Нэр томъёо
Авлигын зарим түгээмэл хэлбэрүүд
 
Авлига үйлдснээр хөрөнгө төвлөрч, баян ядуугийн ялгаа гүнзгийрч, тухайн этгээдийн авлигаар олсон хөрөнгө эргээд түүнд албан тушаал болон сонирхлыг нь хамгаалах хууль бус хэрэгсэл болж өгдөг.
 
Bribery - Хээл хахууль:  магад авлигын хамгийн түгээмэл хэлбэр мөн.
Хээл хахууль нь хахууль авсан этгээд буюу оролцогч талаар ямар нэг шийдвэр эсвэл тодорхой нэг үйлдлийг зүй бусаар хийлгүүлэх зорилготойгоор өгсөн ашиг сонирхлын хэрэгсэл юм. Хээл хахууль өгөх үйлдлийг нийлүүлэгч тал ч хэрэглэгч тал ч санаачилж болдог. “Хээл хахууль” –ийн хэрэгсэл нь эд зүйлс, хөрөнгө мөнгө байхын зэрэгцээ  байгууллагын дотоод нууц мэдээлэл, ажил олголт гэх мэт нүдэнд үл үзэгдэх хэлбэртэй ч байдаг.  Хээл хахууль өгөгч тал үйлдэл тус бүрд буюу эсвэл тогтсон харилцааны явцад нэг удаа төлөх зэрэг тохиролцоо хийдэг.  Хээл хахуультай тэмцэх хамгийн тархсан хэлбэр нь хээл хахуулийг эрүүгийн гэмт хэрэгт тооцож тэгэхдээ зарим тохиолдолд зөвхөн төр, засгийн албан тушаалтнуудыг хамруулдаг байна.  Нэгэнт хээл хахуульд оролцсон этгээдүүд авлигын өөр илүү хүнд хэлбэр рүү шилжих магадлал их байдаг, тэр нь шантаж буюу шахалтанд оруулах  (blackmail) явдал юм.
 
Kickbacks – буюу төр, олон нийтийн эд хөрөнгө, мөн хамтын өмчийг хувь хүн, хувийн аж ахуйн нэгжид хууль бусаар олгох хэлбэр. Тодруулбал, төрийн өмчийг хэрхэн захиран зарцуулахыг мэддэг төрийн эрх бүхий албан тушаалтан өөртөө ба бусдад, өөрийн болон бусад аж ахуйн нэгж, байгууллагад гэрээний үндсэн дээр төрийн хөрөнгийг шилжүүлэхдээ тендерт шударгаар ялаагүй талд олгох мөн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэсэн ажлын үнийн дүнгээс илт их хэмжээний төлбөрийг төлж буйг ойлгоно.
 
Graft – тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн бэлэг авах, түүнчлэн өөрийн эрх мэдлээ урвуулан ашиг олох, аль нэг явцуу бүлэгт үйлчлэх зорилгоор нийтэд мэдээлэгдэхээс өмнө олж авсан мэдээллийг ашиглан өөртөө болон бусдад давуу эрх бий болгох хэлбэр.
 
Embezzlement, theft and fraud - Хууран мэхлэх, хулгайлан завших: хэрэг үйлдэгч этгээд өөрийн ашгийн тулд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан төрийн, олон нийтийн ба хамтын хөрөнгө мөнгө, өмчийг хувьдаа завших эсвэл өөрийн ба бусдын мэдэлд шилжүүлэхийг хулгайлан завших гэнэ. Аливаа этгээдээр хөрөнгө мөнгийг нь эсвэл тодорхой шийдвэрийг хэн нэгэнд ашигтайгаар өөрөөр нь гаргуулах зорилготойгоор худал хуурмаг мэдээлэл ашиглахыг хууран мэхлэх хэлбэр гэдэг. 
 
Extortion - Хүч хэрэглэн тулган шаардах:  хэн нэгэн этгээдийг хууль бус үйлдэлдээ хамтран ажиллуулахын тулд хүч хэрэглэхээр айлган сүрдүүлэх, нэр хүндийг нь унагаж болзошгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацна гэж айлгах, г.м. Төрийн албан тушаалтнууд авлигын энэ хэлбэрийн үйлдэгч ч, хохирогч тал ч болдог.
 
Abuse of discretion -- Нээлттэй бус байдлыг ашиглах: хүч хэрэглэн тулган шаардахгүйгээр, хариуцлага тооцох сул механизмтай хүнд суртлын тогтолцоо бий болгож албан тушаалаа өөрийн сонирхолд ашиглах явдал юм. Хариуцлага хүлээлгэх механизмтай ч шийдвэр гаргах хэт их төвөгтэй журам хэрэгжүүлдэг зэрэг нь хариуцлагын тогтолцоог үр дүнгүй болгох бөгөөд хяналт султай ийм орчинд авлигач этгээдэд албан тушаалаа урвуулан ашиглах хялбар болдог юм.   
 
Favoritism, cronyism, nepotism, clientelism -- Давуу тал олгох:  энэ тохиолдолд нээлттэй бус байдлыг ашигладаг ч авлигач этгээд үйлдлийг зөвхөн өөрийн сонирхолд бус найз нөхөд, аливаа нэг бүлэг хүмүүст давуу тал олгох буюу аливаа албан тушаалд томилох, томилуулах зэргээр гэр бүлийн сонирхлыг илүүд үзэх (непотизм), улс төрийн нам, эдийн засгийн бүлэглэл, жижиг үндэстэн, шашин болон өөр бусад бүлэглэлд давуу тал олгох г.м.
 
Patronage, improper political contributions -- Улс төрийн намд зүй бусаар хандив олгох: одоо эрх барьж буй эсвэл ирээдүйд эрх барих нам болон төрийн өндөр албан тушаалтан аливаа сонгуулийн үеэр болон дараа мөнгө болон бусад “хандивын” хэлбэрээр өөрийг нь дэмжигч этгээдийг нөхөн төлбөр болгон төрийн аливаа албан тушаалд томилох, буюу томилуулах хэлбэр. Гэхдээ уг этгээд тухайн томилогдож буй албан тушаалд мэргэжил, ур чадварын хувьд үл тэнцэх байдал бол авлигын дээрх хэлбэрт хамаарагддаг. Авлигын энэхүү үйлдлийг улс төрийн намд хуульд заасан бусад хандив өргөх явдлаас ялгаж салгах хэцүү байдаг.
 
Санал асуулга