top of page

Авлига гэж юу вэ?

CPI24-illustration_GlobalHighlight_x2.webp

"Авлига гэдэг нь итгэж хүлээлгэсэн эрх мэдлийг амин хувийн сонирхолоор ашиглах явдал юм. Авлигын өртөг, өртөгдсөн салбараас хамаарч жижиг авлига, өндөр түвшний авлига, улс төрийн авлига гэх мэт төрлүүдтэй байж болно"

PETTY CORRUPTION – Жижиг авлига

Өдөр тутам төрийн албан тушаалтнууд энгийн иргэдтэй харилцахдаа эрх мэдлээ урвуулан ашиглахыг хэлнэ.
Иргэд эмнэлэг, сургууль, цагдаагийн байгууллага болон бусад төрийн агентлагуудаас үндсэн үйлчилгээ, бараа авах гэж оролдох үед ийм авлига ихэвчлэн тохиолддог.

POLITICAL CORRUPTION – Улс төрийн авлига

Улс төрийн шийдвэр гаргагчид өөрсдийн эрх мэдэл, байр суурь, хөрөнгийг хадгалж үлдэхийн тулд бодлого, байгууллага, дүрэм журам, нөөцийн хуваарилалт болон санхүүжилтийг зохиомлоор удирдан ашиглах явдлыг хэлнэ.

GRAND CORRUPTION – Өндөр түвшний авлига

Нийгмийн олонхийн эрх ашгийн эсрэг цөөнхөд ашиг тусаа өгөх зорилгоор өндөр түвшний эрх мэдлийг урвуулан ашиглахыг хэлнэ. Энэ нь хувь хүн болон нийгэмд ноцтой, өргөн хүрээтэй хохирол учруулдаг ч ихэнхдээ ял шийтгэлгүй өнгөрдөг.

 

Авлигын төсөөллийн индекс (АТИ) гэж юу вэ?

АТИ нь улс орны төрийн салбарыг иргэд болон мэргэжилтнүүд хэр зэрэг авлигад өртөмтгий гэж үзэж байгаагаар нь оноо өгч, эрэмбэлдэг үзүүлэлт юм. Энэ нь олон улсын нэр хүндтэй байгууллагуудаас (жишээлбэл, Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум гэх мэт) авсан судалгаа, үнэлгээнүүдийг нэгтгэсэн нийлмэл индекс бөгөөд авлигын талаарх дэлхий нийтийн хамгийн өргөн хэрэглэгддэг хэмжүүр юм.

АТИ яагаад төсөөлөлд суурилдаг вэ?

Авлига нь хууль бус шинжтэй тул ихэвчлэн нуугдмал байдаг. Энэ нь зөвхөн дуулиан, мөрдөн шалгалт, эсвэл шүүхийн ажиллагааны үеэр илэрдэг. Иймээс улс орнуудын авлигын түвшинг бодит тоон мэдээлэл дээр тулгуурлан шууд хэмжих боломжгүй.

Жишээ нь:

  • Иргэдийн мэдээлсэн хахуулийн тоо,

  • Шүүхэд шилжүүлсэн хэргүүдийн тоо,

  • Авлигатай холбоотой хэрэг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн тоо зэрэг нь тухайн улсын авлигын түвшинг бүрэн илэрхийлэхгүй.

Эдгээр нь зөвхөн прокурор, шүүх, хэвлэл мэдээлэл хэр үр дүнтэй ажиллаж байгааг харуулдаг. Харин төрийн салбар дахь авлигын талаар мэргэжилтэн, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэн үнэлэх нь улс орнуудын авлигын түвшинг харьцуулах хамгийн найдвартай арга юм.

АТИ-ийн талаар дэлгэрэнгүй унших бол энд дарна уу. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Авлигын өртөг юу вэ?

Авлига нь нийгэмд олон хэлбэрээр сөрөг нөлөө үзүүлдэг. Хамгийн хүнд тохиолдолд хүний амь насанд хүрдэг. Үүнээс гадна хүний эрх чөлөө, эрүүл мэнд, санхүүгийн байдалд ноцтой хохирол учруулдаг. Авлигын өртгийг улс төрийн, эдийн засгийн, нийгмийн болон байгаль орчны гэсэн дөрвөн үндсэн ангилалд хувааж болно.

Улс төрийн хуюьд: 

Авлига нь ардчилал, хууль дээдлэх зарчимд хамгийн том саад болдог. Ардчилсан тогтолцоонд төрийн алба, байгууллагуудыг хувийн ашиг сонирхолд ашиглах үед тэдгээрийн хууль ёсны байдал алдагдаж байдаг. Энэ нь тогтвортой ардчилсан улсуудад ч хортой, шинээр ардчилал тогтож буй орнуудад бүр ч ноцтой байдаг. Авлига нь улс төрийн хариуцлагатай манлайллыг төлөвшүүлэхэд том саад учруулж байдаг. 

Эдийн засгийн хувьд:

Авлига нь улсын баялгийг шавхдаг. Авлигад автсан улс төрчид олон нийтийн хязгаарлагдмал нөөцийг иргэдэд бус өөрсдийн халаасанд ашигтай төслүүдэд чиглүүлдэг. Тэд сургуулиуд, эмнэлэг, зам гэх мэт чухал шаардлагатай дэд бүтцийн оронд усан цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр зэрэг өндөр өртөгтэй, ашиг хонжоо ихтэй төслүүдийг дэмждэг. Авлига нь шударга зах зээлийн бүтцийг эвдэж, өрсөлдөөнийг гажуудуулснаар хөрөнгө оруулалтыг сааруулдаг.

Нийгмийн хувьд:

Авлига нь нийгмийн сүлд итгэлийг эвддэг. Энэ нь иргэдийн улс төрийн тогтолцоо, байгууллага, удирдлагад итгэх итгэлийг сулруулдаг. Итгэл алдсан эсвэл үл тоомсорлосон олон нийт авлигатай тэмцэхэд өөрөө нэг саад болж хувирдаг.

Байгаль орчны хувьд:

Авлигад автсан тогтолцооны өөр нэг хор уршиг бол байгаль орчны доройтол юм. Байгаль хамгаалах хууль, журмыг хэрэгжүүлэхгүй эсвэл үл тоомсорлосны улмаас байгалийн нөөцийг хяналтгүй ашиглаж, эко системийг сүйтгэдэг. Уул уурхай, ой аж ахуйгаас эхлээд нүүрстөрөгчийн зах зээл хүртэл компаниуд авлигын хахууль төлж, байгаль орчныг хязгааргүй сүйтгэсээр байна.

Авлигатай тэмцэхийн тулд бид юу хийдэг вэ?

Манай гурван удирдах зарчим бол: түншлэл байгуулах, алхам алхмаар урагшлах, зөрчилдөхгүй байх явдал юм. 

  • Туршлагаас харахад авлигатай үр дүнтэй тэмцэхийн тулд төр, бизнес, иргэний нийгмийн төлөөлөл хамтран стандарт, журам боловсруулж, тэдгээрийг бүх тал дэмжих шаардлагатай байдаг.

  • Мөн авлигийг нэг томоохон цэвэрлэгээгээр шийдвэрлэх боломжгүй. Харин энэ нь шат дараалсан, төсөл бүрээр урагшлах тасралтгүй үйл явц юм.

  • Холбогдох бүх талуудыг хэлэлцээрийн ширээний ард суулгахын тулд бидний сөргөлдөөнөөс ангид хандлага зайлшгүй шаардлагатай.

Авлигын төсөөллийн индекс

CPI_mongolia.jpg

Хаяг:   

Юнескогын гудамж, Сүхбаатар дүүрэг, Далай Тауэр

Шуудангийн хаяг: Ш/Х 14230, Улаанбаатар хот          

Утас: +976 70120012

И-мэйл хаяг: info@transparency.mn

bottom of page