Эрхэм зорилго
Бидний хэтийн зорилт
 
Засгийн газар, улс төр, бизнес, иргэний нийгмийн байгууллага болон ард иргэдийн өдөр тутмын амьдрал бүгд авлигаас ангид байх дэлхий ертөнц.
 
Бидний үнэт зүйлс 
  • Ил тод байдал
  • Хариуцлагатай байдал
  • Шударга байдал
  • Эв нэгдэл
  • Эр зориг 
  • Шударга ёс
  • Ардчилал 
Бидний удирдамж болгодог зарчмууд 
 
Бид дараахь зарчмуудыг баримтлахаар үүрэг хүлээсэн иргэний нийгмийн байгууллага юм. Үүнд:
  1. Эвсэл байгуулагчийн хувьд, бид бүх хувь хүн болон бүлгүүд, ашгийн төлөө болон ашгийн төлөө бус байгууллагууд, мөн засгийн газрууд, авлигын эсрэг тэмцэх үүрэг хүлээсэн олон улсын байгууллагуудтай зөвхөн удирдах зөвлөлөөс гаргасан бодлого болон тэргүүлэх чиглэлийн дагуу хамтран ажиллана. 
  2. Бид хамтран ажиллаж байгаа хүн бүр болон нэг нэгэнтэйгээ харилцах харилцаандаа нээлттэй, шударга, хариуцлагатай хандана. 
  3. Бид ажилдаа ардчилсан, улс төрийн хувьд тууштай дэмжигч байлгүй, мөн аль нэг бүлэглэлээс хараат бус байна.
  4. Бид хэдийгээр өөрсдөө хувь хүмүүсийн авлигын гэмт хэргийг илрүүлэхийг зорьдоггүй ч хээл хахууль, авлига хаана ч баттай тогтоогдсон байсан түүнийг хүчтэй, зоригтой буруушаах болно. 
  5. Бидний баримтлах байр суурь эрүүл, бодитой, мэргэжлийн дүн шинжилгээ болон судалгааны өндөр стандартад тулгуурлах болно.
  6. Бид зөвхөн бидний асуудалд чөлөөтэй, няхуур, бодитоор хандах чадварыг няцаахгүй санхүүжилтийг хүлээн авна.
  7. Бид оролцогч талуудаа үйл ажиллагааныхаа талаарх үнэн зөв, цагаа олсон мэдээллээр хангах болно.
  8. Бид хүний үндсэн эрх, эрх чөлөөг дээдлэн, дэмжиж ажиллах болно.
  9. Бид дэлхий даяар үндэсний салбарууд байгуулж,  хамтран ажиллаж, мөн түүгээр дамжуулан үйл ажиллагаа явуулах үүрэгтэй.
  10. Бид удирдах зөвлөлдөө тэнцвэртэй, ялгаатай төлөөллүүдийг бий болгохыг хичээнэ.
  11. 2001 оны 10 сарын 6-нд Прагт ТИ-ийн Жил тутмын Гишүүдийн Хурлаар баталж, 2007 оны 10 сарын 28-нд Балид ТИ-ийн Жил тутмын Гишүүдийн Хурлаар шинэчилсэн.
Санал асуулга