АТИ:Техникийн аргачлалын тайлбар
- zoljargal8
- 49 minutes ago
- 6 min read
Ерөнхий мэдээлэл
Авлигын төсөөллийн индекс (АТИ) нь 1995 онд бий болсон бөгөөд дэлхийн улс орнуудын төрийн салбар дахь авлигын түвшний талаарх төсөөллийг хэмжих нийлмэл үзүүлэлт юм. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд уг индексийг тооцоход ашигладаг мэдээллийн эх сурвалж болон аргачлалд хэд хэдэн өөрчлөлт, сайжруулалт хийгдсэн. 2012 онд аргачлалд томоохон өөрчлөлт оруулснаар АТИ-ийн оноог цаг хугацааны хувьд харьцуулах боломж бүрдсэн бөгөөд үүнээс өмнөх хугацаанд ийм харьцуулалт хийх боломжгүй байсан юм.
Аргачлал
АТИ-ийг тооцоолох аргачлал нь дараах дөрвөн үндсэн үе шаттай.
- мэдээллийн эх сурвалжийг сонгох- эх мэдээллийг дахин тооцоолох- дахин тооцоолсон мэдээллийг нэгтгэн боловсруулах- тодорхой бус байдлын хэмжүүрийг тайлагнах
Тооцооллын явцад чанарын хяналтын хатуу механизм хэрэгждэг бөгөөд уг механизмын хүрээнд Транспэрэнси Интернэшнлд харьяалагддаг хоёр дотоод судлаач болон тус байгууллагатай ямар нэгэн хамааралгүй хоёр академик зөвлөх тооцооллыг хараат бусаар, зэрэгцээ гүйцэтгэдэг.

1. Мэдээллийн эх сурвалжийг сонгох
АТИ нь төрийн салбар дахь авлигын олон төрлийн илрэлтэй холбоотой мэргэжилтэн шинэжээчид болон бизнесийн байгуулагуудын үнэлгээг хамарсан 13 мэдээллийн эх сурвалжид тулгуурладаг. Эдгээрт авлигын дараах хэлбэрүүд багтана.- хээл хахууль- улсын хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах явдал- төрийн албан хаагч албан тушаалаа хувийн ашиг сонирхлын төлөө ашиглах- төрийн албанд хамаатан садан, танил талын зарчмаар томилолт хийх- төрийн атгалт (улсын хууль, бодлого, институцийг эрх мэдэл бүхий хувь хүн, компани, эсхүл бүлэг олон нийтийн ашиг сонирхолд бус хувийн ашиг сонирхолд зориулан ашиглах)
Зарим эх сурвалжууд нь тухайн улсад авлигаас урьдчилан сэргийлэх механизм хэрхэн ажиллаж буйг мөн үнэлдэг. Үүнд:
- төрийн байгууллагууд ёс зүйн тогтолцоог хэрэгжүүлэх чадавх- авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтнуудад үр дүнтэй ял шийтгэл оногдуулах байдал- хэт их шат дамжлага, хүнд суртал- санхүүгийн ил тод байдал, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, мэдээлэл авах эрхийн талаарх зохистой хууль тогтоомж байгаа эсэх- Шүгэл үлээгчид, сэтгүүлчид, мөрдөн шалгагчдын хууль, эрх зүйн хамгаалалт
АТИ-ийг тооцоход ашиглах мэдээллийн эх сурвалж бүрийг дараах шалгуураар үнэлдэг.
A. Арга зүйн найдвартай байдал болон байгууллагын нэр хүнд: Мэдээллийн эх сурвалжийг АТИ-д хамруулахын тулд тухайн эх сурвалжийн ашиглаж буй арга зүйн чанар, зохистой байдлыг хангах шаардлагатай. Иймд эх сурвалж бүр нь мэдээлэл цуглуулах болон хэмжих аргачлалаа тодорхой, ил тод баримтжуулсан мэргэжлийн байгууллагаас гарсан байх ёстой. Үүний дараа Транспэрэнси Интернэшнл уг арга зүйн үндэслэл, найдвартай байдлыг үнэлдэг.
B. Мэдээллийн үзэл баримтлалын уялдаа: АТИ нь төрийн салбар дахь авлигыг хэмжих үзүүлэлт тул уг индексийг бүрдүүлэхэд ашиглагдах бүх мэдээллийн эх сурвалж нь төрийн салбар дахь авлигын түвшин, эсхүл авлигын эрсдэлтэй шууд холбоотой байх шаардлагатай. Асуултууд нь авлигын тодорхой хэлбэрүүдтэй (жишээлбэл, жижиг авлига) холбоотой байж болохоос гадна авлигаас урьдчилан сэргийлэх механизмын үр нөлөөг үнэлэхэд чиглэсэн байж болно. Ийм механизмын үр нөлөөг тухайн улсын авлигын төсөөллийн түвшнийг илэрхийлэх орлуулах үзүүлэлт болгон ашиглах боломжтой.
C. Тоон нарийвчлал: Мэдээллийн эх сурвалжуудын ашигладаг хэмжүүр нь улс орнуудын авлигын төсөөллийн түвшний ялгааг хангалттай илэрхийлэх боломжтой байх ёстой. Үүний тулд дор хаяж дөрвөн шатлалтай хэмжүүр ашигласан байх шаардлагатай бөгөөд ингэснээр мэдээллийг АТИ-ийн 0–100 онооны шатлалд дахин тооцон хөрвүүлэх боломж бүрдэнэ.
D. Улс хоорондын харьцуулалт: АТИ нь улс орнуудыг хооронд нь эрэмбэлдэг тул ашиглагдах эх мэдээлэл нь улс орнуудын хооронд бодит үндэслэлтэй харьцуулах боломжтой байх бөгөөд тухайн улсад онцгойлон хамаарах шинжтэй байж болохгүй. Мөн эх сурвалж нь бүх улс оронд ижил ойлголтыг, ижил хэмжүүрээр хэмжих шаардлагатай. Одоогоор АТИ-д хамрагдах мэдээллийн эх сурвалжийн хамгийн бага хамрах хүрээний талаар тодорхой шалгуур тогтоогоогүй боловч хамрах хүрээ хамгийн бага эх сурвалж нь нийт 16 улсын оноог өгдөг.
E. Олон жилийн мэдээллийн боломж: АТИ нь авлигыг улс орнуудын хэмжээнд, мөн цаг хугацааны огтлолцлоор хэмждэг тул зөвхөн нэг удаагийн хэмжилт хийдэг, цаг хугацааны явцад давтагдан ашиглахад зориулагдаагүй мэдээллийн эх сурвалжуудыг ашигладаггүй.
Чанарын баталгаажуулалтын үйл явцыг хэрэгжүүлэхийн тулд Транспэрэнси Интернэшнл нь мэдээлэл нийлүүлж буй байгууллага бүртэй холбогдон, тэдний оноог тооцоход ашигласан арга зүйг нягтлан шалгадаг. Зарим мэдээллийн эх сурвалж олон нийтэд нээлттэй бус байдаг тул Транспэрэнси Интернэшнл нь тухайн эх сурвалжаас дахин тооцоолсон оноог нийлмэл АТИ-ийн оноотой хамт нийтлэх зөвшөөрөл мөн авдаг. Харин хувийн эх сурвалжаас гаргасан анхны оноог олон нийтэд ил болгох эрхгүй байдаг.
1. Мэдээллийн эх сурвалжийг стандартчилах
АТИ-д багтсан мэдээллийн эх сурвалж бүрийг нийлмэл АТИ-ийн оноонд нэгтгэх боломжтой болгохын тулд стандартчилдаг. Стандартчиллын явцад бүх өгөгдлийг 0–100 онооны шатлалд хөрвүүлдэг бөгөөд 0 нь авлигын төсөөллийн түвшин хамгийн өндөр, 100 нь авлигын төсөөллийн түвшин хамгийн бага байгааг илэрхийлнэ.
Эх сурвалжийн чиглэлийг тохируулах, эсрэг чиглэлтэйг хөрвүүлэх
АТИ-д ашиглагдаж буй ихэнх эх сурвалжууд ижил чиглэлээр кодлогдсон байдаг бөгөөд бага оноо нь авлигын түвшин өндөр байгааг илэрхийлдэг. Харин зарим эх сурвалж эсрэг чиглэлтэй, өөрөөр хэлбэл бага оноо нь авлигын түвшин бага байгааг илтгэдэг. Харьцуулалтыг нийцтэй байдлыг хангахын тулд ийм эх сурвалжуудын бүх оноог -1-ээр үржүүлж, чиглэлийг нь урвуулан тохируулдаг.
Чиглэлийг нь урвуулах шаардлагатай мэдээллийн эх сурвалжууд нь:
ЭКОНОМИСТ ИНТЕЛЛИЖЕНС ЮНИТ-ийн авлигын үзүүлэлт
• Political and Economic Risk Consultancy Asian Intelligence-ийн авлигын төсөөллийн оноо
• Varieties of Democracy төслийн улс төрийн авлигын индекс
Суурь жил t-ийн дундаж болон стандарт хазайлтыг тодорхойлох
АТИ-д ашиглагдаж буй зарим мэдээллийн эх сурвалж дэлхий даяар бүрэн хамраагүй байдаг тул суурь жил t-д эдгээр эх сурвалжийн дутуу утгуудыг статистикийн аргаар нөхөж тооцдог. Суурь жил t нь тухайн эх сурвалжуудын хамрах хүрээ болон арга зүй өөрчлөгдөөгүй хамгийн эрт боломжит жил юм. Одоогийн жилээс өмнө суурь жил t нь 2017 он байсан.
Энэ жил Дэлхийн эдийн засгийн форумын Гүйцэтгэх удирдлагуудын санал асуулгын мэдээллийг нэгтгэх аргачлал шинэчлэгдсэнтэй холбоотойгоор суурь жил t өөрчлөгдсөн. Шинэ параметрүүд нь 2012 оны анхны параметрүүдтэй статистикийн хувьд ижил тул цаг хугацааны харьцуулалт хадгалагддаг боловч суурь мэдээллийн эх сурвалжуудын хоорондын харьцуулалтад нөлөө үзүүлдэг.
Дутуу утгыг нөхөх үйл явцыг статистикийн STATA программ хангамжийг ашиглан, тодруулбал тус программын “impute” командыг хэрэглэн гүйцэтгэдэг. “Impute” команд нь суурь жил t-д АТИ-д хамрагдсан нийт улс орнуудын дор хаяж 50 хувийг хамарсан мэдээллийн эх сурвалжуудыг ашиглан, шугаман регрессийн аргаар дутуу өгөгдөл бүрийн утгыг тооцоолдог. Үүнээс Bertelsmann сангийн Transformation Index-ийн мэдээллийг Sustainable Governance Indicators-ийн дутуу утгыг нөхөхөд ашигладаггүйг онцгойлон дурдъя.
Дутуу утгыг нөхөх үйл явцын дараа суурь жил t-д эх сурвалж бүрийн дундаж болон стандарт хазайлтыг тооцоолж, эдгээрийг анхны өгөгдлийг z-оноо болгон стандартчилахад параметр болгон ашигладаг.
Өгөгдлийг дундаж нь 0, стандарт хазайлт нь 1 байх z-оноо болгон стандартчилах
Энэ нь эх сурвалж бүрийн суурь жилийн дунджийг тухайн улсын анхны онооноос хасаж, улмаар тухайн эх сурвалжийн суурь жилийн стандарт хазайлтаар хуваах замаар хийгдэнэ. Үүний үр дүнд өгөгдөл нь 0 орчимд төвлөрсөн, стандарт хазайлт нь 1 байх өгөгдлийн багц болж хувирна.
Анхаар: дутуу утгуудыг нөхсөн өгөгдөл бүхий бүрэн өгөгдлийн багцыг зөвхөн суурь жил t-ийн параметрүүдийг тодорхойлоход ашигладаг бөгөөд нөхсөн утгуудыг өөрсдийг нь АТИ-ийн оноог гаргах эцсийн нэгтгэлд ашигладаггүй.
Өгөгдлийг 0–100 онооны шатлалд дахин тооцоолох
Z-оноонуудыг дараа нь АТИ-ийн 0-100 онооны шатлалд тохируулан дахин тооцоолдог. Үүнийг дахин тооцооллын томьёо ашиглан гүйцэтгэх бөгөөд стандартчилсан өгөгдлийн багцын дэлхийн дундаж утгыг 45, дэлхийн стандарт хазайлтыг 20 байхаар (2012 оны лавлах жилийн параметрүүд) тогтоодог. Ингэснээр АТИ-ийн оноонууд лавлах жилээс хойш жил бүрийн хооронд харьцуулах боломжтой болно. Дахин тооцоолсон үзүүлэлтийг дараах томьёогоор тооцно:
(Тухайн улсын анхны үзүүлэлтийн утга − суурь жил t-д нөхсөн үзүүлэлтийн дундаж утга)────────────────────────────────────────────── × 20 + 45суурь жил t-д нөхсөн үзүүлэлтийн стандарт хазайлт
Тухайн улсын анхны үзүүлэлтийн утгаас суурь жил t-д нөхсөн үзүүлэлтийн дундаж утгыг хасаж, улмаар суурь жил t-д нөхсөн үзүүлэлтийн стандарт хазайлтаар хуваан, 20-оор үржүүлж 45-ыг нэмнэ.
Дахин тооцоолсны дараа 0-оос бага утгатай оноог 0-д тэнцүүлж, 100-аас их утгатай оноог 100-аар хязгаарлана.
3. Дахин тооцоолсон өгөгдлийг нэгтгэх
Улс бүрийн АТИ-ийн оноог тухайн улсад боломжит бүх дахин тооцоолсон онооны энгийн дундаж байдлаар тооцдог. (Анхаарах нь: дутуу утгыг нөхөж тооцсон өгөгдлийг нийлмэл АТИ-ийн оноо тооцоход ашигладаггүй.)
Тухайн улсад дунджаар тооцоо хийх боломжтой дор хаяж гурван мэдээллийн эх сурвалж байвал л АТИ-ийн оноо олгоно.
4. Тодорхой бус байдлын хэмжүүрийг тайлагнах
АТИ-ийн оноог стандарт алдаа болон 90 хувийн итгэлцлийн интервалын хамт тайлагнадаг бөгөөд энэ нь АТИ-ийн оноог бүрдүүлж буй мэдээллийн эх сурвалжуудын утгын хэлбэлзлийг илэрхийлнэ. Мөн статистикийн хувьд ач холбогдолтой АТИ-ийн онооны өөрчлөлтүүдийг тусгайлан тодорхойлж, тайлагнадаг.
Европын Комиссын Хамтарсан Судалгааны Төвөөс (Joint Research Centre) хийсэн АТИ-ийн үзэл баримтлалын болон статистикийн уялдаанд хийсэн аудитын зөвлөмжийн дагуу стандарт алдааг тооцох томьёог CPI 2018 оноос эхлэн шинэчилсэн. Өмнөх томьёо нь дахин тооцоолсон эх сурвалжийн өгөгдлийн стандарт хазайлтыг эх сурвалжийн тооны квадрат язгуураар хуваан стандарт алдааг тооцдог байсан. Харин доор дурдсан шинэ томьёо нь эх сурвалжийн тоо цөөн байх нөхцөлийг харгалзан үздэг:

энд
Σ нь стандарт алдааг,
N нь АТИ-ийг тооцоход ашигласан мэдээллийн эх сурвалжийн нийт тоог,n нь тухайн улсын АТИ-ийн оноог тооцоход ашиглагдсан эх сурвалжийн тоог,σ нь тухайн улсын АТИ-ийн онооны стандарт хазайлтыг тус тус илэрхийлнэ.
Хэвийн тархалттай гэж үзэн Σ -оноо 1.645-ыг ашиглаж, улс бүрийн АТИ-ийн онооны доод болон дээд хязгаарыг тооцон тайлагнана.

Энэхүү стандарт алдааг ашиглан хэвийн тархалттай гэж үзэж, z-оноо 1.645-ыг үндэслэн улс бүрийн АТИ-ийн онооны 90 хувийн итгэлцлийн интервалын доод болон дээд хязгаарыг тодорхойлдог.
АТИ-ийн оноо нь цэгэн үнэлгээ бөгөөд тэдгээрийг 90 хувийн итгэлцлийн интервалын хамт танилцуулдаг. Тухайн улсын оноог тайлбарлахдаа доод болон дээд хязгаарыг заавал харгалзан үзэх шаардлагатай. 90 хувийн итгэлтэйгээр тухайн улсын авлигын төсөөллийн бодит утга нь танилцуулсан доод ба дээд хязгаарын хооронд байна гэж үзнэ.
Стандарт алдааг тооцоолсны дараа улс бүрийн АТИ-ийн онооны өөрчлөлт статистикийн хувьд ач холбогдолтой эсэхийг тодорхойлно. Үүний тулд эхлээд харьцуулж буй хоёр жилийн хооронд тухайн улсын АТИ-ийн онооны зөрүүний нөлөөллийн хэмжээг (effect size) Cohen’s d томьёогоор тооцоолно:

энд:
нь тухайн улсын тухайн жилийн АТИ-ийн оноо,нь харьцуулж буй жилийн АТИ-ийн оноо,нь тухайн жилийн мэдээллийн эх сурвалжийн тоо,нь харьцуулж буй жилийн мэдээллийн эх сурвалжийн тоо,нь тухайн жилийн АТИ-ийн онооны стандарт хазайлтын квадрат,нь харьцуулж буй жилийн АТИ-ийн онооны стандарт хазайлтын квадрат юм.
Нөлөөллийн хэмжээг тооцоолсны дараа Hedges-ийн гажуудалгүй үнэлгээг ашиглан нөлөөллийн хэмжээгийн стандарт хазайлтыг дараах байдлаар тооцно:

энд:
нь АТИ-ийн оноонуудын ялгааны нөлөөллийн хэмжээ,болон нь тухайн улсад ашиглагдсан мэдээллийн эх сурвалжийн тоо юм.
Үүний дараа 90 хувийн итгэлцлийн интервалыг дараах томьёогоор тооцно:

Хэрэв энэхүү итгэлцлийн интервал нь 0 утгыг агуулж байвал тухайн ялгаа статистикийн хувьд ач холбогдолгүй гэж үзнэ. Харин 0 утга интервалын гадна байрлаж байвал уг ялгаа нь 10 хувийн түвшинд статистикийн ач холбогдолтой гэж тооцогдоно. Энэ нь нэг улсын өөр өөр жилийн хоорондын ялгаанд төдийгүй улс хоорондын хос харьцуулалтад мөн адил хамаарна.
АТИ-д дараалсан хоёр жилийн хооронд статистикийн ач холбогдолтой ялгаа ажиглагдах нь харьцангуй ховор байдаг. Харин илүү урт хугацааны огтлолцлоор авч үзэхэд илүү их мэдээлэл, мөн бодитой, ач холбогдолтой өөрчлөлтүүд илрэх боломжтой.
Англи хэл дээрх эх хувилбарыг доорх холбоосоор орж үзнэ үү:





