top of page

'Тогтвортой хөгжилд уул уурхай' хөтөлбөр

 

 

Транспэрэнси Интернэйшнл Монгол байгууллага бол Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын (ТИОУБ) “Тогтвортой хөгжлийн төлөөх уул уурхайн ” (ТХТУУ) олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй 20 салбар байгууллагын нэг билээ. Хөтөлбөрийн зохицуулагчаар “Транспэрэнси Интернэйшнл “Транспэрэнси Интернэйшнл Австрали” (ТИОУБ-ын Австрали дахь салбар) ажиллаж байна. ТХТУУ хөтөлбөр нь уул уурхайн салбарын шийдвэр гаргах ажиллагааны хамгийн эхний үе шат буюу Засгийн газрууд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, бусад зөвшөөрлүүд өгөх, гэрээ хэлцэл байгуулж ажиллах нөхцөлүүдийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэх алхамд онцгойлон төвлөрснөөр олборлох үйлдвэрлэлийн ил тод хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхийн төлөөх өнөөгийн хүчин чармайлтуудыг улам далайцтай болгох юм.

Хөтөлбөрийн нэгдүгээр үе (2016-2017) нь уул уурхайн зөвшөөрөл, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, гэрээ хэлцэл байгуулж ажиллах үйл явцад тулгамддаг асуудал, бодитоор тулгарч буй авлигын эрсдэлүүдийг эрсдэл, түүний мөн чанар, учир шалтгааныг тодорхойлсноор Хөтөлбөрийн хоёрдугаар үе шат (2018-2020) тэрхүү эрсдэлүүдийг арилгах, урьдчилан сэргийлэх арга зам, шийдлийг урьдчилан сэргийлэх арга зам, шийдлийг боловсруулж хэрэгжүүлж юм. Улс орны Засгийн газрууд, уул уурхайн салбар, иргэний нийгэмд болон уул уурхайн нөлөөлөлд өртөж буй орон нутаг гэсэн үндсэн оролцогч талуудтай хамтран ажилласанаар уул уурхайн төслүүдэд тусгай зөвшөөрөл олгох үе шатны ил тод, хариуцлагатай байдлыг хангаж, авлигаас ангид байх нөхцөлийг сайжруулах болно.

Энэ хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Дэд Захирал Э.Мөнхжаргал-тай munkhjargal@transparency.mn цахим хаягаар холбогдоно уу.

bottom of page