top of page

УУР АМЬСГАЛЫН САНААЧИЛГАД ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ

Аноух де Сойса -Транспэрэнси Интернэшнл байгууллагын Уур амьсгалын засаглалын мэргэжилтэн

“Ирээдүйн төлөөх баасан гараг” уур амьсгалын эсэргүүцлийн жагсаал, Германы Бонн хот, 2025 оны 2 дугаар сарын 19. Зураг: Mika Baumeister
“Ирээдүйн төлөөх баасан гараг” уур амьсгалын эсэргүүцлийн жагсаал, Германы Бонн хот, 2025 оны 2 дугаар сарын 19. Зураг: Mika Baumeister

Уур амьсгалын засаглалыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн ач холбогдлыг дэлхий нийт улам бүр хүлээн зөвшөөрсөөр байна. Энэ нь уур амьсгалын талаарх шийдвэр, хөрөнгө оруулалтыг хэрхэн гаргаж буйгаас эхлээд, эдгээр амлалтуудыг бодит үйл ажиллагаа, нөлөөлөл, үр дүнд хэрхэн шилжүүлж буйтай салшгүй холбоотой. Гэсэн хэдий ч дэлхийн түвшний хэлэлцүүлгийн ихэнх нь өнөөдрийг хүртэл уур амьсгалын санхүүжилт хаашаа чиглэж буйд төвлөрч байгаа нь чухал боловч энэ нь асуудлын зөвхөн нэг хэсэг юм.

Транспэрэнси Интернэшнл байгууллагын хувьд зөвхөн мөнгөний урсгалыг хянах нь хангалтгүй, бид цааш дахин нэг алхам урагшлах шаардлагатай гэж үздэг.

Хэрэв уур амьсгалын хөрөнгө оруулалт үнэхээр үр шим хүртэх ёстой хүмүүстээ хүрч, тэдэнд хариуцлагатайгаар ашиглагдахгүй бол тухайн хөрөнгө өөр замаар орж, буруугаар зарцуулагдах эсвэл хамгийн их хэрэгцээтэй хүмүүст огт хүрэлгүй үлдэх ноцтой эрсдэлтэй.

Уур амьсгалын санхүүжилтийг хүн төрөлхтөн болон эх дэлхийн төлөө бодит үр дүнд хүргэхийн тулд бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчид зөвхөн олон талын дуу хоолойг сонсоод зогсохгүй хувь хүн болон олон нийт эрх мэдэлтнүүдийг амлалт, үйлдэл, үр дүнгийнх нь төлөө хариуцлагажуулах боломжийг бүрдүүлэх ёстой. Яг эндээс нийгмийн хариуцлага гэсэн ойлголт гарч ирдэг.

Нийгмийн хариуцлага бол ард иргэд ба эрх мэдлийн хоорондын гүүр юм. Сүүлийн арван жилийн хугацаанд миний бие энэ ойлголтын үүргийг олон асуудлын хүрээнд судалж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд уур амьсгалын санаачилгад илүүтэй төвлөрч байна. Энэхүү блогийн хүрээнд бид нийгмийн хариуцлага гэж юу болох, яагаад энэ нь хүртээмжтэй бөгөөд үр дүнтэй уур амьсгалын үйл ажиллагаанд зайлшгүй чухал болохыг, мөн Транспэрэнси Интернэшнл байгууллага уур амьсгалын салбарт хэрхэн үр ашигтай ажиллахаар зорьж байгааг тодруулан өгүүлэх болно.


Уур амьсгал дахь нийгмийн хариуцлага гэж юу вэ?

Уур амьсгал дахь нийгмийн хариуцлага нь гол утгаараа хувь хүн, орон нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагууд олон төрлийн хамтын арга барил, хэрэгсэл, механизмуудыг ашиглан уур амьсгалтай холбоотой нөөц, үйлчилгээ хэрхэн хуваарилагдаж, хэрэгжиж байгаад нөлөөлөх, хянах, шүүмжлэх, шалгах үйл явц юм. Ийм төрлийн олон нийтийн хяналт нь авлигаас урьдчилан сэргийлэх доороос дээш чиглэсэн хүчирхэг арга хэрэгсэл байж болох ч хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд шүүх, аудитын байгууллага, авлигатай тэмцэх байгууллага эсвэл хууль сахиулах байгууллагын албан ёсны хяналттай хамтран ажиллаж, эрх мэдэлд хариуцлага тооцох экосистемийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй.

Дэлхий даяарх Транспэрэнси Интернэшнл байгууллагын хамтрагчид уур амьсгалын засаглалын сорилтуудыг шийдвэрлэх, уур амьсгалын санаачилгад шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө хамтдаа ажиллаж байна. Кени улсад манай хамтрагчид иргэний нийгмийн байгууллагуудыг мэдээлэл авах эрхийн тухай хуулийг ашиглан Эльгейо-Мараквет дүүрэгт уур амьсгалын санхүүжилтийн мэдээллийг ил тод болгохыг шаардахад нь дэмжлэг үзүүлж байна.

Мальдивт бид орон нутгийн иргэдэд уур амьсгалын төслүүд шударгаар хэрэгжиж буй эсэхэд хяналт тавьж, баталгаажуулах нийгмийн аудитын аргачлалыг дэмжин ажиллаж байна.

Испанид уур амьсгалтай холбоотой худалдан авалтад олон нийтийн хяналтыг бэхжүүлэх зорилгоор “ногоон” шударга ёсны гэрээнүүдийг нэвтрүүлж байна.

Олон нийтийн сонсгол, иргэдийн үнэлгээ, оролцоот төсвийн төлөвлөлт, стратегийн шүүх ажиллагаа зэрэг нийгмийн хариуцлагын арга хэрэгсэл, хандлагууд нь уур амьсгалын санаачилгуудын хэрэгжилт, удирдлагыг шинэ түвшинд гаргаж байна.


Яагаад нийгмийн хариуцлага нь үр дүнтэй, шударга бөгөөд хүртээмжтэй уур амьсгалын үйл ажиллагаанд зайлшгүй чухал вэ?

Би гурван онцгой үндэслэлийг онцлон дурдмаар байна:

Нөлөөллийг нэмэгдүүлэх: Уур амьсгалын санаачилгад олон нийтийн оролцоо, хяналт тавих үйл явц нь зөвхөн хариуцлагыг бэхжүүлээд зогсохгүй үр нөлөөг ч улам нэмэгдүүлдэг. Энэ нь илүү сайн төлөвлөлт, чанартай хэрэгжилт, урт хугацааны тэгш хүртээмжтэй уур амьсгалын үр нөлөөнд илүү анхаарахад хүргэдэг юм.

Шаардлагатай хэрэгцээнд хариу өгөх: Нийгмийн хариуцлага нь уур амьсгалын санхүүжилт хамгийн их хэрэгцээтэй хүмүүс болон бүс нутгуудад хүрэхэд дэмжлэг үзүүлдэг. Уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн их өртөж буй эмзэг бүлгийнхэнд бодит дуу хоолой өгөх замаар санхүүжилт, нөөцийг улс төрийн сонирхол эсвэл ашиг сонирхлоос илүү бодит хэрэгцээнд нийцүүлэн хуваарилах боломжийг бүрдүүлдэг.

Олон нийтийн итгэл, хүлээн зөвшөөрлийг бий болгох: Дэлхий даяар уур амьсгалтай холбоотой үйл явц, байгууллагад итгэх итгэл хэврэг байгаа энэ үед, уур амьсгалын үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь хувь хүн болон орон нутгийн иргэдэд өөрсдийн амьдралд нөлөөлөх шийдвэрт оролцох боломжийг олгодог. Энэ нь уур амьсгалын санаачилгуудын итгэлцлийг нэмэгдүүлж, олон нийтийн дэмжлэгийг баталгаажуулж, идэвхтэй иргэний оролцоог сэргээхэд чухал ач холбогдолтой.

Товчхондоо, уур амьсгалын хямралд хариу өгөх шаардлага улам хурцдаж буй энэ үед эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох нь “байвал хэрэгтэй зүгээр” зүйл биш юм. Нийгмийн хариуцлага нь нийгэм, эдийн засаг, улс төр, хамгийн чухал нь уур амьсгалын өөрчлөлтийн үр өгөөжийг бий болгодог бөгөөд энэ нь цаг уурын нөлөөлөл, хүртээмжтэй үйл ажиллагааны зайлшгүй шинж чанар юм.


Транспэрэнси Интернэшнл байгууллага нь уур амьсгалын салбарт нийгмийн хариуцлагыг хэрхэн ахиулж байна вэ?

Транспэрэнси Интернэшнл байгууллага нь уур амьсгалын үйл ажиллагааг бэхжүүлэхэд нийгмийн хариуцлагын асар их боломжийг нээхийн төлөө ажиллаж байна. Энэ боломж, амлалтыг өдөр тутмын практик болгон хэрэгжүүлэхийн тулд хувь хүн, иргэд, иргэний нийгмийн байгууллага болон шийдвэр гаргагчдыг холбогдох арга барил, практик хэрэгсэл, бодит заавар, чиглэлээр хангах шаардлагатай.

Иймээс ойрын хугацаанд Транспэрэнси Интернэшнл байгууллага уур амьсгалын санаачилгад нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх тухай “Нөөцийн гарын авлага”-ыг боловсруулж байна. Энэхүү гарын авлага нь зөвхөн арга барил, хэрэгслийн нарийвчилсан жагсаалтыг багтаагаад зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрийн сургамжуудыг тусган, жишээ баримтуудыг онцлох болно. Тиймээс бид таны санал, туршлагыг сонсохыг хүсэж байна!

 

Хэрэв та эсвэл таны ажилладаг байгууллага уур амьсгалын санаачилгад нийгмийн хариуцлагын арга барил, хэрэгсэл, механизмуудыг ашиглаж байсан эсвэл дэмжиж байсан туршлагатай бол; үүнд иргэдийн үнэлгээний карт, нийгмийн аудит, оролцоот төсвийн төлөвлөлт эсвэл бусад шинэлэг аргачлалыг хэрэгжүүлж байсан тохиолдол байж болно; өөрийн түүх, туршлагаа бидэнтэй хуваалцахыг урьж байна.

Та энэхүү богино асуулгыг бөглөснөөр бид ил тод, хариуцлагатай, хүн төвтэй уур амьсгалын үйл ажиллагааг удирдан хэрэгжүүлэхэд дэлхийн өнцөг булан бүрийн уур амьсгалын манлайлагчдыг урамшуулж, чиглүүлж, чадавхжуулах үнэтэй эх сурвалжийг бүтээхэд хувь нэмрээ оруулах боломжтой боллоо.

 

 

 

 
 
 

Comments


Авлигын төсөөллийн индекс

CPI_mongolia.jpg

Хаяг:   

Юнескогын гудамж, Сүхбаатар дүүрэг, Далай Тауэр

Шуудангийн хаяг: Ш/Х 14230, Улаанбаатар хот          

Утас: +976 70120012

И-мэйл хаяг: info@transparency.mn

bottom of page