top of page

Corporate benchmark 

Транспэрэнси интернэшнл монгол НҮТББ /ТИ-Монгол/ нь Монгол Улсадшударга бизнес орчныг дэмжих, бизнесийн ёс зүйг бэхжүүлэх зорилгынхоо хүрээнд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон Рио Тинто Монгол ХХК-тай хамтран Бизнесийн ёс зүйн төв 2020 онд байгуулсан болно. 2023 оны 4дүгээр сард Бизнесийн ёс зүйн төвөөр дамжуулан ТИ-Монгол CACB /Corporate Anti-Corruption benchmarking/-г МҮХАҮТ-н топ 100 гишүүдийн дунд нэвтрүүлжбайна.

мэдээлэл

хэрхэн ажилладаг:

CACB хөтөлбөр нь компаниудын авлига, хээл хахуулийн эсрэг бодлого, тэдгээрийн хэрэгжилтийг үнэлж, бусад оролцогч компаниудтай харьцуулах, асуулт, хариулт форматтай цогц “өөрийгөө үнэлэх” хэрэгсэл юм. CACB нь Транспэрэнси интернэшнлийн хувийн хэвшил дэх авлигатай тэмцэх мэргэшил, олон улсын сайн туршлага, экспертүүдийн санал, зөвлөмжид суурилсан болно.

бид юу хийдэг:

- Бусад оролцогч компаниудтай харьцуулах,

- Бодлого, журмыг хянах, сул талууд болон сайжруулах шаардлагатай хэсгийг олж тогтоох,

Транспэрэнси интернэшнлийн авлигатай тэмцэх экспертүүдээс авлига, хээл хахууль болон олон улсын сайн туршлагын талаар суралцах,

- Тухайлсан, гүнзгийрүүлсэн сургалтад оролцох, бусад компанийн туршлагаас суралцаж өөрийн бодлого, журмаа сайжруулах,

- Компанийнхаа авлигын эсрэг бодлого, журмыг Транспэрэнси интернэшнлийн сайн туршлагатай хэрхэн нийцэж байгааг харах,

Хамрах хүрээ

Компанийн дээд шатны үүрэг, амлалт

- Эрсдэл өндөртэй хэсэг

- Хүний нөөц

- Бодлого, журам

- Харилцаа, сургалт, хөгжил 

- Бизнесийн харилцаа

- Гуравдагч этгээдийг удирдах, харьцах

- Хяналт шалгалт, дотоод хяналт

явц

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй компаниуд гэрээ байгуулсаны дараа ТИ-Монголоос нэвтрэх нэр болон нууц үг илгээнэ. Нэвтрэх нэр, нууц үг хүлээн авсанаар компаниуд CACB цахим хуудсан дээр байрлах өөрийн хянах самбарт нэвтэрж цахимаар асуултуудад хариулж эхэлнэ. Асуултуудад хариулж дуусах хугацаа 2 сар байх болно. Асуултуудад хариулж дуусмагц ТИ-Монгол оролцогчнарын хариултыг хянаж үзэн оролцогч нарт үнэлгээний дүнг /хэдэд эрэмбэлэгдсэн/ мэдэгдэнэ.

ГГүнзгийрүүлсэн         сургалтууд

ТИ-Монгол САCB хэрэгжих хугацаанд сар бүр гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах бөгөөд оролцогч нарыг идэвхтэй оролцохыг уриалж байна. Эдгээр сургалтууд нь CАСB-н явцад олж тогтоосон эрсдэлүүдийг бууруулахад чиглэх болно. Мөн эдгээр сургалтууд дараах давуу талтай:

- Сайн туршлагын талаар Транспэрэнси интернэшнл болон бусад оролцогч нараас суралцах,

- Компанийнхаа авлигын эсрэг бодлого, журмыг бусад оролцогчид болон салбарын тэргүүлэгч нарт танилцуулж, хэлэлцэх,

- Авлига, хээл хахуулийн хүрээнд тулгамдаж байгаа асуудлаа хуваалцах.

Мэдээллийн нууцлал

CACB-н хүрээнд хүлээн авсан, олж мэдсэн бүх мэдээллийг нууцална. Оролцогчид зөвхөн өөрийн компанийн эрэмбэ болон оноог харах боломжтой тул бусад компани хэдэн оноо авч хэддүгээрт жагсаж байгааг харах боломжгүй юм.

bottom of page