top of page

Дэлхийн Авлигын Барометр судалгаа– Ази тив

Та хэзээ нэгэн удаа хахууль өгч байсан уу?

Танай улсад авлига нэмэгдсэн үү?

Танай Засгийн газар авлигатай үр дүнтэй тэмцэж чадаж байна уу?


Хүн бүрд үзэл бодол бий — бид дэлхий нийтэд таны дуу хоолойг хүргэхээр ажилладаг.

2003 оноос эхлэн “Дэлхийн Авлигын Барометр” судалгаа нь дэлхий даяарх жирийн иргэдийн авлигатай холбоотой туршлага, үзэл бодлыг судалж ирсэн.


Энэхүү судалгаа нь дэлхийн өнцөг булан бүр дэх хэдэн арван мянган хүнээс тэдний үзэл бодол, туршлагын талаар асуудаг бөгөөд энэ нь авлигын талаарх олон улсын хэмжээнд хийгддэг цорын ганц олон нийтийн үзэл бодлын судалгаа юм.


Ази тив

Ази тивд авлига нь хээл хахууль өгөхөөс эхлээд хувийн харилцаа холбоо, танил талаа ашиглах, сонгогчдын саналыг худалдаж авах, бүр бэлгийн дарамт, шахалтад орох (сексторшн) зэрэг олон хэлбэрээр илэрч байна.


Ази тивд хийгдсэн хамгийн том судалгаа болох “Дэлхийн Авлигын Барометр (GCB) – Ази тив” судалгааны дүнгээр тус бүс нутгийн иргэд авлигын талаар өндөр мэдлэгтэй байгааг харуулжээ. Судалгаанд оролцсон 20,000 хүний 74 хувь нь өөрийн улсад төрийн авлига ноцтой асуудал болж буйг онцолсон бол төрийн үйлчилгээ авсан иргэдийн 5 хүн тутмын 1 нь сүүлийн 12 сарын хугацаанд хахууль өгсөн гэжээ.


Дэлхийн Авлигын Барометр – Ази тив

Тус судалгаагаар:

СҮҮЛИЙН 12 САРЫН ХУГАЦААНД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВСАН ИРГЭДИЙН БАРАГ

5 ХҮН ТУТМЫН 1 НЬ ХАХУУЛЬ ӨГСӨН ГЭЖЭЭ.

ЭНЭ НЬ БҮС НУТГИЙН ХЭМЖЭЭНД 836 САЯ ХҮНТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА.

 

ree
Судалгааг унших
Судалгааг унших

 

Судалгаанд оролцсон Монгол улсын иргэдийн дүнг харвал:

  • 69% Төрийн авлигыг томоохон асуудал гэж үзсэн

  • 22% Нийтийн үйлчилгээнд хахууль төлсөн (сүүлийн 12 сар)

  • 29% Нийтийн үйлчилгээнд хувийн харилцаа, танил талаа ашигласан (сүүлийн 12 сар)

  • 14% Сонгуулийн үеэр саналаа худалдах санал авч байсан (сүүлийн 5 жил)

  • 7% Бэлгийн шахалт, дарамтад өртсөн эсвэл тийм тохиолдлыг мэддэг


гэсэн байна.


 
 
 

Comments


Авлигын төсөөллийн индекс

CPI_mongolia.jpg

Хаяг:   

Юнескогын гудамж, Сүхбаатар дүүрэг, Далай Тауэр

Шуудангийн хаяг: Ш/Х 14230, Улаанбаатар хот          

Утас: +976 70120012

И-мэйл хаяг: info@transparency.mn

bottom of page