэж үзэж болохгүй. Жишээлбэл, Барууны орнуудын улс төрчид, зэвсгийн наймаачид хууль бус юмуу хагас хууль ёсны шинжтэй зэвсгийн наймаанд оролцох болсон нь өндөр ашиг орлогоос гадна, илрэхээс өөр аюулгүй, эрсдэл багатай арилжаа байдагт оршино.

Дотоод, гадаад аюулгүй байдлын салбар дахь авлигыг дагалдаж нүүрлэх хохирол илт тодорхой хор хөнөөлтэй байдаг. Дайн тулаан, иргэний дайнд автсан улс орнуудад хууль бус, их хэмжээний зарим төрлийн зэвсэг болон зэвсгийн системийн арилжаа хүн амыг сүүлчийн үмх талхнаас нь хагацуулж, тэдний зовлон шаналыг зузаатгаж, тэндхийн харгис дэглэмүүдийг бэхжүүлдэг. Зэвсэг болон зэвсэглэлийн системийн хариуцлагагүй наймаанд оролцогч авлигад автсан субъектүүд нь нутаг нэгтнүүдийнхээ дотоод, гадаад аюулгүй байдлыг хулгайлж, ингэснээрээ, шашны терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд, олон улсын мансууруулах бодисын наймаа, хүний наймаа, иргэний дайн зэргийг өөгшүүлж, дэлхий даяар өөрсдийнхөө цустсан мөрийг үлдээж  байна.

6.6 Олон улсын түвшний гэмт хэргүүд

Олон улсын түвшин дэх авлигын сөрөг үр дагавар нь хувь хүмүүсийн юмуу бүлэглэсэн гэмт хэргээс зохион байгуулалттай гэмт хэрэг хүртэлх "маш өргөн цар хүрээнд” их бага хэмжээгээр илэрдэг талаар дээр нэгэнт өгүүлсэн билээ. Эхний гэмт хэрэгт голдуу доогуур албан тушаалын төрийн албан хаагчид холбогдож Өрнөдөд хулгайлагдсан автомашиныг Дорнод Европын орнууд руу зөөвөрлөх г.м. гэмт хэрэгт оролцдог бол сүүлчийн хэлбэрийи гэмт хэргүүдийн оролцогчид нь үргэлж дээд тушаалын албан хаагчид  байдаг. Ийм хэргүүд нь улсын болон хувийн хөрөнгө оруулалтын томоохон төслүүд, засгийн газрын худалдан авалт, барилгын төслүүд зэрэгт оролцож дээд түвшний улс төр, захиргааны шийдвэр гаргагчидтай холбоотой юм.

Харамсалтай нь харьцангүй бага авлигад автсан улс орнууд, нэг талаас, авлигын өндөр эрсдэл бүхий улс орнуудтай эдийн засгийн эрчимтэй харилцаа тогтоосноосоо болж, нөгөө талаас, эдийн засаг нь ийм шинжтэй улс орнуудаас эрчим хүч, түүхий эдийн хувьд гарцаагүй хараат байдгаасаа болж, “хоёрдмол ёс зүйг” баримтлахад хүрдэг. Энд дахиад л: "Үр дүн нь арга хэрэгслийг зөвтгөдөг" гэх зарчим үйлчилдэг. Хэдийгээр энэ нь онцгой тохиолдол мэт боловч хориг арга хэмжээ хүртэх ёстой л зүйл.

Харин ноцтой тохиолдолд, авлигад өртсөн улс төрчид, төрийн албан хаагчдын банкны хадгаламжийг битүүмжлэх, улс хоорондын зорчих виз олгохгүй байх зэргээр “ultima ratio" ашигладаг. Гэвч иймэрхүү арга хэмжээнүүдэд үргэлж эсрэг хариу баридаг. Ингэх нь тухайн улс орнуудын хоёр талт юмуу олон талт харилцааг ерөнхийдөө муутгах төдийгүй, ямар ч асуудал шийдэхгүй, юу ч бүтээхгүй, хэнд ч хэрэггүй “савалгаат үйл явц” өрнөхөд хүргэдэг нь нөгөө л хохирч буй орнуудын хохирлыг л нэмдэг ажээ.

Олон улсын түвшний авлига нь өнгөц харахад эдийн засгийн ашиг сонирхолтой шууд холбоогүй гэмээр бусад салбаруудад: тухайлбал, хөлбөмбөгийн Дэлхийн аварга, Олимпийн тоглолт, Формула 1 гэх мэт тэмцээнүүд , түүнчлэн улс орнуудын нүүр царайг амжилттай сурталчилдаг дэлхийн хэмжээний үзэсгэлэн, олон улсын хурал чуулган зэрэг олон улсын томоохон чухал арга хэмжээнүүдийн үеэр хааяагүй байх ажгуу. Гэсэн хэдий ч, эдгээр тохиолдолд, уралдаан тэмцээн зохиох шийдвэр гаргагч, хандивлагч, зохион байгуулагч талууд болон улс төрийн бүлэглэлийн арилжааны шинжтэй томоохон ашиг сонирхлууд үйлчилж байдгийг мартаж болохгүй: 2016 оны Рио де Жанейро хотод болсон Олимпийн наадам, , 2018 онд Орост, 2022 онд Катард болох, хөл бөмбөгийн дэлхийн АШТ зэргийг тойрон дэгдсэн болон дэгдсээр байгаа томоохон авлигын тухай дуулиануудыг л санахад хангалттай байх..

Гэхдээ бас зарим нэрт эрдэмтэд хүртэл дэмждэг өөр үзлүүд байдаг нь: авлигын ёс суртахууны талыг үл хэрэгсэн зөвхөн оновчтой зорилгот, ажил хэрэгч талаас нь авч үзэхийг чухалчилдаг үзэл баримтлал юм. Тэдний үзлээр бол авлига нь “тодорхой нөхцөлд” ялангуяа тааруу юмуу сул дорой ажиллагаатай улс орнуудад газар авсан үедээ үр ашигтай цэцэглэн хөгжих зам нээх хэрэгсэл байж болох ажээ. Бодит байдал дээр "тийм", "үгүй"-г  харуулах практик жишээ байх бололтой.

Энэ нь бас 2007 онд авлигад автсан улс төрчдөд олон нийт хэрхэн ханддаг талаар авсан судалгаанд хамаарна: сул дорой улс орнуудын сонгогчид гэхэд өөрсдийнх нь ашиг сонирхлыг гүйцэлдүүлж байвал авлигач улс төрчдийг дэмжих хандлагатайгаа илэрхийлсэн бол хүчтэй улс орнуудын сонгогчид “эрсдэл учруулахааргүй, бэртэгчин үзэлгүй”, авлигач гэж цоллуулахаар нэр дэвшиж болзошгүй “алдарт жүжигчид” мэтийг дэмжихээ илэрхийлсэн нь бүр гайхалтай юм.

Гэхдээ энэ дүгнэлтийг, их бага зовлонгийн алийг сонгох үүднээс, хоёр “оновчгүй нэр дэвшигч”-ийн алийг вэ гэдэг утгаар авч үзэх нь чухал. Хэрэв ажил хэрэгч, авлигад автаагүй нэр дэвшигч байсан бол судалгааны үр дүн огт өөр  байх нь ойлгомжтой. Бодит байдал дээр ч гэсэн, эсрэгээр нь байж болохыг харуулсан саяханы жишээ байна. Дуулиан шуугиантай өрсөлдөгч нараа илт ялсан Францын Ерөнхийлөгч Эмануэль Макрон бол үүний жишээ гэлтэй.

Хэдийгээр өмнө дурьдсан нотолгоог "хүлцэхүйц" ч юмуу "зохистой" түвшинд хамаарууллаа гээд ч ёс суртахууны  шалтгаанаар авлигын хүснэгтээс хасч болдоггүй учир нь гэвээс сөрөг үр дагавар нь эдийн засгийн үүднээс харахад хүртэл их байдагт оршино. Авлига ямагт нийгэмд хохирол учруулах замаар хувьдаа зүй бус ашиг олох явдал байдаг тул өргөн олны сайн сайхан байдлыг алдагдуулж, авлигад оролцогч хэн бугай ч гэсэн хамт амьдрах иргэддээ зүй ёсоор оногдох ёстой санхүүгийн нөөцийг хулгайлагч болж таардаг.

Гэхдээ иймэрхүү нотолгоо нь эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд нэн чухал зүйл болох төр засгийн болон нийгмийн нөхцөл байдалд авлигын үзүүлэх ноцтой үр дагаврыг бүрэн дүүрэн харуулж чадахгүй. Тийм ч учраас авлига шууд нөлөөлдөг ёс суртахуун, нийгэм, ёс суртахууны талыг заавал харгалзан үзэх хэрэгтэй.

7. Дүгнэлт

Авлига нь дунд болон урт хугацаанд нийгэм болон төр гүрнийг бүрэн устгадаг, санхүүгийн болон нийгмийн хангалуун байдлыг алдагдуулдаг хорт хавдар ч юмуу удаан үйлчилгээтэй хортой адил төдийгүй, байгаль орчныг сүйтгэх, дотоод болон гадаад аюулгүй байдалд заналхийлэх, мэрэгшсэн ажиллах хүчнээ авлига багатай улс орон луу дүрвэхэд хүргэх, дэлхий даяарх мансууруулах бодис, зэвсэг, хүн наймааны золиос болгох гээд олон сөрөг үр дагаврыг учруулдаг. Тиймээс авлига дахь ёс суртахууны бүрдэл хэсгийг, зарим нэг ("академик") үзэл бодлуудад таалагдахгүй байсан ч, онцгой анхаарахгүй аваас, авлигын эвдэн сүйтгэгч асар их хүчийг бүрэн ойлгож чадахгүйд хүрнэ.

Дэлхий даяар болж буй зарим нэг үйл явдал авлигын асуудал руу дахиад хандахад хүргэж буй нь даяаршил болон неолиберализмтай холбоотой юм. Энэ хоёр нь  бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөрөнгийг аль болохоор чөлөөтэй, болж өгвөл, үндэсний болон олон улсын гэрээ хэлцэл, хяналтын механизмаар саад тотгор учруулалгүй нэвтрүүлэх, хэрвээ шаардлагатай гэж үзвэл маш өчүүхэн үндэслэлээр ч хянах ёстой тухай яридаг.

Үүнээс гадна, Зүүн европын хуучин коммунист орнуудад болон хуучин маоист Хятадад үүссэн капиталист системүүд нь капитализмын өмнөх тогтолцоонд байсан авлигын уламжлалт бүтцээ, "blat", "guanxi" гэх мэт дадал зуршлуудтай нь хамт эдийн засгийнхаа бүх салбарт амжилттай өвлөн үлдээж, нэвтрүүлж өнөө цагийнхаа “амьд хэсэг” болгожээ. Зөвхөн энэ баримтыг эдгээр улс орны асар их хүн амтай харьцуулан бодож үзэхэд авлигын үйлдлийн олон төрөл зүйл санаанд багтамгүй “Сэргэн мандаж” байгаа нь харагдаж, авлигатай үр дүнтэй тэмцэх нь найдвар муу гэхээр сэтгэгдэл төрүүлэх болов.  Гэтэл авлига байж болох бүх хэлбэрээрээ цэцэглэж, бүхэл бүтэн улс орнуудыг сүйрлийн ирмэгт авчраад буй Африк болон Латин Америкийн олон орон бас байна.

Хэдийгээр өнгөц харахад, авлигатай хийх тэмцэл аргаа барж байгаа мэт боловч гайхалтай үр дүнд хүргэсэн жишээ ч бас байна: Бразилийн ард түмэн гэхэд авлигад буруутгагдсан ерөнхийлөгч Диллма Руссефийг огцрууллаа. Африк тивд өнгөрсөн оны сүүлээр Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе бас авлигад буруутгагдан ард түмнийхээ шаардлагаар огцров.

Авлигатай тэмцэх арга замыг сонгох нь аль салбарынх гэдгээсээ хамаардаг. Хамгийн үр ашигтай арга бол: ил тод байх, ил тод байх, бас дахин ил тод байх явдал. Хулгайч нар гэрлээс айдаг шиг, авлигад автсан хүмүүс юмуу сонирхлын бүлгүүд олон нийтийн хяналтаас айдаг. Хэдий тийм ч энэхүү арга хэрэгсэл эрх мэдлээ бүрэн эдлэхийн тулд хараат бус, чөлөөт хэвлэлүүд холбогдох мэдээллийг олж авч чаддаг болж, мөрдөж мөшгөдөг сэтгүүлзүйг хөгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ үүнийг заавал хэрэглэвэл зохих шилдэг арга гэж болохгүй, ялангуяа авторитари юмуу залхаан цээрлүүлэгч дэглэмтэй хөгжиж буй орнуудын хувьд.

Авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй аргыг, улсын сектороос хайж болно, учир нь гэвээс иймэрхүү гэмт хэргийг сахилгын шийтгэл оноох юмуу шүүхээр дамжуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэж болдог. Үүнээс гадна өндөр хөгжилтэй бүх орнуудад, хөгжиж буй олон оронд "авилгатай тэмцэх албан тушаалтнууд"-аас өгсүүлээд, "авлигатай тэмцэх анги нэгтгэл” болон “Албад”-тай болоод байна. Авлигын гэмт хэрэгт оногдуулах сахилгын шийтгэл болон эрүүгийн хариуцлага нь торгууль оноох, албан ёсны мэдэгдэл болон эсэргүүцэл хийх, шоронд хорихоос өгсүүлээд төрийн албанаас үүрд тусгаарлах, бүх төрлийн тэтгэвэр олгохоос татгалзах, бүр цаазаар авах гээд тохиолдол бүрт тааруулж хатуу ялаар шийтгэдэг. Иймэрхүү хориг арга хэмжээнүүд нь хазаарлах үр нөлөө үзүүлэх ч хэд хэдэн шалтгааны улмаас хувийн хэвшлийн секторд үйлчилдэггүй.

Гэсэн авлигатай тэмцэх талаарх төрийн байгууллагуудын болон төрийн зорилго нь авлигын үйлдлийг илрүүлж, шүүхээр шийтгэл оноох төдийхнөөр хязгаарлагдахгүй. Тэд нэн түрүүн өдөр, тутмын ажил төрлийнхөө явцад авлигын үйлдэлтэй учирч “сэтгэл тавгүйдсэн” төрийн албан хаагчдыг анхан шатны мэдээллээр хангаж, зөвлөгөө өгөх үүрэгтэй. Эдгээр байгууллага нь бэлэг санал болгох, бизнес цайллагад уригдах г.м. тохиолдлуудад биеэ хэрхэн авч явах, ёс зүйн дүрэм зэргээр хангаж, авлигаас урьдчилан сэргийлэх зорилтоо биелүүлж байдаг.

Эдгээр функциуд нь авлигын талаарх төрийн хууль тогтоомж, хууль эрхийн шаардлага дүрэм журамд харьяалагддаггүй юмуу хамаарал бага хувийн хэвшлийн байгууллагуудын хувьд "зам заагч үүрэг" гүйцэтгэдэг. Тиймээс иймэрхүү компанийн үйл ажиллагаанд болон бодлогод авлигын учруулах хор уршгийн талаарх нарийвчилсан, асуудал шийдэхэд чиг баримжаа болохуйц мэдээллэр хангах явдал маш чухал болж байна.  Хэн нэгэн хуулийн дагуу юмуу сайн дурын үндсэн дээр амлалт авбал хэрхэх вэ гэдэгт өгөх хариулт одоогоор алга байна. Гэсэн хэдий ч “шударгаар бизнес эрхлэх үүрэг” хүлээсэн комданиууд олширч, авлигад сэрдэгдэх үед холбоо тогтоох мэргэжлийн албад бий болж байна.

Хувийн болон бизнесийн салбар дахь авлигатай тэмцэх тухай бол 2008 онд TI-ийн хэвлүүлсэн "Хээл хахуультай тэмцэхэд зориулсан бизнесийн зарчмууд"-д, ялангуяа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг (ЖДҮ) онцгой анхаарч, энэхүү зорилтот бүлгүүдэд зориулсан маш сайн практик зааварчилгаа оруулсан юм. Уг товхимолд бизнес эрхлэх зарчмуудыг тодорхойлж, үр дагаврыг бууруулах хөтөлбөр боловсруулж, корпорацид учирч болох авлигын түгээмэл тохиолдлуудыг дурьдаж, аж ахуй эрхлэх үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагыг хангах байгууллагын болон ажилтнуудын түвшинг тогтоох талаар удирдамж өгчээ. Мөн  эцэст нь авлигын үйлдлийн өргөн цар хүрээний талаарх зайлшгүй мэдвэл зохих мэдээлэл болон дотоод хяналтын механизмын тухай дурьдсан нь байнгын мониторинг хийх, энэ талаарх үйл ажиллагаагаа сайжруулахад тус дөхөм болох зорилготой  юм.

Хувийн компаниуд өөрсдийн бизнесээ хөгжүүлэх стратегийн бодлогодоо тохирсон ёс зүйн кодекс боловсруулахад хамаг асуудал байгаа юм. Дээр дурьдсан угсаа-соёлын нөлөөний тухай яригдахгүй. Энд авлигаас болж эд материал дутагдах хүртэл ёс суртахууны үүрэг хариуцлагын асуудалд сайн санаанаасаа хандах явдалд онц ач холбогдол өгдөггүй.  Гэтэл тиймэрхүү зүйл элбэг тохиолддог шүү дээ!

Эцэст нь, авлигатай тэмцэх үйл хэрэгт "иргэний нийгэм" хэрхэн оролцох талаар товчхон ярилцъя. Иргэний нийгэм гэж юу вэ? Энэ нэр томъёо нь иргэдийн сонирхол, хүсэл зоригийг илэрхийлэх төрийн бус байгууллагуудын цогц юм. Иргэний нийгэм нь гэр бүлийн болон хувийн хүрээг хамарч,нийгмийн “гурав дахь сектор”-ыг бүрдүүлдгээрээ төрийн болон бизнесийн хүрээллээс ялгардаг. Түүнд, тухайлбал, эвсэл холбоо, сангууд, ашгийн бус хязгаарлагдмал хариуцлагатай компани, хэрэглэгчдийн нийгэмлэг, хүрээлэн буй орчны хамгааллын бүлгүүд, эсвэл иргэний санаачлага зэрэг улс орноо хариуцлагатай, ардчилсан иргэний нийгэм болгох гэж байнга зүтгэгч байгууллагууд ордог.

Өмнө дурьдсанчлан иргэний нийгэм нь засгийн газар, засаг захиргаа болон хувийн компаниудыг шахаж шаардах замаар, нийгмээ эерэгээр өөрчлөхөд хувь нэмэр оруулдаг. Гэсэн хэдий ч иргэний эрхээ иргэд нь баталгаатай эдэлдэг улс оронд л иргэний нийгэм хөгжих үндэс бүрддэг. Ийм эрхүүдэд: бүх нийтээр, чөлөөт, нууц сонгууль явуулах эрх, чөлөөт, хараат бус хэвлэл, тэрчлэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, үг хэлэх болон эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, ажил хаях эрх, тайван жагсаал цуглаан зохион байгуулах эрх  зэргүүд багтана.

Төрийн удирдлага болон хувийн хэвшлийн компаниуд дахь авлигын сөрөг үр дагаврыг иргэд өөрсдөө амсдаг учраас, иймэрхүү дээр дурьдсан нөхцөл дэх иргэний нийгэм  нь таагүй нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө идэвхитэй сурталчилгаа явуулах замаар нийгмийн бүх салбар дахь авлигын эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг. Ийм  хандлагыг саатуулж болох ч зогсоож бол хүчрэхгүй !

 Америкийн ерөнхийлөгч Абрахам Линкольн нэг удаа: "Та хэсэг хүмүүсийг цаг үргэлж, бүх хүмүүсийг зарим үед хуурч болох ч бүх хүмүүсийг цаг үргэлж хуурч чадахгүй” гэж хэлсэн нь үнэн болж таарах шиг.

Орчуулсан: Б.Болор-Эрдэнэ 

 

Санал асуулга