Шүүгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах ажил
Шүүхийн шүүгчийн Ёс зүйн дүрмийг шүүгчийн ёс зүйн Бангалорын зарчмуудтай уялдуулан шинэчлэх ажил
 
2008 оны 12 дугаар сарын 9-ны өдөр бид ШЕЗ-тэй Хамтран ажиллах санамж бичиг үйлдэж, Монгол улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийг шүүгчийн ёс зүйн Бангалорын зарчмуудтай уялдуулан сайжруулах талаар тохиролцсон юм.  Ингэснээр 2009 оны 1-р сарын 5-ны өдрийн 01 тоот захирамжаар батлагдсан “ШЕЗ-ийн 2009 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд уг ажлыг тусгасан болно.
 
2009 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шүүгчийн ёс зүйн дүрмийг шүүгчийн ёс зүйн Бангалорын зарчмуудтай уялдуулан шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг доорх бүрэлдэхүүнтэй байгууллаа:
 
Ажлын хэсгийн ахлагч:
УДШ-ийн ЗХТ-ийн Тэргүүн, Шүүхийн сахилгын хорооны дарга О. Зандраа
Нарийн бичгийн дарга:
Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дарга Б. Энхбаатар
Гишүүд:
Нийслэлийн шүүхийн шүүгч Б. Батцэрэн
НЗХШ-ийн шүүгч Х. Батсүрэн
Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б. Баатар
ШЕЗ-ийн тасгийн дарга Д. Баатархүү
ТИ-Монгол ТББ-ыг төлөөлж тус байгууллагын хуулийн зөвлөх асан Г. Ганзориг
 
 
Ажлын хэсгийн анхны хурал

(зүүн гараас)
Шүүхийн Сахилгын хорооны ажлын албаны дарга Д. Энхбаатар

Баянзүрх шүүхийн Ерөнхий шүүгч Б. Баатар,

НЗХШ-ийн шүүгч Х. Батсүрэн

Сахилгын хорооны ажилтан Д. Оюумаа,

ШЕЗ-ийн тасгийн дарга Д. Баатархүү

ТИ-Монгол ТББ-ын хуулийн зөвлөх асан Г. Ганзориг
 
 
 
 
ТИ-Монгол ажлын хэсэгт ёс зүйн дүрмийг шинэчлэх эхний хувилбар болгон хэд хэдэн санал, тухайлбал шүүгч хэргийн оролцогч талтай ганцаарчилсан уулзалт хийхгүй байх, ёс зүйн зөрчлийг мэргэжлийн алдаанаас ялгах зүйл заалт оруулах, ёс зүйн дүрмийг дан ганц ажилдаа бус жирийн амьдралдаа мөрдөж байх тухай зэрэг саналуудыг оруулсан дүрмийн төслийг хүргүүлж, ажлын хэсэг хэд хэдэн удаа уулзаж, 2010 оны 1 дүгээр сард хуралдсан Шүүгчдийн зөвлөлийн хуралдаанаар батлагдан, 2010 оны 2 дугаар сарын 3-ны өдөр УДШ-ийн Ерөнхий шүүгчийн тогтоолоор ёсчлогдов.
 
 

 

Санал асуулга