top of page

Авлига гэж юу вэ?

Авлига гэдэг нь эрх мэдэл, албан тушаалаа хувийн ашиг сонирхлын төлөө урвуулан ашиглахыг хэлнэ.

Энэ нь эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээг авахын тулд хахууль төлөх явдал ч байж болно, эсвэл хэдэн тэрбумаар хэмжигдэх мөнгө угаах схем ч байж болно. Гэхдээ хамгийн чухал асуудал бол авлига ТАНД ХЭРХЭН нөлөөлж байдаг вэ гэдэг ба авлигын зардал нь асар их хэмжээтэй байж болно.



Авлига нь таны аж амьдрал, эрх мэдэл, эрүүл мэнд, эрх чөлөө, зарим тохиолдолд бүр амь насыг ч хохироож болзошгүй аюултай. Авлига нь ардчиллын үнэт зүйлс, хууль дээдлэх зарчим, төрд итгэх итгэлийг алдагдуулж байдаг. Мөн таны эрүүл, аюулгүй орчинд амьдрах, тогтвортой ирээдүйг цогцлоох боломжийг хязгаарладаг.


Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зарцуулагдах ёстой мөнгө завшигдвал, таны ирээдүй мөн хулгайд алдагдаж буй хэрэг. Харин улсын сургууль, эмнэлэг, зам барихад зориулагдсан хөрөнгө үр ашиггүй зарцуулагдвал, иргэдийн илүү сайхан амьдрах боломж ч бас хамтдаа алдагдаж байдаг.

ree

Төрийн үйл ажиллагаа, хууль дээдлэх ёсыг сайжруулахад зарцуулагдах ёстой мөнгө завшигдвал, шударга, аюулгүй ирээдүйд амьдрах таны боломжийг ч хулгайлж буй хэрэг юм. Жил бүр бидний сайн сайхан амьдрал, нийгмийн хөгжлийг сайжруулахад зарцуулагдах ёстой мөнгө авлига, хээл хахуулийн улмаас хэдэн тэрбум ам доллароор урсан алга болж байна. Зарим үед энэ нь асар том, шийдвэрлэгдэх боломжгүй асуудал мэт харагдавч авлига бол усташгүй зүйл биш юм.

Хамтдаа бид авилгийн эсрэг зогсож чадна. Бидэнтэй нэгдээрэй!

 
 
 

Yorumlar


Авлигын төсөөллийн индекс

732D78AE-B35C-40E5-98F0-CC6F4D6C819B.png

Хаяг:   

Юнескогын гудамж, Сүхбаатар дүүрэг, Далай Тауэр

Шуудангийн хаяг: Ш/Х 14230, Улаанбаатар хот          

Утас: +976 70120012

И-мэйл хаяг: info@transparency.mn

bottom of page