Уриалга
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, 
ИХ ХУРЛЫН ДАРГА, ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН
СОНОРТ ХҮРГЭХ УРИАЛГА
 
Ядуурал авлигыг бий болгодог гэх боловч, авлига улс орныг ядууралд оруулж эдийн засаг, нийгмийн хөгжлийг хазаарладгийг Та бүгд нэгэнт мэдэх билээ. 
 
Монгол улсад авлига газар авч буй энэ үед, ард иргэдийн итгэлээр, ардчилсан сонгуулиар сонгогдсон Та бүгд ажил үүргээ өндөр хариуцлагатай, хуулийн хүрээнд, ил тод, шударга ёсны дагуу, ёс зүйн хэм хэмжээнд нийцүүлэн гүйцэтгэхдээ: 
  1. хөгжил гэсэн нэр дор эх орныхоо газар шороог тэр бүр онгичох шаардлага байгаа эсэхийг мэргэжлийн өндөр түвшинд тооцоолох,
  2. үндсэн хуулиар олгогдсон ард иргэдийн эрүүл орчинд амьдарч, аюулгүй хүнс хэрэглэх эрхийг хангах ажлыг хөсөрдүүлэхгүй байх,
  3. эзэн Чингис хааны нэрийг арилжаалахдаа эх орныг нь үгүйрүүлж элгээр нь хэвтүүлэлгүй, дэлхийн нийгэмлэгийн өмнө нүүрийг нь улалзуулахгүй байх,
  4. улс төрийн шийдвэр гаргахдаа ард иргэдийн ухамсар дээшилж, улс төрийн хүчний харилцаа өөрчлөгдөж байгааг сайтар ухаарч үзэх,
  5. (5) Авлигатай тэмцэх газарт хуулиар олгогдсон эрх үүргийг нь биелүүлэхэд шаардагдаж буй холбогдох хууль эрх зүйн актуудыг эн тэргүүнд хэлэлцэн баталж,
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ, ТӨРИЙН ӨМНӨ ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА үнэнч байж, ард түмний өмнө хүлээсэн үүргээ чандлан биелүүлэхийг уриалж байна 
 
   Дэлхий нийтийн авлигын эсрэг хөдөлгөөнийг тэргүүлэгч иргэний нийгмийн байгууллага
Санал асуулга