

Зөвлөхийн ажилд урьж байна.
Шинэ ажлын байр
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Зөвлөхийн албан тушаал:
Газар олголт, түүний менежмент, засаглалын авлигын эрсдэлийн судалгаа, үнэлгээ боловсруулах зөвлөх
Анкет хүлээн авах эцсийн хугацаа:
2026 оны 5 дугаар сарын 24
Ажлын хугацаа:
2026 оны 12 дугаар сарын 31 хүртэл
Байршил:
Оффис/зайнаас
Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллага нь дэлхийн 100 гаруй улсад салбартай авлигын эсрэг олон улсын хөдөлгөөний Монгол Улс дахь албан ёсны, итгэмжлэгдсэн салбар юм. Бид төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран авлигын хор уршгийг бууруулах, түүнтэй тэмцэх үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг.
ТИ-Монгол нь 2026 оноос TI IPP STRONGG хөтөлбөрийн хүрээнд “Газар олголтын ил тод байдал” дэд төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төсөл нь газар олголт, менежмент, засаглалын хүрээн дэх авлигын эрсдэлийг бууруулах зорилготой.
ЗОРИЛГО
Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь Монгол Улсын газар олголт, менежмент, засаглалын хүрээн дэх авлигын эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, бодлогын зөвлөмж боловсруулахад оршино.
ҮНДСЭН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА
-
ТИ-Монголын гаргасан аргачлал, чиглэлийн дагуу холбогдох хууль тогтоомж, дүрэм журам судлах, дүгнэлт хийх;
-
Төслийн хамрах хүрээнд дотоодын болон гадаадын баримт бичгийн судалгаа хийх;
-
ТИ-Монголын арга зүй, хэрэгслийг ашиглан авлигын эрсдэлийн үнэлгээ хийх;
-
ТИ-Монголын заавар, бүтэц, хяналтын дагуу судалгааны тайлан болон бодлогын зөвлөмж боловсруулах;
-
Холбогдох байгууллагын албан хаагчидтай ганцаарчилсан болон дугуй ширээний уулзалт зохион байгуулах, оролцох;
-
ТИ-Монголын чиглэлийн дагуу холбогдох арга хэмжээнд ажлын явц, үр дүнг танилцуулах;
-
Ажлын явцын тайлан тухай бүр гаргаж өгөх.
ТАВИГДАХ ШААРДЛАГА
-
Холбогдох чиглэлээр ахисан түвшний их, дээд сургуулийн зэрэгтэй (хууль, газрын засаглал, төрийн бодлого эсхүл холбогдох чиглэлээр);
-
Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай (олон улсын ТББ, төрийн байгууллага, судалгааны байгууллага зэрэгт ажилласан бол давуу тал болно);
-
Чанарын болон тоон судалгааны аргуудыг ашиглах чадвартай; судалгааны тайлан, бодлогын зөвлөмж боловсруулж байсан туршлагатай бол давуу тал болно;
-
Иргэний нийгмийн байгууллагууд, ялангуяа өмгөөллийн чиглэлийн байгууллагуудтай ажиллаж байсан туршлагатай;
-
Төрийн байгууллагуудтай ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
-
Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай;
-
Богино хугацаанд чанартай гүйцэтгэл гаргах чадвартай;
-
Транспэрэнси Интернэшнл Монголын үнэт зүйлс, зарчмыг хүндэтгэн баримталдаг байх.
БҮРТГҮҮЛЭХ
Сонирхсон нэр дэвшигчид өөрийн CV болон холбогдох материалуудыг
info@transparency.mn хаягаар
“Application - Consultant” гарчигтайгаар илгээнэ үү.
Анкет хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 5 дугаар сарын 24

