Хаяг:   

Юнескогын гудамж, Сүхбаатар дүүрэг, Далай Тауэр

Шуудангийн хаяг:     Ш/Х 14230, Улаанбаатар хот          

Утас:                           70120012

И-мэйл хаяг:              info@transparency.mn

©2018 by Transparency International Mongolia / Транспэрэнси Интернэшнл Монгол / Proudly created with Wix.com

Бизнесийн ёс зүйн хөтөлбөр

Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллага 2015 онд Бизнесийн Ёс Зүйн хөтөлбөр эхлүүлсэн бөгөөд дараах урт хугацааны зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Үүнд: 

· Бизнесийн ёс зүй, компанийн засаглал, шударга ёсыг боловсронгуй болгох замаар бизнес эрхлэгчдийг авлига, хээл хахуулийн эрсдлээс сэргийлэх; 

· Бизнес эхрхлэгчдийн дунд сайн туршлага бий болгох; 

· Хувийн хэвшил, төр, иргэний нийгэм гэсэн оролцогч талуудыг хамруулж бизнесийн эрүүл орчин, шударга өрсөлдөөнийг бий болгох, төлөвшүүлэх. 

Транспэрэнси Интернэйшнл олон улсын байгууллагаас боловсруулсан шинэ судалгааны аргачлал BICA нь тус улсын бизнесийн орчин, ёс зүйн нөхцөл байдлыг нэгдмэл байдлаар харуулдаг. BICA төсөл нь Монгол улсын бизнесийн орчин, үйл ажиллагааны одоогийн нөхцөл байдлыг судалж, судалгааны үр дүнд суурилсан зөвлөмжүүдийн хүрээнд бизнесийн шударга байдлыг бий болгох, шинэчлэл хийх, мөн гол оролцогч талуудын дунд нэгдсэн ойлголтыг бий болгох, нэгдмэл байдлыг дэмжиж хамтын ажиллагааны эхлэлийг тавих урт хугацааны зорилготой. Олон талт оролцогч талуудыг хамарсан тус судалгаа нь бизнес дэх авлигын эрсдэлүүдийг олж тогтоосноор тэдгээр эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн бизнесийн үйл ажиллагааны чиглэлийг боловсруулах, хэрэгжүүлэхэд суурь судалгаа болох бөгөөд энэ нь манай төслийн эцсийн зорилго болно. Монгол улсад BICA-гийн эхний буюу судалгааны үе шат 2017 оны 9-р сард эхэлсэн ба эцсийн тайланг 2018 оны 6-р сард зарлаж олон нийтэд хүргэхээр төлөвлөөд байна. 

Энэ хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тус хөтөлбөрийн менежер Ө. Уранцэцэг-тэй urantsetseg@transparency.mn цахим хаягаар холбогдоно уу.