

БЕНЧМАРК - КОМПАНИЙН ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛЭХ ХӨТӨЛБӨР
Транспэрэнси Интернэшнл Монгол НҮТББ нь Монгол Улсад шударга бизнес орчныг дэмжих, бизнесийн ёс зүйг бэхжүүлэх зорилгынхоо хүрээнд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон Рио Тинто Монгол ХХК-тай хамтран Бизнесийн ёс зүйн төв 2020 онд байгуулсан болно. 2023 оны 4дүгээр сард Бизнесийн ёс зүйн төвөөр дамжуулан ТИ-Монгол CACB /Corporate Anti-Corruption benchmarking/-г МҮХАҮТ-н топ 100 гишүүдийн дунд нэвтрүүлж байна.
Манай төслүүд

Төслийн танилцуулга: TI IPP STRONGG 2024–2028
Транспэрэнси Интернэшнл Монгол НҮТББ нь Ази-Номхон далайн бүсийн хэмжээнд хоёр дахь удаа хэрэгжиж буй TI IPP STRONGG 2024–2028 хөтөлбөрийн хүрээнд авлигын эсрэг иргэдийн, ялангуяа эмэгтэйчүүд, залуучууд, нийгмийн эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дуу хоолойг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байна.
Гол зорилго
Монгол Улсын орон нутгийн иргэдийн, тэр дундаа эмэгтэйчүүд, залуучууд, нийгмийн эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо болон авлигын эсрэг дуу хоолойг иргэний нийгмийн байгууллагууд болон бусад оролцогч талуудтай хамтран нэмэгдүүлэх, сайжруулахад оршино.
Үндсэн үйл ажиллагаа
• Иргэдээс төрийн үйлчилгээний чанар, авлигын талаар асуумж авах
• Орон нутгийн ТББ-уудыг хамтрагчаар сонгон, чадавхжуулах
• Авлигын талаарх мэдлэг олгох сургалт зохион байгуулах
• Цугларсан мэдээлэлд үндэслэн бодлогын түвшинд нөлөөллийн ажил хийх
• Иргэдэд эрх зүйн зөвлөгөө өгөх, мэдээлэл түгээх
Төслийн Хэрэгжих Хугацаа: 2024–2028
Төслийн Санхүүжүүлэгч: Австрали болон Шинэ Зеландын Засгийн газар

Авлигатай тэмцэх байгууллагуудыг бэхжүүлэх бүс нутгийн санаачлага
The goal of the initiative is to reduce the level of corruption in the Asia Pacific region by supporting Anti-Corruption Agencies to improve their effectiveness and performance through partnership building, dialogue, and evidence-based advocacy via the inclusion of a range of relevant stakeholders