Авлигатай тэмцэх агентлагуудыг бэхжүүлэх бүс нутгийн санаачлага

Авлигатай тэмцэх агентлагуудыг бэхжүүлэх ажлыг Транспэрэнси Интернэйшнл байгууллагын Ази Номхон далайн бүс нутгаас санаачлилсан бөгөөд нарийн бичгийн газраас удирдуулан явуулдаг. Энэхүү санаачлага нь Ази, Номхон далайн бүс нутагт авлигын түвшинг бууруулах,сайжруулах ажилд Авлигатай тэмцэх байгууллагыг дэмжих, урт хугацааны түншлэлийг бий болгож, хэлэлцүүлэг өрнүүлж, баримт дээр тулгуурласан нөлөөллийн ажлыг бүх оролцогч талуудыг хамруулах байдлаар зохион байгуулна. .

Транспэрэнси Монгол байгууллага нь Ази Номхон далайн бусад хэд хэдэн салбартай ижил төстэй бөгөөд Авлигатай Тэмцэх Газар (АТГ) -ийг хараат бус байдлаар үнэлэх, агентлаг доторхи асуудлуудыг илрүүлэх,үйл ажиллагааны талаар тодорхой зөвлөмж өгчажиллана.