
Манай байгууллага
Транспэрэнси Интернэшнл нь төр, хувийн хэвшил, иргэний нийгэм болон хүмүүсийн өдөр тутмын амьдрал авлигаас ангид орших нэг зорилгын дор нэгдсэн дэлхийн хөдөлгөөн юм. 1993 онд Берлин хотод байгуулагдсан TI нь өнөөдөр дэлхийн 100 гаруй улсын үндэсний салбарууд болон Берлин хотод байрлах Олон улсын Нарийн бичгийн газраараа дамжуулан авлигагүй дэлхийг бий болгох алсын хараагаа бодит болгохын төлөө ажилладаг.
TI нь иргэдийн амьдралд хамгийн их нөлөө үзүүлдэг асуудлуудад төвлөрч, эрх мэдэл бүхий этгээдүүдийг олон нийтийн сайн сайхны төлөө хариуцлага хүлээхийг шаардан ажилладаг. Ухуулга, кампанит ажил болон судалгааны хүрээнд авлигад өртөмтгий тогтолцоог илчилж, нийгмийн бүх салбарт ил тод байдал ба шударга ёсыг тууштай шаардаж байна. TI-ийн хамгийн нэр хүндтэй, нөлөө бүхий үзүүлэлт бол төр, бизнес, хэвлэл мэдээллийн байгууллагууд өргөнөөр ашигладаг Авлигын төсөөллийн индекс (CPI) юм.
Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ нь 2003 онд Монгол Улсад албан ёсоор итгэмжлэгдсэн үндэсний салбар байгууллага болж байгуулагдсан бөгөөд ижил алсын хараа, үнэт зүйлсийг баримтлан Монголын ард иргэдэд авлигатай тэмцэх хөдөлгөөнийг хүргэхийн төлөө ажиллаж ирсэн.
Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд TI Монгол нь олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн хариуцлагыг бэхжүүлэх, иргэдийг ил тод, хариуцлагатай засаглалыг шаардах боломж, орон зайгаар хангахаар ажиллаж байна.
2024 оны Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 100-аас 33 оноо авч, төрийн байгууллагын авлигын түвшин харьцангуй өндөр байна гэж үнэлэгдлээ. Энэ нь Монголыг 180 улсаас 114-р байр эзлэхэд хүргэсэн бөгөөд дэлхийн дундаж болох 43 онооноос доогуур үзүүлэлт юм. 2012 оноос хойш Монголын оноо хамгийн өндөр нь 39 (2014), хамгийн бага нь 33 (сүүлийн жилүүдэд) байжээ.
АТИ нь бизнесийн байгууллагууд болон олон улсын шинжээчдийн үнэлгээнд үндэслэн, захиргааны болон улс төрийн авлигад өртсөн түвшинг 0 (их авлигатай)-оос 100 (хамгийн бага буюу авлигагүй) хүртэл үнэлдэг.
АТИ-ийн талаар дэлгэргүй унших бол энд дарна уу.