АВЛИГЫН ЭСРЭГ “ДУУ ХООЛОЙГОО НЭМЭГДҮҮЛЬЕ”
- batbayar6
- 3 days ago
- 1 min read

Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллага нь TI IPP STRONGG хөтөлбөрийн хүрээнд, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо болон Олон Улсын Хөгжлийн Эрх Зүйн Байгууллагын “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” төсөлтэй хамтран харааны бэрхшээлтэй иргэдийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтад Увс, Хөвсгөл зэрэг 10 аймаг болон Улаанбаатар хотын МХҮХ-ны салбар зөвлөлийн дарга, гишүүдээс бүрдсэн нийт 25 харааны бэрхшээлтэй иргэн оролцож, авлигын эсрэг мэдлэг, оролцоо, чадвараа нэмэгдүүлэн, ил тод байдал, шударга ёс, хүртээмжтэй орчныг дэмжихийн төлөө хамтдаа суралцсан юм. Авлигатай Тэмцэх Газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар,
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ОУЭЗХБ болон Удирдлагын академийн мэргэжилтнүүд хүний эрх, авлигаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн төсөвт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандарт зэрэг чухал сэдвүүдээр туршлага, мэдлэгээ хуваалцсан юм.
Оролцогчид сургалтаар авсан мэдлэгээ ашиглан өөрийн аймагт харааны бэрхшээлтэй иргэдийг хамруулсан санал асуулга явуулж, орон нутгийн иргэдийн дуу хоолойг бидэнтэй хуваалцан хамтдаа ажиллахаар зорьж байна.








Comments