top of page

2020 оны Авлигын индексийг Transparency International танилцуулж байна.

2020 оны Авлигын төсөөллийн индексийн дүнгээс харахад Авлига нь Ковид-19 эсрэг арга хэмжээг үр дүнгүй болгож, дэлхий даяарх цар тахлын эсрэг тэмцэл удааширч байна

2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Берлин


Авлига болон Ковид-19 нь улс орнууын ардчилалд ухралтыг авчирлаа 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Берлин хотноо Транспэрэнси интернэшнл байгууллага 2020 оны Авлигын төсөөллийн индекс зарлалаа. Энэ удаагийн индексийн дүнгээс харахад авлига нь Эрүүл мэндийн салбарын хүртээмжтэй үр дүнтэй байх чадварыг дордуулдаг болохыг мөн ардчиллаас ухрахад хүргэдэгийг Ковид19 цар тахалын үед тод харууллаа. Авлигын индекс оноо өндөр орнууд эрүүл мэндийн салбартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг, бүх нийтийн эрүүл мэндийн хамралт сайн бөгөөд ардчиллын институцууд нь хараат бус, хууль дээдлэх ёс өндөр байна. Транспэрэнси интернэшнл байгууллагын ТУЗ-ын дарга хатагтай Дэла Фэррэира Рубио: “Ковид-19 цар тахал бол зөвхөн эрүүл мэнд, эдийн засгийн хямрал биш бас авлигын хямрал бөгөөд бид ялагдаж байна. Өнгөрсөн жил улс орнуудад урд өмнө байгаагүй сорилт боллоо. Авлига өндөртэй улс орнууд энэхүү сорилтод бүдэрч байна. Мөн Авлигын төсөөллийн индексийн оноо өндөр авлига улс орнууд авлигатай тэмцэхэд бусаддаа туслах үүргээ гүйцэтгэхийг уриалж байна ” гэж мэдэгдлээ. Дэлхийд онцлох 2020 оны Авлигын төсөөллийн индекс 180 улс орон, бүс нутгийг эрэмбэлэхдээ төрийн салбарын авлигын төсөөллийн хэмжээг 13 шинжээчийн байгууллагуудын үнэлгээ болон бизнесүүдийн удирдлагуудаас авсан асуумж дээр үндэслэн гаргасан болно. Үүнд 0-ээс (маш их авлигатай) 100 (цэвэр) онооны хэмжүүрээр үнэлдэг. Дани Улс болон Шинэ Зеланд Улс 88 оноотойгоор индексийг тэргүүллээ. Сири, Сомали, Өмнөд Судан улсууд 14, 12, 12 оноотойгоор адагт орсон байна. Томоохон өөрчлөлтүүд 2012 оноос хойш 26 улсууд өөрсдийн Авлигын төсөөллийн индексийн оноогоо сайжруулж чадсан байна. Тэдгээрийн заримыг дурдвал: Эквадор Улс (39), Грек Улс (50), Гайана Улс (41), Мьянмар Улс (28) болон Өмнөд Солонгос Улс (61). 22 улс мэдэгдэхүйц оноо буурсан ба тэдгээрийн заримыг дурдвал: Босни ба Херцеговина Улс (35), Гватемал Улс (25), Ливан Улс (25), Малави Улс (30), Мальта Улс (53), Польш Улс (56). Ойролцоогоор Авлигын төсөөллийн индексийн оноо сүүлийн 10 гаруй жилд дийлэнх улсуудад зогсонги байдалтай байна өсөлт гарахгүй байна ( Монгол улсын оноо сүүлийн 5 жилд 35-37 хооронд гацсан). Энэ нь авлигын суурь шалтгааныг шийдвэрлэх үйл явцыг улс орнуудын төрчид засгийн газрын зүгээс удаашруулж байгаагийн үзүүлэлт юм. Мөн улсуудын гуравны хоёр нь 50-с доош оноотой байна. КОВИД-19 Авлигын гэмт хэрэг нь иргэдийн өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж байдаг ба ялангуяа цар тахал онцгой байдлын үед илүү тод харагддаг. Төрийн салбар авлигаас ангид байвал эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой болдог. Жишээлбэл: Уругвай Улс (71 оноотой ) латин америк бүс нутгийн Авлигын төсөөллийн индексийн хамгийн өндөр оноотой улс. Эрүүл мэндийн салбартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг тул маш сайн Эпидемиологийн буюу тархвар зүй ба тандалтын тогтолцоотой юм. Энэ нь тус улсыг Ковид-19 болон Зика зэрэг бусад халдварт өвчинтэй үр дүнтэй тэмцэхэд эерэгээр нөлөөлсөн байна. Харин Бангладеш Улс (26 оноотой) бөгөөд эрүүл мэндийн салбартаа маш бага хэмжээний хөрөнгө оруулалт хийдгийн зэрэгцээ эрүүл мэндийн төвүүд дэх авлига, гадаад туслалцааг завших зэрэг авлигын гэмт хэргүүд Ковид-19-н үед цэцэглэсэн байна. Авлигын гэмт хэрэг мөн эрүүл мэндийн хангамжийн худалдан авах ажиллагаанд их байна. Авлигын гэмт хэргийн өндөр үзүүлэлттэй улс орнууд Ковид-19 цар тахлын үед хууль дээдлэх ёс, хүний эрхийг болон ардчилсан институцийг хамгийн их зөрчигч байх хандлагатай байна. Үүнд Филиппин Улс (34 оноотой) ба Ковид-19 цар тахалтай хийж буй тэмцлийг дурдаж болно. Тус улсын тэмцэл нь хүний эрхийг зөрчих, иргэдээ ялгаварлан гадуурхах болон хэвлэл мэдээллийн эрхийн томоохон зөрчлүүдээр тодорхойлогдож байна. ( 35 оноо авсан Монгол улс цар тахлын үед хүний эрхийг зөрчиж иргэдээ ялгаварлан гадуурхаж тусгаарлах байрнаас авлигын шалтгаанаар Ковид19 гадагш алдсан жишээ мөн хамааралтай -ТИ Монгол) Америкийн Нэгдсэн Улс 67 оноог 2020 онд авсан ба 2012 оноос хойш авсан хамгийн бага оноо болжээ. Ашиг сонирхлын зөрчлийн хэргээс гадна дээд түвшинд эрх мэдлээ урвуулан ашиглах явдал АНУ-д газар авчээ. 2020 онд Ковид-19 цар тахалтай тэмцэхэд зориулсан 1 их наяд америк долларын багцын хяналтгүй зарцуулалт гэх мэт жишээнүүд нь олон нийт санаа зовниход хүргэж хариуцлагатай улс төрийг дэмжигч уламжлалт ардчилалаас ухарч байгаа нь оноо буурахад нөлөөлжээ. Зөвлөмжүүд Цар тахалтай 2020 он авлигын индексийн хамгийн өндөр оноо авдаг хүчирхэг улс орнуудад хүртэл шударга байдлын том шалгуур боллоо. Транспэрэнси интернэшнл байгууллага дэлхийн улс орнуудад авлигыг бууруулах болон дахин тохиолдож болох хямралын хариу арга хэмжээний хүрээнд дараах санал хүргүүлж байна. Үүнд: • Хөрөнгө, санхүүжилт хамгийн шаардлагатай хүмүүст хүрч байгааг бататгахын тулд Хяналтын байгууллагуудаа бэхжүүлэх. Авлигатай тэмцэх болон аудит ба бусад хяналтын байгууллагууд өөрийн үүргээ биелүүлэхэд хангалттай санхүүжилт, хүний нөөцтэй байж мөн эрх зүйн хувьд хараат бус байх. • Хууль бус үйлдэлтэй тэмцэх, ашиг сонирхлын зөрчлийг олж тогтоох болон шударга хямд үнэ тогтоох үүднээс худалдан авалтын гэрээ байгуулахад Нээлттэй, ил тод байдлыг хангах. • Төр засагт хариуцлага хүлээлгэх бололцоог хангахын тулд Ардчилал болон иргэний нийгмийн орон зайг хамгаалах • Олон нийтэд хүртээмжтэй, цаг тухайд нь мэдээллийг хүргэх үүднээс Холбогдолтой мэдээллийг нийтэлж мэдээлэл авах боломжоор хангах Бусад тэмдэглэл Транспэрэнси интернэшнл байгууллагын Эрүүл мэндийн дэлхийн хөтөлбөрийн хийж байсан судалгаа дэлхийн хэмжээнд авлигын гэмт хэрэгт эрүүл мэндийн салбар жил бүр 500 тэр бум америк доллар алддаг гэж дүгнэсэн. The Ignored Pandemic: How Corruption in Healthcare Service Delivery Threatens Universal Health Coverage (2019) The Ignored Pandemic Behind COVID-19: The Impact of Corruption on Healthcare Service Delivery (2020) Транспэрэнси интернэшнлийн тухай Транспэрэнси интернэшнл нь олон улсын авлигын эсрэг иргэний нийгмийн байгууллага бөгөөд 25 гаруй жил авлигын эсрэг тэмцлийг тэргүүлж байна. Бидэнтэй www.transparency.org хаягаар нэгдэнэ үү. Авлигын төсөөллийн индексийн тухай 1995 онд анх эхэлснээс хойш Авлигын төсөөллийн индекс нь олон улсад төрийн салбарын авлигын тэргүүлэгч үзүүлэлт болсон. Транспэрэнси интернэшнл байгууллага нь 2012 онд индексийг бүтээхдээ ашигласан аргачлалаа жил бүрийн оноог харицуулах бололцоог хангахын тулд шинэчлэсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг www.transparency.org/research/cpi хаягаас харна уу.

1,459 views0 comments
bottom of page