Авлигын төсөөллийн индекс 2025: 2026 оны 2 дугаар сарын 10-нд зарлагдана
- zoljargal8
- 12 minutes ago
- 1 min read
АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКС 2026 ОНЫ 2 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН 14:01 ЦАГТ ОЛОН НИЙТЭД АЛБАН ЁСООР ЗАРЛАГДАНА.
Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллагаас 2026 оны Авлигын төсөөллийн индекс (АТИ)-ийн үр дүн болон холбогдох мэдээллийг www.transparency.mn вэбсайт болон албан ёсны сошиал медиа сувгуудаараа олон нийтэд монгол хэл дээр хүргэнэ.
Энэ жил АТИ-тэй холбоотой хэвлэлийн бага хурал зохион байгуулагдахгүй. Иймд хэвлэл мэдээллийн байгууллагууд хэвлэлийн мэдээ, Монгол Улсад хандсан зөвлөмж, мэдээллийн график контент, арга зүй зэрэг холбогдох материалыг хүлээн авах хүсэлтэй бол доорх холбоосоор бүртгүүлж, холбоо барих мэдээллээ үлдээнэ үү https://shorturl.at/6idOC
Бүртгүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад АТИ-ийн материалыг 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдөр олон улсад албан ёсоор зарлагдахтай зэрэгцэн
(07:01 - Төв Европын цагаар/14:01 - Улаанбаатарын цагаар) илгээх болно.
Хэрэв хэвлэлийн ярилцлага зайлшгүй авах шаардлагатай бол бүртгэлийн маягтад дурдсан цахим шуудан болон утсаар холбогдоно уу.










Comments