news
ӨНДӨР ТҮВШНИЙ АВЛИГЫН СҮҮДЭР ЗАЛУУСЫН НҮДЭЭР видео бүтээлийн уралдаан зарлагдлаа

 

Transparency International Mongolia байгууллагаас оюутан залуучуудын нийгмийн оролцоог сайжруулах, нийгэмд бугшсан зөрчил, хариуцлагагүй үйлдэл, тогтолцооны гажуудал болсон өндөр түвшний авлигын эсрэг залуучууд үзэл бодлоо илэрхийлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор видео бүтээлийн уралдааныг зарлаж байна.

 

Уралдаанд оролцох болзол, шалгуур:

- Монголд албан ёсоор бүртгэгдсэн буюу тогтмол үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулийн оюутан залуучууд, мөн хэвлэл мэдээллийн байгууллагын залуу уран бүтээлчид оролцох боломжтой.

- Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 12 дугаар сарын 01-ны Бямба гараг, 23:59 цаг

Бүтээлд тавигдах шаардлага:

- Монголын нийгэмд тулгамдсан асуудлыг хөндсөн байх 
- YouTube-д Public тохиргоотой нийтэлж холбоосыг ирүүлэх, 3 минутаас хэтрэхгүй байх
- Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг ГЭРЭЛ Тусгая- Transparency Through Eyes of Youth хуудсанд нийтэлж олон нийтийн хүртээл болгох бөгөөд олон LIKE &SHARE авсан байх
- Оюуны өмчийн хууль эрх зүйн болон ёс зүйн хэм хэмжээг баримталсан байх

Уралдаанд хэрхэн оролцох вэ?

Уралдааны материалыг bolorerdene@transparency.mn хаягаар хүлээн авна. /Цахим иргэний үнэмлэхний хуулбарын хамт)

Шүүх үйл явц:

Сэтгүүлч, сэтгүүл зүйн багш, мэргэжилтнүүдээс бүрдсэн шүүгчдийн баг бүтээлүүдийг шүүж, шалгаруулна. Түүнчлэн ГЭРЭЛ Тусгая- Transparency Through Eyes of Youth хуудсанд нийтэлсэн видео бүтээл тус бүрийн LIKE & SHARE-ийн тоог харгалзан үзнэ.

Шилдэг бүтээлийн эздийг тодруулж шагнал гардуулах ёслолыг Авлигын эсрэг Олон Улсын өдөр /2018 оны 12 дугаар сарын 11/ зохион байгуулна.

I байр- Өргөмжлөл, 500,000₮ 
II байр- Өргөмжлөл, 300,000₮
III байр- Өргөмжлөл, 200,000₮

 

Тодруулга, лавлагаа авахыг хүсвэл Transparency International Mongolia Facebook хуудас болон 70120012, 99186684 утсаар холбоо барина уу.

 

Санал асуулга