Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон нутгийн түвшинд шийдвэр гаргах үйл явцад оролцох боломж, төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдлын талаарх судалгааны үр дүн
- zoljargal8
- 4 days ago
- 1 min read

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон нутгийн түвшинд шийдвэр гаргах үйл явцад оролцох боломж, төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдлын талаарх судалгааг Транспаренси Интернэшнл Монгол байгууллага Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоотой хамтран 10 аймагт 200 гаруй иргэнийг хамруулан амжилттай хэрэгжүүллээ.
Энэхүү судалгаа нь Монгол Улсад харааны бэрхшээлтэй иргэдийг хамруулсан энэ чиглэлийн анхны судалгаа болж буйгаараа онцлогтой юм.
Тус судалгаа нь оролцооны бодит нөхцөл, тулгарч буй саад бэрхшээл, системийн сул талыг тодорхой харуулж байна.

Судалгааны үр дүнгээс дурдвал:
• Оролцооны боломж, мэдээллийн хүртээмж хангалтгүй
• Биет орчин, институцийн саад бэрхшээл давамгай
• Иргэдийн санал бодол төрийн шийдвэрт хангалттай тусгагддаггүй
• Энэ нь ил тод байдал, хариуцлагын тогтолцоонд сөргөөр нөлөөлж, авлигын эрсдэлийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Нөгөө талаас, иргэдийн оролцох хүсэл, чадавхыг нэмэгдүүлэх хэрэгцээ өндөр байгаа нь цаашдын бодлого, арга хэмжээг илүү зорилтот, хүртээмжтэй болгох боломжийг харуулж байна.
Энэхүү судалгаа нь зөвхөн нөхцөл байдлыг тодорхойлоод зогсохгүй, илүү хүртээмжтэй, ил тод, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцох боломж, төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдлын чиглэлээр судалгаа харьцангуй ховор хийгддэг. Иймд тус судалгааны үр дүнд үндэслэн Транспаренси Интернэшнл Монгол байгууллага нь 1,500 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамарсан үндэсний хэмжээний судалгааг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран орон даяар хэрэгжүүлж байна.
Бид судалгааны үр дүнг тун удахгүй олон нийт, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид болон хөгжлийн түнш байгууллагуудад танилцуулах болно.
Тус судалгаа нь Австралийн Засгийн газрын санхүүжилттэй TI IPP STRONGG 2024–2028 хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байна.
Дэлгэрэнгүйг доорх үр дүнгийн тайлангаас уншина уу.





This platform reflects a strong focus on transparency and sharing information in a straightforward manner. Websites like this are important because they aim to provide clarity and build trust with their audience. The content feels direct and purpose-driven, which makes it easier for visitors to understand the message. I liked how the structure appears clean and organized, allowing users to navigate without difficulty. While exploring it, it reminded me how clarity and simplicity are essential in any platform if someone wants to explore how user-friendly systems are built, they can myplay99exch.com/99exch-id to understand more. The same clarity is visible here. It ensures that visitors don’t feel lost while browsing. Overall, this is a clear and informative platform that serves its…