ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
- zoljargal8
- Mar 17
- 1 min read
Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллага нь Австралийн Засгийн газрын санхүүжилттэй TI IPP STRONGG-2 хөтөлбөрийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоо ба хүртээмж” сэдэвт судалгааг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар-тай хамтран улс орон даяар хэрэгжүүлж байна.
Судалгааны үр дүн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, мөн ил тод, хариуцлагатай, авлигаас ангид засаглалыг дэмжих бодлого, шийдвэр боловсруулахад чухал мэдээллийн эх үүсвэр болох юм.
Таны оролцоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулна.
Та судалгаанд доорх холбоосоор нэвтрэх эсвэл QR код уншуулан оролцох боломжтой.





Comments