top of page

Залуучуудын ёс зүйн хөтөлбөр

Залуучуудын ёс зүйн хөтөлбөр нь Ази номхон далайн бүс нутгийн залуучуудын хөдөлгөөний нэг хэсэг билээ.

 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд авлигын талаарх залуучуудын ойлголт, мэдлэгийг тэлэх, тэдний оролцоог нэмэгдүүлж, нийгмийн сүлжээнд залуучууд руу чиглэсэн олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгууллаа. 

 

Эхний үйл ажиллагаа нь 2 сарын хугацаатай зохион байгуулсан сургалт байлаа. Уг хөтөлбөр нь Олон улсын авлигын эсрэг өдрийг угтан зохион байгуулж буй хэд хэдэн цуврал үйл ажиллагаанд залуучуудыг идэвхитэй оролцуулах үндсэн зорилготой. 

Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын их дээд сургуулийн оюутнууд болон дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад авлигын тухай ойлголт, мэдлэг олгох лекц, семениар хослосон сургалтыг амжилттай зохиолоо. Нийт 6 сургуулийн 260 оюутан, сурагчдад авлигын тухай ойлголт олгосон байна. Дараагийн үйл ажиллагаа нь залуучуудын дунд зохиосон эссээ бичлэгийн уралдаан, гар болон фото зургийн уралдаан байлаа. Залуучууд нийгмийн сүлжээгээр дамжуулан олон улсын авлигатай тэмцэх өдөрт зориулсан тэмцээн, уралдаанд идэвхитэй оролцлоо. Энэ хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тус хөтөлбөрийн ажилтан Б.Анударь-тай anudari@transparency.mn цахим хаягаар холбогдоно уу.

bottom of page