news
СЭТГҮҮЛЧИД БА ӨНДӨР ТҮВШНИЙ АВЛИГА эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан зарлагдлаа

 

Transparency International Mongolia байгууллагаас Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжилд хувь нэмэр оруулах, эрэн сурвалжлах сэтгүүлч, уран бүтээлчдийг дэмжих, идэвхижүүлэх зорилгоор шилдэг бүтээлийн уралдааныг зарлаж байна.

 

Уралдаанд оролцох болзол, шалгуур:

- Монголд албан ёсоор бүртгэгдсэн буюу тогтмол үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцох боломжтой.

- Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 12 дугаар сарын 01-ны Бямба гараг, 23:59 цаг

Бүтээлд тавигдах шаардлага:

- Монголын нийгэмд тулгамдсан асуудлыг хөндсөн байх /нийгэмд бугшсан зөрчил, хариуцлагагүй үйлдэл, тогтолцооны гажуудал болсон өндөр түвшний авлигын асуудлыг жишээгээр харуулах /
- Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн зарчим, үндсэн шаардлага, шалгуурыг хангасан байх
- Хэвлэмэл эсвэл цахим хэрэгсэлд нийтлэгдсэн байх /холбоосыг илгээх/
- PDF файлаар ирүүлнэ 
- Оюуны өмчийн хууль эрх зүйн болон ёс зүйн хэм хэмжээг баримталсан байх

Уралдаанд хэрхэн оролцох вэ?

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн уралдааны материалыг bolorerdene@transparency.mn хаягаар хүлээн авна. /Цахим иргэний үнэмлэхний хуулбарын хамт)

Шүүх үйл явц:

Сэтгүүлч, сэтгүүл зүйн багш, хэвлэл мэдээллийн мэргэжилтнээс бүрдсэн шүүгчдийн баг бүтээлүүдийг шүүж, шалгаруулна.

Шилдэг бүтээлийн эздийг тодруулж шагнал гардуулах ёслолыг Авлигын эсрэг Олон Улсын өдөр /2018 оны 12 дугаар сарын 11/ зохион байгуулна.

I байр- Өргөмжлөл, 500,000₮ 
II байр- Өргөмжлөл, 300,000₮
III байр- Өргөмжлөл, 200,000

 

Тодруулга, лавлагаа авахыг хүсвэл Transparency International Mongolia Facebook хуудас болон 70120012, 99186684 утсаар холбоо барина уу.

 

Санал асуулга